Economic Update

Published 27 Mar 2015

In Mongolian

Despite abundant energy resources, Mongolia is struggling to meet its growing demand for electricity, increasingly relying on imports until long-term projects to develop new generation capacity are completed.

Energy production rose by 6.7% last year, with a total of 5.5bn KWh being generated domestically, according to data issued by the Ministry of Energy at the end of February. The increase was secured by new capacity brought on line at existing plants, but production still fell short of demand for power.

Total electricity requirements rose to 6.9bn KWh last year, with the deficit made up by imports from China, which accounted for nearly 1bn KWh, and Russia, which provided a further 0.4bn KWh.

The rapid rate of expansion of the Mongolian economy – led by a boom in mining and manufacturing − combined with a long lead time in rolling out energy projects, has led to an electricity shortfall since 2009.

Installed capacity is currently just under 1100 MW, of which only about 800 MW is available. With most of the existing plants and transmission systems built in the 1960s to 1980s, the facilities are prone to shutdowns and long periods of maintenance, worsening the supply shortage.

Most of Mongolia’s installed generational capacity is thermal, utilising an abundant and cheap supply of coal deposits to fire power stations’ turbines. Last year, 76.5% of power consumed and well over 90% of electricity generated locally came from thermal plants, with a further 2.8% of total supply coming from renewable energy sources, mainly wind farms.

The government has set a target of sourcing up to 25% of the nation’s electricity needs from renewables, using a mix of solar, wind and geothermal by 2020. A 2007 law set parameters for feed-in tariffs on renewables like wind, solar and hydro, as well as for off-grid systems. The exact rate, however, is fixed by power purchase agreements (PPA) negotiated with the Energy Regulatory Commission.

Transmission & connection problems

On top of issues with generation and distribution, end-users have also faced delays in being connected to the grid.

In its “Doing Business 2015” report, the World Bank ranked Mongolia 142nd out of 189 countries in terms of the ease of small businesses procuring electricity. Mongolian businesses have to complete eight procedures before securing power connection, a process that on average takes 79 days, the report said.

The ranking for procuring electricity was the second lowest achieved in the survey by Mongolia, and well short of its overall country rating in 72nd place. However, the report noted that Mongolia had implemented some reforms to improving efficiencies last year, including enforcing time limits at different stages of the connection process and improving internal processes. 

Industry, urban sprawl driving growth

It is hoped that new contracts will go some way to alleviate the shortages. In late January, Mongolia’s MAK Energy signed an agreement with China’s Harbin Electric International Company for the construction of two 135-MW power stations to be located in the Umnugovi Aimag region. The plants will provide power for the nearby Narin Sukhait coal mine and act as a back-up source for other large mines in the area such as Oyu Tolgoi.

Rapid urbanisation, in particular in and around the capital, has also seen energy demand swell. Central to government efforts to close the energy gap is the delayed 25-year build-operate-transfer concession for CHP5, a coal-fired plant in Ulaanbaatar, which will produce 415 MW of power and 587 MW of steam. The $1.2bn project is to be developed by a consortium including France’s GDF Suez, South Korea’s Posco Energy, Japan-based Sojitz and Mongolian firm Newcom. A 25-year PPA was signed with the government in 2014.

 

Монгол Улс эрчим хүчний алдагдлаа багасгах боломжийг эрэлхийлж байна

In English

Эрчим хүчний нөөц ихтэй хэдий ч, Монгол Улс нь цахилгааны өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахаар хүч чармайлт гаргаж байна. Гэсэн хэдий ч, шинэ үүсгүүрийн хүчин чадлыг ашиглалтад оруулах урт хугацааны төслүүд хэрэгжиж дуусах хүртэл импортын цахилгаанаас хамаарах хамаарал нь буурахгүй төлөвтэй байна.

2-р сарын эцэст Эрчим Хүчний Яамнаас гаргасан статистикт мэдээлснээр эрчим хүчний үйлдвэрлэл өнгөрсөн жил 6.7% өсөж, дотооддоо нийт 5.5 тэрбум кВт/цагийн эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станцууд дээр шинэ хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэхүү өсөлт бий болсон боловч, эрчим хүчний үйлдвэрлэл эрчим хүчний эрэлтээ гүйцэхгүй байдалтай хэвээр байна.

Цахилгааны нийт эрэлт хэрэгцээ өнгөрсөн жил 6.9 тэрбум кВт/цаг болж нэмэгдэн, цахилгааны дутагдлаа БНХАУ-аас импортоор авах цахилгаанаар нөхөж байна. Тус импортын хэмжээ 1 тэрбум кВт/цаг болж байгаа бөгөөд нэмэлт 0.4 тэрбум кВт/цагийн эрчим хүчийг ОХУ-аас авч байна.

Уул уурхай, боловсруулах үйлдвэрийн огцом өсөлтөөс үүдсэн Монголын эдийн засгийн өсөлтийн өндөр түвшин нь урт хугацаанд бүтээн байгуулалт нь хийгддэг эрчим хүчний төслүүдийн хамтаар 2009 оноос хойш үргэлжилж байгаа эрчим хүчний дутагдлын гол шалтгаан болж байна.

Суурилуулсан хүчин чадал одоогоор 1100 МВт-аас бага байгаа ба 800 МВт-ын хүчин чадлыг нэмж суурилуулах шаардлагатай байна. 1960-аад он, 1980-аад онд баригдсан одоогоор үйл ажиллагаа явуулж буй цахилгаан станц, дамжуулах системийн зэрэгцээ, хаагдах аюул, эсвэл урт хугацааны засвар үйлчилгээ хийх шаардлага байгаа нь нийлүүлэлтийн хомсдолыг ихэсгэж байна.

Монгол Улсад суурилуулсан цахилгаан үүсгүүрийн хүчин чадлын ихэнх нь дулааных бөгөөд нүүрсний томоохон хэмжээний орд газраас хямд үнээр дулааны цахилгаан станцын турбинд нийлүүлэгддэг. Өнгөрсөн жил, хэрэглэсэн эрчим хүчний 76.5% ба үүсгэсэн цахилгааны 90% гаруй нь дотоодын дулааны цахилгаан станцаас нийлүүлсэн бөгөөд үлдсэн 2.8% нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу салхин цахилгаан станцаас нийлүүлэгдсэн.

2020 он гэхэд тус улсын цахилгааны хэрэгцээний 25% хүртэлхийг нарны, салхины, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эрчим хүчнээс гаргана гэсэн зорилтыг Засгийн газар тавиад байна. 2007 онд батлагдсан хуулиар салхи, нар, усан цахилгааны станц болон төвийн шугамнаас ангид системийн тариффыг тогтоох параметрийг тогтоож өгсөн. Гэсэн хэдий ч, бодит тариффын түвшинг Эрчим Хүчний Зохицуулах Хороотой байгуулсан Эрчим хүч худалдан авах гэрээ (ЭХХАГ)-гээр зохицуулах шаардлагатай хэвээр байнa.

Дамжуулалт болон холболтод тулгарах асуудлууд

Цахилгаан үүсгэх болон дамжуулахтай холбоотой асуудлаас гадна, эцсийн хэрэглэгчийн төвийн шугамын холболтод үүсэх саатлын асуудалтай тулгарч байна.

Дэлхийн Банк “Бизнес Эрхлэхүй 2015” оны тайландаа жижиг бизнесийг цахилгаанаар хангах тал дээр Монгол Улсын 189 улсаас 142-р байрт байна гэж дүгнэсэн. Монголын бизнесийн байгууллагууд эрчим хүчинд холбогдохын тулд 8 үйл явцыг дамжих шаардлагатай болдог бөгөөд үүнд 79 хоног дунджаар шаардагддаг гэж тайланд дурджээ.

Цахилгаанаар хангах үзүүлэлтээр Монгол Улсын эзэлсэн байр тус тайланд дурдсан орнуудын дунд сүүлээсээ 2-рт байсан бөгөөд энэ нь тус улсын эзэлсэн ерөнхий байр болох 72-р байраас нэлээд доогуур байна. Гэхдээ, тус тайланд Монгол Улс өнгөрсөн жил үр ашгаа нэмэгдүүлэх тал дээр зарим шинэчлэлийг хэрэгжүүлсэн гэдгийг онцолжээ. Тухайлбал, холболтын үйл явцын өөр өөр үе шатанд хугацааны хязгаарыг сахиулсан, дотоод үйл явцыг сайжруулсан зэрэг болно.

Аж үйлдвэр, хотжилтын тэлэлт өсөлтийг удирдаж байна

Эрчим хүчний хомсдолыг бууруулах зорилгоор шинэ гэрээнүүдийг хийх ажлыг урагшлуулна гэж үзэж байна. 1-р сарын сүүлчээр, Монгол Улсын МАК Энержи компани Өмнөговь аймагт 135-МВт-ын цахилгаан станц барих гэрээнд БНХАУ-ын Харбин Электрик Интернэшнл Компанийн хамт гарын үсэг зурсан. Тус цахилгаан станц зэрэгцээ байрлах Нарийнсухайтын нүүрсний уурхайд эрчим хүч нийлүүлж, Оюу Толгой зэрэг тус бүсийн бусад томоохoн уурхайд эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх нөөц станцын үүрэг гүйцэтгэнэ.

Нийслэл хотод болон түүний ойр орчимд өрнөсөн хурдацтай хотжилт эрчим хүчний эрэлтийг өсөхөд хүргэсэн. Эрчим хүчний дутагдлыг нөхөхөөр Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хүч чармайлтад Улаанбаатар хотод байрлах нүүрсээр галлах цахилгаан станц буюу ДЦС5-ыг барьж байгуулах барих-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ орно. Тус цахилгаан станц 415 МВт эрчим хүч, 587 МВт уур үйлдвэрлэнэ. 1.2 тэрбум ам.долларын өртөг бүхий тус төслийг Францын GDF Суэц, БНСУ-ын ПОСКО Энержи, Японд төвтэй Сожиц, Монголын Ньюком компаниудаас бүрдэх консорциум хэрэгжүүлнэ. 25 жилийн хугацаатай ЭХХАГ-ыг Засгийн газар 2014 онд үзэглэсэн болно.