Economic Update

Published 02 May 2013

In English

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд сургуульд суралцагсдын тоо болон шинээр баригдаж буй сургуулийн тоо Монгол Улсын хэмжээнд өсч байна. Гадаадын туршлагыг хорших нь энэ салбарт асар их дэвшил авчирна гэжээ. Гэсэн хэдий ч Засгийн Газар бүх шатны сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад тэр тусмаа эрдэс баялагтай холбоотой хөрөнгө оруулалт ихэссэнээс үүдэн нийгмийн хөгжилд олон ч зүйл хийх шаардлагатай гэж шүүмжлэгчид үзэж байна.

Үндэсний Статистикийн Газраас 2013 оны 2 дугаар сард гаргасан тоо баримтаас харахад нийт оюутнууд, төгсөгчдийн тоо болоод үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн тоо харьцангуй нэмэгдсэн байна. 2012-2013 оны хичээлийн жилд нийт төгсөгчдийн тоо өмнөх жилээс 0,8 % -иар буюу 890,000-897,000 болж өссөн байна.Мөн бүрэн дунд боловсролын дунд сургууль, техник мэргэжлийн болоод их, дээд сургууль төгсөгчдийн тоо 133,000-с 167,000-д хүрсэн байна. Түүнчлэн бүрэн дунд боловсролын дунд сургууль 4, цэцэрлэг 66 буюу нийт 70 шинэ барилга 2012-2013 оны хичээлийн жилд шинээр үүд хаалгаа нээжээ.

Уг салбар хөгжих нэг үндэс нь Их Британийн Кембриджийн Их Сургууль, Засгийн Газар 2011 оноос хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр бөгөөд эрх баригчид боловсролын системийн чанар, үр дүнг сайжруулна гэж үзэж байгаа юм. Кембриджийн Их Сургуулийн багш нар Монгол талын хамтрагчидтайгаа хамтран математик, шинжлэх ухаан, биологи, хими, физик, англи хэлний сурах бичгүүдийг боловсруулан, боловсролын бодлогод шинэчлэл хийхээр ажиллаж байна.. Энэхүү төлөвлөгөөнд Улаанбаатар болон бүсийн төвүүдэд элит сургуулиудын жижиг сүлжээ байгуулах юм.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сайд Л.Гантөмөр 2013 оны 3 дугаар сард долоо хоног тутмын The UB Post сонинд өгсөн ярилцлагадаа “Манай Засгийн Газар Кембриджийн Их Сургуультай хийсэн гэрээний дагуу бидэнд зөвлөгөө өгч байна”гэжээ.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам Кембриджийн Их Сургуультай холбоо тогтоон ажиллаж байгаад зарим хүмүүс шүүмжлэлтэй хандан Монгол улс өөрийн улс орны онцлогт тохирсон боловсролын системтэй байх хэрэгтэй гэж үзэж байна. Mongolian Economy сэтгүүлийн 2012 оны 9 дүгээр сарын дугаарт “Монгол улс багш, оюутнуудын хоорондын харилцаанд тулгуурлан тэдний оюуны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх өөрсдийн арга замыг хайх хэрэгтэй.” гэжээ.

Зөвхөн сайн суралцдаг сурагчидад элит сургуульд орох эрх олгож байгаа нь Засгийн Газар сурагчдийг 2 түвшинд хувааж байна гэж бусад ажиглагчид үзэж байгаа бөгөөд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам боловсролын системийг бүхэлд нь чанарыг эрхэмлэсэн төлөвлөгөөтэй ажиллахыг санал болгожээ.

2013 оны 3 дугаар сард Нээлттэй Нийгэм Сангийн Боловсролыг дэмжих хөтөлбөрийн ахлах менежер Кейт Лафам “Монгол улс шинэхэн олборлосон эрдэс баялагаа өөрсдийн нийгмийн үйлчилгээний салбарыг шинэчлэхээр ажиллаж байна. Засгийн Газар ирээдүйгээ харсан зүйл хийж байгаад баяр хүргэмээр байна.Гэвч сурлагаар илүү сурагчдийг элит систем рүү ялгах нь бүгд эрх тэгш байх байдалтай нийцэхгүй байна”гэж бичжээ.

Кембриджийн системийн хэв маягийг харвал бас нэгэн шийдвэрлэхэд бэрхшээлтэй зүйл тулгарсан нь- багш нарын цалингийн асуудал байлаа. Хэдийгээр Засгийн Газар 2010 онд багш нарын цалинг 410,000төгрөгт (292 ам.доллар) хүргэхээр амласан боловч Монгол улсын онлайн мэдээллийн портал Info Mongolia хуудсанд 2011 оны 11 дүгээр сард нийтэлснээр дундаж багшийн цалин 300,000 төгрөг (214 ам.доллар) байгаад дүргүйцсэн нийт 108 сургуулийн 10,000 ерөнхий боловсролын сургуулийн багш нар мөн оны 12 сард ажил хаясан юм.

Энэхүү асуудлыг шийдвэрлэхээр боловсролын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаас гадна багш нарын цалин хувиарлалтанд улсын төсөвт УИХ-аар 150 тэрбум төгрөг (106.76сая ам.доллар) анх төсөвлөөд байсан дээрээ нэмж 30 сая төгрөг (21,352 ам.доллар)төсөвлөсөн байна.

Ажилгүй Монгол иргэдэд тодорхой ажлын ур чадвар суулган зааж өгөх эдийн засагт хурдацтай нөлөө үзүүлж чадахуйц мэргэжлийн сургалтын сургуулиудыг олноор бий болгох нь зайлшгүй шаардлагатай болоод байна гэж зарим нь үзэж байна. Үүний тод жишээ нь Азийн Хөгжлийн Банкны саяхны хэрэгжүүлж буй техник, мэргэжлийн боловсрол, дадлага олгох сургалтууд юм. Азийн Хөгжлийн Банкны дэвшүүлсэн эхний зорилго нь ажлын байранд анхаарлаа хандуулан техник, мэргэжлийн боловсрол, дадлага олгох чанартай сургалтуудад хөдөө орон нутаг болон хотын суралцагсаддаа хамруулан явдал юм. 2013 оны 2 дугаар сарын эхээр Азийн Хөгжлийн Банкны төслийн мэдээлэлд бичсэнээр “Ихэнх техник, мэргэжлийн боловсрол, дадлага олгох сургуулиуд нь хуучнаар ЗХУ-аас уламжласан сургалтын эд анги, тоног төхөөрөмжтэй, тэдгээр нь бүгд хуучирсан, эвдэрсэн, мөн заах болон сурах арга барил хоцрогдсон… байдаг байсан бол бидний хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ерөнхий боловсролын болон тусгай сургуулийн суралцагсадад сурах дадал арга барил эзэмших, ирээдүйн мэргэжлээ сонгоход зөвлөгөө өгч дэмжих зорилготой.”гэжээ.

Саяхны танилцуулсан болон өөрчлөлт хийх гэж буй боловсролын систем нь аль аль нь өндөр боловсрол олгох, мэргэжлийн ур чадвартай иргэд бэлтгэх зэрэг олон олон ашиг тус өгөх юм. Хэрэв дэлхийд өрсөлдөхүйц ур чадвартай мэргэжилтнүүд бэлдэхийг хүсвэл Засгийн Газар нэн түрүүнд боловсролын системээ хөгжүүлэх, багш нарыг санхүүгийн хувьд дэмжихэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.

 

Mongolia: Prioritising education

Attendance and school construction are on the rise in Mongolia, and the Ministry of Education (MoE) continues to harness foreign expertise, suggesting significant progress in the sector. However, critics say the government needs to do more to ensure improved and inclusive schooling at all levels, particularly given the promise of growing social development as a result of increased resource-related investment.

Figures released by the National Statistical Office in February 2013 showed encouraging increases in the total number of students and graduates, as well as schools operating in the country. The total number of students increased 0.8% from 890,000 to 897,000 for the 2012/13 academic year. Meanwhile, the number of graduates from secondary, technical and vocational schools, and universities rose to 167,000 from 133,000. Additionally, 70 new schools – four secondary schools and 66 kindergarten – began operations in 2012/13.

A further positive sign for the sector is the joint strategy launched in 2011 by the government and the UK’s Cambridge University, which leaders say will improve the quality and effectiveness of the education system. Teachers from Cambridge have been working with Mongolian counterparts on new textbooks in maths, science, biology, chemistry, physics and English for 10 grades, as well as developing reforms in national education policy. Under the plan, a small network of elite schools will be built in Ulaanbaatar and regional centres.

“Cambridge University is giving us advice in accordance with the contract that the government signed with them. They are helping us achieve a world-class standard of education,” L Gantumur, the minister of education and science, told local weekly publication The UB Post in March 2013.

However, some critics have taken aim at the MoE’s relationship with Cambridge, saying Mongolia must develop its own country-specific education system. “Mongolia should try to find its own solutions by establishing relationships between teachers and students and motivating their intellectual creativity,” wrote the Mongolian Economy magazine in an editorial in September 2012.

Other observers have said the government’s plan to allow only the best students access to the elite schools will create a two-tier system, suggesting the MoE instead develop a plan that sees quality education trickle down through the rest of the system.

“Mongolia is using its newly exploited mineral wealth to reform its social services. While the government should be applauded for looking to the future… separating academically successful children into an elite system raises serious concerns about equity,” wrote Kate Lapham, senior programme manager for the Open Society Foundation’s Education Support Programme, in March 2013.

Given the design of the Cambridge system, it is also uncertain whether it will tackle another key challenge – teachers’ salaries. While the government pledged in 2010 to raise these to MNT410,000 ($292) per month, online news portal InfoMongolia reported in November 2011 that the average teaching salary was still MNT300,000 ($214), which resulted in over 10,000 public school teachers from 108 schools going on strike in December that year.

In an attempt to address the issue, while discussing an amendment to the education law regarding funds allotted for teachers’ salaries, the Cabinet opted to grant an additional MNT30m ($21,352) compared with the initially proposed MNT150bn ($106.76m).

Critics also say there is a greater need for vocational schools to teach unemployed Mongolians job-specific skills that can integrate them faster into the economy. Key to this will be reforms to technical and vocational education and training (TVET), which is currently being developed by the Asian Development Bank (ADB). The ADB has stated that the initiative aims to deliver employment-focused and quality TVET to both rural and urban learners.

“Many TVET schools have largely inherited the pre-[Soviet], transition-period set-ups in terms of inadequate teaching and training techniques, outdated equipment, and poor state of training facilities… [this project] will support development of preparedness and trainability among students in general secondary and special education schools and the provision of guidance for their future career choice,” the ADB wrote in its project data sheet in early February 2013.

Both the recently introduced and upcoming changes to the education system will indeed generate a number of benefits, including a higher standard of education and more highly skilled nationals. However, the government must strive to continue its educational development and compensate teachers financially if it hopes to become a global competitor.