Mongolia: Hot property

In English

Монгол улс: Үл хөдлөх хөрөнгө

Mонгол улсын эрдэс баялагаас нэмэгдэж буй орлого, хурдацтай хөгжиж буй хотжилтын нөлөөгөөр үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын жилүүдэд өргөжин тэлсээр байна.

2030 он гэхэд нийслэл хотод хүн амын тэн хагасаас илүү хувь нь суурьших төлөвтэй байгаа тул үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн огцом өсөлтөнд Улаанбаатар хот анхаарал хандуулах хэрэгтэй байна. Хүмүүс уламжлалт нүүдэлчин, малчин амьдралын хэв маягаа орхин хот суурин газар уруу шилжихэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна гэж үздэг.

Дэлхийн банкны тоо баримтаас харвал ирэх 10 жилд Таван Толгой коксжих нүүрсний уурхай , Оюу Толгойн зэсийн уурхайгаас орох орлого ДНБ–ний өнөөгийн түвшин 7 тэрбум долларыг – 24 тэрбум доллар хүртэл өсгөх магадлалтай байгаа бөгөөд 2016 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ 3000-6000 доллар болж өсөх боломжтой. Мөн Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 2012 онд багтаан 53% - иар өсгөх амлалт өгчээ.

Их хотыг чиглэсэн нүүдэлд бэлтгэж Засгийн газар 100,000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэн 75,000 орон сууцыг Улаанбаатар хотод, 25,000 орон сууцыг хөдөө орон нутагт барихаар төлөвлөөд байна. 1–р сард удирдлагууд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахаар төрөл бүрийн төслүүдийг зарлан 70 тэр бум төгрөгийг (51,28 сая ам.дол) зам засвар барилгын ажилд, 45,3 тэр бум төгрөгийг (33,19 сая ам.дол) нийтийн тээвэрт, 330 сая төгрөгийг (241,758 ам.дол) 40 хүүхдийн цэцэрлэг барихад зориулан тус тус хуваарилав.

2011 оны 9–р сард Монголын Ипотекийн Корпораци /МИК/ АНУ-н Олон улсын хөгжлийн агентлагтай (USAID) хамтран ойролцоогоор дөрвөн сая ам.доллартай тэнцэх хэмжээний бондыг Монголын хөрөнгийн зах зээл дээр гаргахаар шийджээ. Үүний 50%-ийг АНУ-н Сангийн яам батлан даахар болсон.

2011 оны 8–р сард Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны сайд асан Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан улсын хөгжлийн банкнаас санхүүжих “100,000 айлын орон сууц” хөтөлбөрт бага дунд орлоготой иргэд жилийн 4%-ийн хүүтэй 12 жилийн хугацаатай зээлийн хөтөлбөрт оролцох боломжтой хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэ төсөлд 800 тэрбум төгрөг (586,08 сая ам.доллар) зарцуулахаар тооцоолсон гэжээ.

Үндэсний статистикийн хорооны 2011 оны 5–р сарын тоо баримтаар Улаанбаатар хотын орон сууцны үнэ метр кв нь 850,000 төгрөгөөс (623 ам.доллар) – 1,48 сая төгрөг (1084 ам.дол) харин тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ метр кв нь 2 сая төгрөгөөс (1465 ам.доллар) – 10 сая төгрөгний хооронд (7326 ам.дол) тус тус хэлбэлзэж байна.

Үл хөдлөх хөрөнгийн M.A.D Investment Solutions фирмийн 2012 оны тайланд: “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт маш их хурдацтай явж байна” гэж тэмдэглэжээ. 2010 оны эхний хагас жилээс 2011 оны эхний хагас жилийн хугацаанд байрны үнэ бараг 2 дахин өссөн байна.

М.А.Д – ийн хэлж байгаагаар 40 мянгатын орчимд орон сууцны үнийн өсөлт хамгийн их ажиглагджээ. Гадаадын хөрөнгө оруулалтын их урсгалтай холбоотойгоор хотын төвийн оффисийн байрны эрэлт ихэсч үүнээс үүдээд боловсролд суурилсан эдийн засаг хөгжиж байна.

“Хотын А – зэрэглэлийн оффисууд хамгийн өндөр үнэтэй түрээслэгдэж 85 орчим хувийг эзэлж байхад шинээр баригдаж сул өрөө ихтэй BLUE SKY гэх мэт барилгууд 10% - аас их хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд А-зэрэглэлийн оффисийн барилгын 73% нь хотын зүрхэн хэсэг болох Сүхбаатар дүүрэгт байрлаж байна” гэж тайланд тэмдэглэжээ.

Рио Тинто, Айвэнхоу Майнз, Пийбоди Энэрги зэргийн томоохон компаниудад ажиллахаар гадаадаас ажилчид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид олноор ирж байгаа нь зочид буудал, үйлчилгээний зориулалттай байр сууцнуудын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байна.

2013 он гэхэд Монголд 130 үйлчилгээний зориулалттай барилга баригдана гэж P2 судалгааны фирмээс таамаглажээ. Мөн онд баригдахаар төлөвлөгдсөн Хонг Конгийн Шангри Ла Группийн 273 өрөөтэй зочид буудал үүд хаалгаа нээснээр энэ тоог нэмэгдүүлж байна. 2014 онд 259 өрөө, 43 сюит, 22 үйлчилгээний зориулалттай байр бүхий Хает Реженси Улаанбаатар баригдахаар төлөвлөгдөв.

Томоохон уул уурхайн төслүүд хэрэгжиж буй газруудтай ойр байрлах хотуудад мөн өсөлтүүд харагдаж байна. Төрөөс 2012 оны 1-р сард

Айвэнхоу Майнз, Рио Тинто, төрийн өмчит Таван толгой компаниудаас 100 тэрбум төгрөгөөр ( $73.26 сая) санхүүжин Оюу Толгойн дэргэд 3000 орон сууц, зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зочид буудал, дэлгүүрүүд барих болсныг мэдэгдлээ.

Монголын ашигт малтмалын баялаг Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт урьд байгаагүй өсөлтийг бий болгож байгаа үед дэд бүтцийг хөгжүүлэх гол түлхүүр шинэ барилга байшингуудыг ижил хурдтайгаар барих явдал юм. Хэрэв төрийн дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөө хувиарийн дагуу явбал орон сууцны хөгжлийн хөтөлбөрт нилээд боломжуудыг олгоно.

 

Mongolia: Hot property

The real estate market in Mongolia is expected to expand significantly in the coming years, thanks in part to increasing incomes and rapid urbanisation created by the country’s mineral wealth.

With the capital city expected to be home to more than half of the population by 2030, Ulaanbaatar will be the focus of this surge in real estate growth. There are several factors expected to lead people to leave traditional nomadic herding lifestyles and move to the city.

According to the World Bank, revenues from Tavan Tolgoi, a coking coal mine, and Oyu Tolgoi, a copper mine, are expected to propel real GDP growth from the current level of $7bn to $24bn in the next decade. GDP per capita, meanwhile, is expected to soar from $3000 to $8000 by 2016. The government has also pledged to increase the salaries of state workers by 53% in 2012.

To prepare for the expected influx of people into the city, the government is developing a “100,000 Apartments Programme” that will see 75,000 homes built in the city and 25,000 constructed in the countryside. In January, city officials also announced a series of projects aimed at improving Ulaanbaatar’s infrastructure, with MNT70bn ($51.28m) allocated for road repair and construction, MNT45.3bn ($33.19m) for public transportation and MNT330m ($241,758) for the construction of 40 kindergartens.

In September 2011, the US Agency for International Development and the Mongolian Mortgage Corporation announced a guarantee facility that will cover approximately $4m in mortgage-backed bonds, of which the US Treasury guaranteed 50%.

When speaking with the media in August 2011, Kh. Battulga, former minister of roads, construction, transportation and urban development, stated that the country’s Development Bank is backing the 100,000 Apartments Programme, adding that citizens with low and average incomes will be able to take part in the programme with 12-year loans at 4% a year. “It is estimated the project will cost MNT800bn ($586.08m),” he said.

According to data from the National Statistical Office released in May 2011, housing prices in Ulaanbaatar ranged from MNT850,000 ($623) per sq metre to MNT1.48m ($1084) per sq metre, while luxury apartment prices ranged from MNT2m ($1465) per sq metre to MNT10m ($7326) per sq metre.

“The high-end real estate market is displaying remarkable growth,” noted local real estate firm MAD Investment Solutions in its 2012 report. “Prices for [high-end residential] units ... nearly doubled from the first quarter of 2010 to the first quarter of 2011.”

MAD said some of the highest prices it has seen were among units in the city centre’s 40,000-apartment area, adding that the knowledge-based economy that is being created by the influx of international capital has resulted in an increase in demand for office space.

“Grade-A offices in the city experience high occupancy rates, typically over 85%, although new developments such as Blue Sky Tower are presently exhibiting higher vacancies – 10% or more. Over 73% of the total grade-A office supply in Ulaanbaatar is located within the Sükhbaatar district, at the heart of the central business district,” the report noted.

The expected influx of foreign workers, entrepreneurs and investors from major firms such as Rio Tinto, Ivanhoe Mines and Peabody Energy should also create an increase in demand for the hotel and serviced apartments segments.

Research firm R2 predicts there will be 130 serviced apartments available by 2013, but that this will expand once the Hong Kong-based Shangri-La Group opens its 273-room hotel, scheduled for the same year. Hyatt Regency Ulaanbaatar is also scheduled to open in 2014 with 259 rooms, including 43 suites and 22 serviced apartments.

Other areas expecting to see growth are towns located near the country’s vast mining projects. Indeed, the government announced in January 2012 that 3000 apartments, roads, a school, kindergarten, hospital, hotel and shopping centres will be built near Oyu Tolgoi, with the MNT100bn ($73.26m) project to be financed by Ivanhoe Mines, Rio Tinto and the state-run Tavan Tolgoi firm.

While Mongolia’s mineral wealth is generating unprecedented optimism in the country’s property sector, key infrastructure will need to be built at a parallel speed to new housing construction. If the government’s plans for infrastructure works continue on schedule, there should be plenty of opportunities in accommodations development.

Read Next:

In Mongolia

Peter Ong, Chairman, Enterprise Singapore

What advantages does Singapore offer tech companies seeking a springboard into ASEAN?  

In Real Estate

The entertainment and leisure developments driving Kuwait’s real...

Kuwait has continued the expansion and diversification of its real estate sector, with progress being made on a series of new mixed-use and entertainment-focused developments.