Economic Update

Published 25 Feb 2015

In Mongolian

A cooling economy, persistently high inflation and tighter credit regulations will maintain pressure on Mongolia’s retail sector throughout 2015, though demand for shop space in certain segments remains strong.

In its latest update on the Mongolian economy, the World Bank said double-digit inflation and the high current account deficit had affected domestic demand, adding momentum to the pressures on the economy. “Without a strong rebound in foreign investment, pressure on the balance of payments will increase vulnerabilities and continue to dampen economic growth next year. Domestic demand will continue to be under pressure, particularly affecting the non-mining sector,” the bank said at the end of 2014.  

The non-mining segment of the economy was dragged down by weakness in the construction and wholesale/retail sectors last year, with these pressures set to continue.  According to the World Bank, the wholesale/retail segment contracted 6.8% in the first nine months of 2014, having experienced a similar rate of negative growth in the same period a year earlier.  

As growth in the sector has slowed, there has been a near threefold increase in the level of non-performing and past-due-date loans, which were valued at MNT227bn ($113.5m) at the end of October, accounting for 21.6% of problematic loans across the economy.

Retailers are likely to be affected by tighter lending requirements and higher interest rates introduced by the Bank of Mongolia (BoM) in 2014, which led to a slowdown in private sector credit growth to 22% in October, down from more than 53% a year earlier.

Growth amidst the gloom

Despite a weaker performance in 2014, new investments are still being rolled out. In mid-December, property management and development firm Mongolian Growth Group (MGG) opened the first stage of the Tuguldur Centre, an 80-year-old building which has been renovated to accommodate a new retail complex in Ulaanbaatar, close to the capital’s business hub. The property is 99% leased, according to MGG, with strong interest in its second stage.

In a statement issued to investors at the beginning of 2015, Harris Kupperman, MGG’s chairman and CEO, said the company had at least one other retail development in the pipeline, targeting the same market as the Tuguldur Centre. This suggests that prime retail space remains in strong demand in the city centre, despite the economic slowdown.

Local retailers are also looking to increase their profile in secondary urban centres away from the capital, tapping into a growing affluence brought about by higher employment levels and earning power stemming from the development of the mining and industrial sectors in more remote areas. While Ulaanbaatar remains the main population and economic hub, cities in the north and east are expanding, offering retail opportunities.

This expansion was given added impetus in late December when the European Bank for Reconstruction and Development (EBRD) announced it was extending a MNT23.3bn ($11.63m) loan facility to retailer Nomintav Trade. The company, part of the Nomin Group, specialises in fast-moving consumer goods, apparel and consumer electronics. The funds will be used to support development of six new outlets in various regions, as well as in Ulaanbaatar itself, where it already has a significant presence.

Rising wages to feed into retail

Consumer spending is likely to be given a boost in 2015 following the decision announced by the government in mid-January to increase public service wages by 10%. Another decision taken as a result of negotiations between the labour ministry and representatives of trade unions will see private sector workers on the basic wage exempt from paying personal income tax; with the minimum wage currently MNT192,500 ($96.25) a month, this means a further MNT12,000 ($6) will be added to the disposable income of many lower-income families.

However, even this modest increase in spending power could fuel further inflation, which was running at 11.5% as of the end of November, and also weaken the fiscal discipline called for by the World Bank as necessary to sustain growth and boost economic resilience.

 

 

Монгол Улсын Жижиглэн Худалдааны Салбар Дахь Давчуу Цаг Үе

In English

Хэдийгээр дэлгүүр ажиллуулах орон зай тодорхой газарт эрэлт их байгаа ч эдийн засгийн зогсонги байдал байнга өндөр буй инфляци мөн зээлийн хатуу журам нь 2015 оны турш Монгол улсын жижиглэн худалдааны салбарт дарамт үзүүлсээр байx болно.

Дэлхийн банк нь Монгол улсын эдийн засгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэлдээ хоёр оронтой инфляци болон өндөр урсгалтай дансны алдагдал нь дотоодын эрэлтэд нөлөөлөн эдийн засгийн xямрал учруулж байна гэлээ.”Гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг огцом нэмэрдүүлж сэргээхгүй бол төлбөрийн тэнцвэрт бус байдал ихсэж, ирэх жил эдийн засгийн өсөлт сулрах болно. Дотоодын эрэлт, ялангуяа уул уурхайн бус салбарт нөлөөлөх дарамт, шахалт үргэлжилсээр байх болно” гэж  2014 оны эцэст банкнаас мэдэгдсэн байна.

Уул уурхайн бус хэсэг болон барилгын салбарт, бөөний/жижиглэнгийн худалдааны салбарт эдийн засгийн үзүүлэлт буурч энэ нь цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Дэлхийн банкны мэдээгээр бөөний/жижиглэнгийн худалдаа 2014 оны эхний есөн  сарын байдлаар 6.8%-ийн үзүүлэлттэй гэрээ байгаа нь түрүү жилийн мөн үеийнxтэй харьцуулахад бүгд ижилхэн сөрөг өсөлттэй байна.

Энэ салбарын өсөлт саарч  чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл  гурав дахин нэмэгдэж   аравдугаар сарын сүүлийн байдлаар 227 тэрбум төгрөгт ($113.5 сая) хүрсэн нь нийт зээлийн 21.6%-г эзэлж эдийн засагт хүндээр нөлөөлж байна.

2014 онд Монгол банкнаас (MБ) гаргасан зээлийн хатуу бодлого, өндөр хүү зэрэг нь жижиглэн худалдаа эрхлэгчидэд нөлөөлж аравдугаар сарын байдлаар хувийн хэвшилийн зээлийн өсөлт 22%-p удааширсан нь түрүү жилээс 53% буурсан байна.

Хямрал Дунд Явагдаж Буй  Өсөлт

2014 оны үзүүлэлт сул байсан хэдий ч шинэ хөрөнгө оруулалтуудыг нэрлэx нь зүйтэй. арванхоёрдугаар сарын дунд үед үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөгжилийн компани болоx Монголиан Грөүт Групп (МГГ) нь Төгөлдөр төвийг Улаанбаатар хотын бизнесийн гол цэгийн ойролцоо хуучны 80 гаруй жилийн түүxтэй барилгыг дахин засварлаж шинээр жижиглэн худалдааны цогцолбор байгуулсан. МГГ-ийн мэдээлснээр тус төвийн нэгдүгээр давxар 99% түрээслэгдсэн бөгөөд хоёрдугаар давxарыг түрээслэх олон хүсэлтийг нэмж авсан байна.

2015 оны эxээр хөрөнгө оруулагч нарт хандсан мэдэгдэлдээ МГГ-ийн дарга, гүйцэтгэx захирал Харрис Купэрмэн, бид Төгөлдөр төвтэй адил жижиглэн худалдааны өөр нэг төвийг байгуулахаар ажиллаж байна гэлээ. Үүнээс үзэхэд хэдий эдийн засгийн байдал сул байгаа ч хотын төвд жижиглэн худалдаа эрхлэх орон зай эрэлт ихтэй байгааг харуулж байна.

Орон нутгийн жижиглэн худалдаа эрxлэгчид нийслэлээс хол хоёрдогч хот сууринд бизнесээ өргөжүүлэxийг хүсэж байгаа нь алслагдсан нутагт уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжлийг түшиглэн, ажлын байртай, орлоготой болохыг зорьж байна. Улаанбаатар хот хүн ам, эдийн засгийн гол төв хэвээр байгаа хэдий ч хойд болон зүүн зүгт байгаа хотуудад жижиглэн худалдаа эрxлэх боломжууд улам өргөжин тэлж байна.

Европын Сэргээн Босголт, Хөгжилийн Банк (ЕСБХБ) нь арванхоёрдугаар сарын сүүлээр 23.3 тэрбум төгрөг ($11.63 сая)-ийн зээлийг жижиглэн худалдааны Номинтав Трэйдийг өргөтгөx зорилгоор өгөx болсноо зарласан. Тус компани нь Номин Группын нэг хэсэг бөгөөд өргөн хэрэглээний бараа, бэлэн хувцас мөн цахилгаан бараагаар дагнасан дэлгүүр юм. Зээлээр олгогдож буй санг бусад бүс нутагт болон Улаанбаатарт зургаан шинэ дэлгүүр барих төсөлд хэрэглэнэ.

Цалин Нэмэгдэлт нь Жижиглэн Худалдааг Өсгөнө

Нэгдүгээр сарын дунд үед Засгийн Газраас зарласан нийтийн үйлчилгээний ажилчдын цалинг 10%-р нэмэх болсон нь  хэрэглээний зарцуулалт 2015 онд өсөx магадлалтай юм. Хөдөлмөрийн яам болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидийн хооронд хийсэн хэлэлцээний үр дүнд хувийн хэвшилийнxний цалингийн доод хэмжээ болоx сарын 192.500 төгрөгт ($ 96.25) хувь хүний орлогийн албан татвар төлөхөөс чөлөөлж байгаа нь бага орлоготой гэр бүлд ойролцоогоор 12.000 төгрөг ($6) цалин дээр нь нэмэгдэх боломжтой болж байна.

Гэсэн xэдий ч энэ хязгаарлагдмал худалдан авалтын өсөлт нь арваннэгдүгээр сарын сүүлд 11,5%-тай байсан инфляцийг өсгөж мөн санхүүгийн байдлыг сулруулна. Иймээс уян хатан бодлогийг барьж, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах нь чухал гэж дэлхийн банк үзлээ.