Economic Update

Published 29 May 2015

In Mongolian

A shift by Chinese buyers away from foreign suppliers to Mongolian coking coal, combined with increased optimism over a return of foreign investors, may offset the sharp global downturn in both demand for commodities and in coal prices, though it will be some time before the effects of any rebound are felt in the industry.

Despite the slowing of the Chinese economy, demand for energy, and in particular coking coal, remains solid. With improved transport routes being developed – including both road and rail – Mongolia is finding itself in a stronger position than in the past, as it will likely be able to supply an increasing portion of China’s needs due to lower shipping costs and quicker delivery times.

Australia, formerly one of China’s main suppliers of raw minerals and coking coal, has seen its exports to China slide sharply in recent months, dropping 18.2% in Q1 compared to the same three-month period in 2014. While there has been some falling off in demand, much of this decline has been a result of increased penetration by Mongolian producers into the Chinese market.

Improved economies of scale as production is ramped up and far lower transport costs mean that Mongolian coking coal was being sold to China at MNT93,195 ($47.99) a tonne as of March, less than half the MNT210,300 ($107.57) for the Australian equivalent. This price advantage saw Mongolian coal exports to its neighbour climb to 3.14m tonnes in the first quarter, a 55% increase year-on-year. Looking forward, transport costs are set to decline by up to one-third with the planned completion of a new rail link from the Tavan Tolgoi coal basin, the location of some of Mongolia’s largest coal reserves, to the Chinese border.

Chinese clients are pursuing these advantages. In mid-April, the Shenhua Group, the leading coal producer in China, announced it had inked a deal with Energy Resources to buy 1.2m tonnes of high-grade coking coal.

Step forward, step back over Tavan Tolgoi

The move by the state-owned Shenhua Group into the Mongolian market could also herald closer ties between the two countries. The Chinese State-Owned Assets Supervision and Administration Commission (SASAC) said in a statement after the deal was struck that the agreement could result in future cooperation in trade and other activities.

Shenhua, together with Energy Resources and the Sumitomo Corporation of Japan, are in line to take over operations of the Tavan Tolgoi coalmine, located in the southern Ömnögovi Province. In past years, a number of consortia have been in the running to take control of the mine, but previous deals have fallen through due to opposition from parliament. 

The mine, with estimated reserves of over 6bn tonnes of coal, could generate earnings of up to MNT488trn ($250bn) over the next five decades, though this will be dependent on sizeable investments of up to MNT19.5trn ($10bn) and on political consensus. There are concerns that the licensing process for the consortium could be held up in parliament, which in turn could further weaken Mongolia’s image as a foreign investment destination.

In late April, parliamentary representatives queried the legality of transferring the licence to the consortium, with the speaker of the parliament, Z. Enkhbold, saying the draft agreement could be contrary to legal requirements and should be reviewed by legislators before going ahead.

Foreign investors waiting in the wings

Should the Tavan Tolgoi again become mired in controversy, it will further add to investor concerns. The prolonged delay to the MNT9.7trn ($5bn) second stage of the Rio Tinto-backed copper and gold Oyu Tolgoi mine, along with the cancellation of a number of exploration licences granted to overseas companies have, together with the fall in commodities prices, seen investor appetite for new mining developments in Mongolia wane. Foreign investment is estimated to have fallen 74% in 2014 compared to the preceding year.

Boosting both productivity and transport links to facilitate coal exports is becoming an increasing priority. Coal exports already account for 25% of state revenue and around 17% of export earnings. By further improving transport links, and most particularly rail, and by lifting production capacity of high-grade coking coal, Mongolia will be able to capture an increased share of the Chinese market and be better positioned to tap into markets further afield, such as Japan or South Korea.

 

Монгол коксжсон нүүрс “халж” магадгүй

In English

Хятадын нүүрс хэрэглэгчдийн гадны нийлүүлэгчдээс татгалзаж, Монгол коксжсон нүүрс авах нь ихэсч байгаа хандлага болон хөрөнгө оруулагчид Монгол руу эргэн ирж байгаад хөөрсөн сэтгэгдэл хоёр нь дэлхий дахинаа нүүрсний үнэ, эрэлт муудаж байгаа гэсэн муу мэдээг цайруулж болох юм. Гэхдээ энэ сэргэлт нүүрсний салбарт мэдрэгдэх хүртэл тодорхой хугацаа шаардлагатай нь ойлгомжтой.

Хятад улсын эдийн засаг удааширч байгаа ч эрчим хүчний, ялангуяа коксжсон нүүрсний эрэлт хүчтэй хэвээр байна. Авто болон төмөр замаар тээвэрлэлтийн шугамаа холбосон Монгол Улс өнгөрсөн жилүүдээс илүү давуу байр суурьтай болсноо мэдэрч, тээвэрлэлтийн хямд өртөг, түргэн хүргэлт зэргийнхээ ачаар Хятад улсын хэрэгцээний илүү их хувийг хангах чадвартай болж байна.

Өмнө нь Хятад улсын боловсруулаагүй эрдэс бодис, коксжсон нүүрсний гол түнш байсан Австрали улсын Хятад руу гаргадаг экспорт сүүлийн саруудад багасч, 1-р улиралд өмнөх жилийнхээс 18.2%-иар буурсан байна. Энд эрэлт багассан нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа ч Монгол нийлүүлэгчдийн Хятадын зах зээлд нэвтэрч байгаа нь хамгийн гол хүчин зүйл болсон.

Үйлдвэрлэлийн түвшин сайжирч, тээвэрлэлтийн зардал багасч байгаа учраас энэ гуравдугаар сарын байдлаар Монгол коксжсон нүүрс Хятадад 93,195₮-өөр ($47.99) зарагдаж байгаа ба энэ нь 210,300₮-ийн ($107.57) үнэтэй Австрали бүтээгдэхүүнээс хоёр дахин хямд байна. Энэ үнийн түвшний ачаар хөрш оронд нийлүүлсэн экспорт 1-р улиралд 3.14 сая тонн хүрч, жил бүрийн үзүүлэлтээс 55% нэмэгдсэн байна. Ирээдүйд Монголын хамгийн том нүүрсний орд болох Таван Толгойг шинэ төмөр замаар Хятадын хилтэй холбоход тээвэрлэлтийн зардал гуравны нэг хүртэл хэмжээгээр багасах төлөвтэй байна.

Хятад хэрэглэгчид энэ давуу талыг хүлээж байгаа нь илт байна. Дөрөвдүгээр сарын дундуур Хятадын нүүрсний үйлдвэрлэлийн тэргүүлэгч Шэнхуа Групп нь Энержи Ресурс компаниас 1.2 сая тонн дээд зэрэглэлийн коксжсон нүүрс худалдаж авах гэрээ үзэглэснээ мэдэгдсэн билээ.

Таван Толгой урагшаа нэг, хойшоо нэг алхав

Төрийн өмчит Шэнхуа Группын Монголын зах зээлд түрж орсон нүүдэл нь хоёр улсын хооронд илүү ойр түншлэл бий болгож байж болох юм. Гэрээ зурагдсаны дараа Хятадын “Төрийн өмчит байгууллагын хяналт, захиргааны комисс”-оос (SASAC) гаргасан мэдэгдэлд энэ гэрээ нь цаашид худалдаа болон бусад үйл ажиллагаагаар хамтрах боломж үүсгэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Шэнхуа, Энержи Ресурс, Японы Сумитомо Корпораци зэрэг нь Өмнөговь аймагт орших Таван Толгойн уурхайг ажиллуулан ашиглахаар болсон билээ. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн консорциумууд тус уурхайг ашиглахаар тендерт оролцсон боловч, өмнөх хэлэлцээрүүд нь Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгаран цуцлагдаж байсан.

Ойролцоогоор 6 тэрбум тонны нөөцтэй тус уурхай нь ирэх 50 жилд 488 триллион ($250 тэрбум) төгрөгийн орлого олно гэсэн тооцоотой байгаа ч энэ нь дээд тал нь 19.5 триллион ($10 тэрбум) төгрөгийн хөрөнгө оруулалт, улс төрийн найрсаг байдал зэргээс хамаарах юм. Уг консорциумд лиценз олгох явцыг УИХ дээр гацааж магадгүй гэсэн айдас байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын гадны хөрөнгө оруулагчдын дунд буруу сэтгэгдэл үлдээх вий гэсэнтэй холбоотой юм.

Дөрөвдүгээр сарын сүүлээр УИХ-ын дарга З.Энхболд бүхий хэсэг төлөөлөл консорциумд лиценз олгох нь хуулинд нийцэх эсэхээр гомдол гаргасан. Тэдний хэлж байгаагаар гэрээний төсөл нь хуулийн шаардлагад нийцэхгүй бөгөөд хууль санаачлагчдаар хянуулах хэрэгтэй юм байна.

Гадны хөрөнгө оруулагчид ээлжээ хүлээсээр

Таван Толгой дахин эсэргүүцэлтэй тулгарч, гацаанд орвол хөрөнгө оруулагчдын санааг улам түгшээсэн зүйл болох нь тодорхой. Рио Тинтогийн хөрөнгө оруулалттай Оюу Толгой алт, зэсийн уурхайн хоёрдугаар шатны 9.7 триллион ($5 тэрбум) төгрөгийн санхүүжилт удааширч, гадны компанийн хэд хэдэн хайгуулын лиценз цуцлагдаж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унасан зэрэг нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулагчдын сонирхол буурахад хүргэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт 2014 онд өмнөх жилээсээ 74%-иар буурсан гэсэн тооцоо байдаг.

Нүүрсний экспортыг илүү хялбар гаргадаг болгохын тулд бүтээмж болон тээвэрлэлтийн шугамыг сайжруулах нь маш чухал асуудал болоод байна. Нүүрсний экспорт нь төрийн орлогын 25%-ийг буюу экспортын орлогын 17%-ийг бүрдүүлдэг. Тээвэрлэлтийн замыг ялангуяа төмөр замыг цаашид илүү сайжруулж, дээд зэрэглэлийн коксжсон нүүрсний бүтээмжийг өсгөснөөр Монгол Улс Хятадын зах зээлийн хувиа нэмэгдүүлж, Япон, Өмнөд Солонгос гэх мэт бусад зах зээлд нэвтрэхэд илүү дөхөм болох юм.