Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсныг сэргээх зорилгоор Монголын УИХ-аас хууль батлаад буй бөгөөд энэ нь эдийн засгийн гол салбар луу орж ирэх гадаадын хөрөнгийн урсгалыг дэмжиж, хөрөнгө оруулагчдын эрхийн тодорхойгүй байдлыг арилгана гэдэгт итгэж байгаа аж.
Өнгөрсөн жил баталсан өмнөх хуулийн үр дагавраар хөрөнгө оруулагчдад бий болсон болгоомжлол улам газар авч, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал 2013 онд огцом буурсан юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулиар зохицуулалтыг өөрчилснөөр гадаадын эзэмшилтэй компанид ногдох татварын хувь хэмжээг илүү тодорхой болгосон ч, дэлхий нийтийн түүхий эдийн хэрэглээ буурч, хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж буй энэ цагт гадаадын хөрөнгө оруулалтыг хуучин хэвэндээ ортлоо удна гэж үзэж байна.
Тодорхой байдал
Арваннэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн энэ хуульд үйлдвэрлэлээс хамаарч 5-22 жил хүртэлх ангилал,хугацааг үе шаттайгаар тусган татварын тогтвортой байдлыг бүрдүүлсэн юм. Шинэ хуулийн дагуу НӨТ, ААНОАТ, ашигт малтмал ашигласны төлбөр болон гаалийн татварыг хураах аж. Мөн орон нутгийн болон гадаадын хөрөнгө оруулагчид адил хэмжээгээр төлнө.
“Mongolian Investment banking” группийн ерөнхий захирал Крис МакДогал “Аравдугаар сараас өмнө баталсан энэ хууль нь өнгөрсөн таван жилд “цутгасан” гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнд дөхөх маш чухал дэвшил” гэдгийг дурджээ.
“Хуулийн өөрчлөлт нь татварын тогтвортой байдлын арга хэмжээ, нөхцөлийг бүрдүүлэхээс гадна зах зээлдээ эргэн ирэх хүсэлтэй хөрөнгө оруулагчдад итгэл бий болгоход тусална” гэж тэрбээр “Блүүмбэрг” мэдээллийн агентлагт ярьсан байна.
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт нь Монголын эдийн засгийг тэлэх хөрөнгө оруулалтын үүдийг нээж чадна гэж шинжээчид дүгнэж байгаа.
Өмнөх зохицуулалтаар Засгийн газраас стратегийн хувьд чухал гэж үзсэн салбарт хөрөнгө оруулах бол төрөөс зөвшөөрөл авах үүргийг хөрөнгө оруулагчид хүлээдэг байв. Төрийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь Монголд хөрөнгө оруулахад Засгийн газрын зөвшөөрөл авах шаардлага нь хэвээр байгаа боловч энэ нь уул уурхай, банк, харилцаа холбооны салбарт боломж хайж буй гадаадын хувийн хөрөнгө оруулагчдад өндөр босго юм.
Монголын зах зээлд цементийн үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Asia Pasific Investment Partners”компанийн гүйцэтгэх захирал Лии Кашел энэ хуулийг “их сайн мэдээ” гэж тодорхойлжээ. “Энэ нь арга хэмжээ авах шаардлагатай, хойшлуулшгүй нөхцөл байсан тул Засгийн газар үүнийг хийх нь ойлгомжтой байсан” гэж тэрбээр тайлбарласан байна. Хятадын төрийн өмчит уул уурхайн том корпорацын худалдан авалтад хаалт тавих зорилгоор өнгөрсөн онд яаравчлан баталсан Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг энэ хуулиар засаж буй юм.
Монголын гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ2012 онд тооцоолсон зорилгодоо хүрсэн. Харин 2013 оны эхний найман сарын байдлаар гадаадын компаниуд шинэ төслүүдээ хойшлуулснаас шалтгаалан гадаадын хөрөнгө оруулалт 47 хувь буюу 1.8 тэрбум доллараар буураад байгаа.
“РиоТинто”-гийн эзэмшлийн Оюутолгойн зэс, алтны ордод хэрэгжиж буй Монголын хамгийн том уул уурхайн төслийг тойрсон тодорхойгүй байдал нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эрс бууруулсан. Монголын Засгийн газартай өрнүүлсэн олон удаагийн маргааны эцэст уурхайг хөгжүүлэх хоёр дахь үе шатны үйл ажиллагааны хөрөнгө оруулалт буюу ойролцоогоор 5 тэрбум ам.долларын хөрөнгийг хойшлуулсан тухайгаа тус үндэстэн дамнасан корпорацаас мэдэгдсэн юм.
Шинээр санхүүжүүлэх зардалд тавьсан хоригийг сэргээхээр хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн төлбөрийн хугацааг батлах Засгийн газрын хамгийн сүүлчийн хүчин чармайлтыг анхааран харж байгаа эсэхийг шинжээчид найдлага тавин анхаарч буй бөгөөд энэ нь дараагийн хөрөнгө оруулагчдад жишээ болон хөтөлнө гэж үзэж байна.
Нэн шаардлагатай зүйлс
Хөрөнгө оруулалтад учирч буй саад тотгорыг тогтоох УИХ-ын Ажлын хэсгийн сүүлийн үеийн тайланд Монголын шинэчилсэн хуулийн зохицуулалт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгийг дурджээ.
Уг тайланд гадаадын хөрөнгө оруулагчдад ногдуулсан Монголын татварын хэмжээнээс гадна хөрөнгө оруулалтын эрсдэлтэй гэгддэг улсууд, эдийн засаг нь төстэй, хөгжиж буй бусад орны зохицуулалт, татварын талаар есдүгээр сарын сүүлчээр Эдийн засгийн байнгын хороонд танилцуулга хийсэн байна.
Татварын орчны тодорхойгүй байдлаас гадна хөрөнгө оруулагчдыг авч үлдэх бусад хүчин зүйлст нь шаардлага хангахгүй дэд бүтэц, хэмжээнээсээ хэтэрсэн хүнд суртал болон хөгжөөгүй санхүүгийн салбар гэдгийг мөн дурджээ.
Гадаадын хөрөнгө оруулалтад эзлэх хувийг уул уурхайн салбарт 85 хүртэл гэж ялган тогтоон хязгаарлагдмал түүхий эдийн нөөцөөс хамааралтай эдийн засгийг онцолсон нь дүгнэлтэд чухалд тооцогдохоор байв.
Иймэрхүү давамгайлал нь Монголын ирээдүйн хөгжилд саад учруулах болно.Тайлан дахь энэ зөвлөмжүүд нь ГШХО-д түлхэх хүч болох, цаашид хөрөнгө оруулалтын орчны зохицуулалт болон хуулийг сайжруулах, хөрөнгө шаардлагатай үйлдвэрлэлд хөрөнгө оруулагчдын зорилтот тогтолцоог бүрдүүлэхийг Засгийн газарт уриалж буй юм.
Татварын тогтолцооны өөрчлөлтийг харгалзан үзэж, эдийн засгийн олон салбарт нэвтрүүлэх боломж гэх мэт нь шинэ хуульд хаяглагдаж байгаа нь эдгээрээс харагдаж байна.
Гэсэн ч хөрөнгө оруулагчид Монгол руу буцахаас өмнө үр дүнг нь үзүүлж эхлэхүйц хуулийг өөрчлөх хүртэл хүлээх сонголт хэвээр үлдэж байж магадгүй.
Mongolia takes steps to boost FDI
Greater clarity
Broader investment opportunities
Still more to be done
While Mongolia’s revised regulations governing investment could help boost FDI levels, a recent report by a parliament working group highlighted a number of obstacles to investment.
Follow Oxford Business Group on Facebook, Google+ and Twitter for all the latest Economic News Updates. Or register to receive updates via email.



