Economic Update

Published 15 Dec 2016

Mongolian

Slower economic growth and rising debt levels were the main themes of the past year, though Mongolia’s new government is acting to restore foreign investor confidence while seeking to curb the country’s growing budget deficit.

New government

Swept into office in general elections held at the end of June, winning 65 of the 76 parliamentary seats, the Mongolian People’s Party (MPP) has had to contend with a shortfall in revenue due to lower returns from the mining industry at a time when state expenditure has risen sharply.

The country’s year-end budget deficit is expected to reach nearly 20% of GDP, ratings agency Moody’s said in November, a situation that could worsen over the next two years with extensive debts due to be repaid or rolled over.

Another challenge the new administration has faced is a steep decline in foreign direct investment (FDI), stemming in part from a sharp fall in commodity demand and prices, but also from concerns over policy shifts implemented by the former Democratic Party (DP) government.

At least some of these concerns were allayed ahead of the June election, with the DP government reaching an agreement on profit sharing and taxation with mining giant Rio Tinto over the Oyu Tolgoi mine. As a result, in May Rio Tinto announced it would push ahead with the second stage of the mine, with the development valued at $5.3bn.

Addressing investment hurdles in the mining industry, along with the MPP government’s commitment to streamlining FDI procedures, should go some way to boosting capital inflows and underpin a measured recovery in the commodities sector in coming years.

Ratings roll back

In mid-November Moody’s downgraded Mongolia’s government long-term issuer and senior unsecured ratings from “B3” to “Caa1”, with a stable outlook.

Citing a decline in key fiscal metrics, which the ratings agency said it did not see materially reversing over the next few years, Moody’s cautioned that the government faced a number of fiscal challenges and liquidity risks.

“While we recognise that the authorities have made progress in recognising off-budget spending and defining transparent, short- and medium-term corrective actions, we expect that Mongolia’s debt metrics will continue to deteriorate in the next two years while fiscal challenges will be compounded by a sharp slowdown in economic growth which places further pressure on the fiscal and external positions,” the Moody’s statement said.

On a more positive note, Moody’s said that GDP growth would increase – albeit only slightly – next year after shrinking 1.6% in the first nine months of 2016. Mining-related FDI is also set to recover, leading to a pick-up in growth, as the second stage of the Oyu Tolgoi mine project comes on-line in 2018, the ratings agency said in its November note.

IMF assistance

At the end of September, the new MPP government reached out to the IMF, seeking to open negotiations towards obtaining fiscal assistance to bridge budgetary and debt repayment gaps and improve liquidity in the domestic economy.

The IMF issued a statement in November saying that talks with the Mongolian government had been productive, with discussions covering policies that could become part of an economic and financial programme backed by the fund. Meanwhile, Mongolian officials announced they hoped a comprehensive support programme with the IMF could be finalised and in place by February.

The government has also said it would welcome loan assistance from Japan as it seeks to balance austerity measures with economic development and reignite FDI, which dwindled to just $200m last year, roughly 5% of the peak capital inflow posted in 2011.

Mongolia’s debt repayment programme and import costs have been impacted by a sharp decline in the tugrik, which fell to a record low of MNT2411:$1 in November. The currency declined 17% this year, with its retreat prompting the central bank to push up its benchmark interest rates by 4.5 percentage points to 15% to support the ailing currency.

Measured austerity

The MPP government has already moved to put in place measures likely to be met with IMF approval, including cutting state spending, consolidating budgetary expenditure and conducting studies to determine the exact level of debt owed to the private sector, including foreign companies, according to international press reports.

As a first step, in mid-October Prime Minister Jargaltulga Erdenebat announced that his government aimed to halve the budget deficit to 9% by the end of next year.

The government forecasts it will be able to bring down a balanced budget by 2020, though this may depend on revenue increases, which in turn will rely on improved commodity prices as well as austerity measures the IMF may call for under the terms of a potential agreement in the new year.

Oxford Business Group is now on Instagram. Follow us here for news and stunning imagery from the more than 30 markets we cover.

 

 

Монгол улс: 2016 оны ерөнхий тойм

In English

Монгол улсын эдийн засгийн өсөлт удааширч, өрийн хэмжээ өсөн нэмэгдэж буй явдал нь өнгөрөгч оны хэлэлцүүлгийн гол асуудал болж байгаа ч шинээр байгуулагдсан засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг итгэлийг олж авч тэдгээрийн хөрөнгө оруулалтыг татахад гол анхаарлаа хандуулан, улмаар улс орны улам бүр даамжирч байгаа төсвийн алдагдлыг тогтоон барих арга замыг эрчимтэй эрэлхийлж байгаа билээ.

Шинэ засгийн газар

Монгол Ардын Нам /МАН/ 6-р сарын сүүлээр болсон их хурлын сонгуулиар хүч түрэн орж ирж, 76 суудлын 65-г нь авч чадсан бөгөөд улс орны зардал огцом өсч байгаа энэ үед уул уурхайн салбарын ашиг орлого буурснаас нийт эдийн засагт нүүрлэсэн хомсдол, төсвийн алдагдлын асуудалтай шууд нүүр тулсан юм.

Улсын хэмжээнд жилийн эцсийн байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий 20 орчим хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн тухай “Moody’s” үнэлгээний агентлагаас өнгөрөгч  11 сард мэдээлсэн бөгөөд тус агентлагаас “тус улсад нүүрлэсэн их хэмжээний өрийн асуудлын улмаас энэхүү нөхцөл байдал  ирэх хоёр жилд улам бүр дордох төлөвтэй байна” хэмээн таамагласан байна.

Шинээр засгийн газрын эрх баригчдад тулгарсан өөр нэг бэрхшээлтэй асуудал бол гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан явдал бөгөөд энэ нь нэн ялангуяа түүхий эд, бараа бүтээгдэхүүний эрэлт огцом буурсан, мөн Ардчилсан намын /АН/-ын засгийн газрын хэрэгжүүлж байсан бодлогыг ихээхэн хэмжээгээр өөрчилсөнтэй тодорхой хэмжээгээр холбоотой хэмээн үзэж байна.  

АН-ын Засгийн газар 6-р сарын сонгуулийн өмнөхөн уул уурхайн магнат Рио Тинто компанитай Оюу Толгойн уурхайн ашгийг хуваах, мөн татварын асуудал дээр тохиролцож чадсанаар энэ олон тулгамдсан асуудлын зарим нэгийг нь нааштайгаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү хүчин чармайлтын үр дүнд өнгөрөгч тавдугаар сард Рио Тинтогоос Оюу Толгой уурхайн хоёрдугаар шатыг 5,3 тэрбум ам.долларын өртөгтэйгээр эхлүүлэхээр зарласан юм.

МАН Загийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд оновчтой арга хэмжээ авч, тэр дундаа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын зогсонги байдлыг нааштайгаар шийдвэрлэж чадвал хөрөнгийн орж ирэх урсгалыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж, улмаар ирэх жилүүдэд бараа материал, түүхий эдийн салбарыг нөхөн сэргээх боломжтой болох юм.

Рейтингийн бууралт

11-р сарын дундуур үнэлгээний агентлаг Муудигээс Монгол улсын Засгийн газраас гаргасан урт хугацааны вексель болон найдваргүй зээлжилтийн түвшинг  В3 (энэ нь Moody’s үнэлгээний агентлагын ашигладаг зээлжих чадварын үнэлгээ бөгөөд В3 гэдэг нь эрсдэлтэй ангиллыг заана)-с  Саа1 (маш эрсдэлтэй) түвшин болтол бууруулж энэ байдал цаашдаа ч тогтовртой үргэлжлэх хандлагатай байна хэмээн таамаглажээ.

Тус агентлагаас  ийнхүү санхүүгийн гол үзүүлэлт сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр буурсан явдлыг онцлон тэмдэглэж  улмаар Монгол улсын ЗГ  санхүүгийн үй олон тулгамдсан асуудалтай тулгарч, хөрөнгийн хөрвөх чадвар нь ноцтой эрсдэлд ороод буй талаар сануулсан юм.

“Эрх баригчид төсвөөс гадуурх зарцуулалтыг хумьж богино болон дунд хугацааны шийдвэртэй алхамуудыг ил тодоор авч хэрэгжүүлж байгаа  ч Монгол улсын өрийн үзүүлэлт нь ойрын хоёр жил улам бүр дордож, цаашлаад эдийн засгийн өсөлт удаашралттай холбоотойгоор санхүүгийн тулгамдсан асуудлууд нь улам бүр нэмэгдсээр байгаа нь тус улсын санхүүгийн болон гадаадад  эзлэх байр сууринд дарамт болохоор байна” хэмээн мэдэгдэлд дурьджээ.  

Гагцхүү энэ дундаас нааштай байгаа нэг үзэгдэл бол ДНБ үзүүлэлт 2016 оны эхний 6 сарын байдлаар 1,6%-р буурсан ч ирэх жилээс бага зэрэг өсөх хандлагатай байгааг Мууди агентлагаас мэдэгдсэн бөгөөд тус агентдагаас 11 сард гаргасан мэдээнд “2018 оноос Оюу Толгойн уурхайн төсөл хэрэгжиж эхлэх тул уул уурхайтай холбоотой гадаадын шууд хөрөнгө оруулалт ч мөн нөхөн сэргэж, өсөх болно” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.  

ОУВС-н дэмжлэг

9-р сарын сүүлээр МАН-ын шинэ засгийн газар төсвийн алдагдал болон зээлийн эргэн төлөлтийн асуудалд гол тулгуур болох, мөн дотоодын эдийн засгийн хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор санхүүгийн тусламж авах тухай асуудлаар ОУВС-нд хандаж нээлттэй хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргажээ.

ОУВС-с 11-р сард гаргасан мэдэгдэлдээ МУ-ын ЗГ-тай хийсэн хэлэлцээр нь үр бүтээлтэй болсон бөгөөд тус сангийн тусламжтайгаар эдийн засаг, санхүүгийн хөтөлбөрийн бодлогуудын талаар хэлэлцсэн тухайгаа дурьджээ. Энэ үеэр Монгол талын албаны хүмүүс ОУВС-ийн олон талт тусламжийн хөтөлбөрийг 2 сар гэхэд эцэслэн тохиролцож эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнчлэн Засгийн газар эдийн засгийн хөгжлийг хурдасгах, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг ахин сэргээх арга хэмжээг тэнцвэржүүлэх арга зам хайж байгаа тул Япон улсаас үзүүлэх зээл тусламжийг талархан хүлээн авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Учир нь гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрөгч жил 200 сая ам.доллар хүртэл буюу 2011 оны хөрөнгө оруулалтын дөнгөж 5% орчим хувьтай тэнцэх хүртэл хэмжээнд буурсан билээ.

Түүнээс гадна Монгол улсын өрийг эргэн барагдуулах төсөл хөтөлбөр болон импортын зардалд төгрөгийн ханш уналт сөрөгөөр нөлөөлж байгаа юм. Тухайлбал энэ оны 11 сарын байдлаар төгрөгийн ханш хамгийн их хэмжээгээр буюу 1 ам.доллар  2411 төгрөгтэй тэнцэх хүртэл буурсан юм. Ийнхүү энэ жилийн байдлаар төгрөгийн ханш 17%-р буурсан нь Төв банкнаас бодлогын хүүгээ 4,5 % -с 15 % хүртэл нэмэгдүүлж тун эрсдэлтэй нөхцөл байгаа валютын ханшийг дэмжих арга хэмжээ авахад хүргэсэн билээ.

Төсвийн хэмнэлт

МАН засгийн газар нь төрөөс гарч буй зардлыг бууруулах, төсвийн зардуудыг хооронд нь нэгтгэж, хувийн хэвшил, тэр дундаа гадаадын компаниудад өгөх өрийн хэмжээг оновчтой тодорхойлох зорилгоор судалгаа явуулах зэргээр  ОУВС-с дэмжлэг авсан дорвитой арга хэмжээнүүдийг хэдийнэ авч эхлээд байна.

Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат “юуны өмнө ирэх жилийн эцэс гэхэд төсвийн алдагдлыг 9% хүртэл бууруулна” гэдгээ 10-р сарын дунд үед  мэдэгдсэн билээ

Засгийн газраас 2020 он хүртэл төсвийн тэнцвэртэй байдлыг бий болгоно хэмээн таамаглаж буй боловч энэ нь юуны өмнө түүхий эдийн үнийн өсөлтөөс бий болох орлогын өсөлт, цаашлаад ирэх жилээс ОУВС-с гэрээний нөхцлийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээнээс ихээхэн хамаарах нь тодорхой юм.