Economic Update

Published 18 Nov 2015

Mongolian

With renewed backing from international lenders, Mongolia is moving ahead with plans to broaden its logistics base and improve access to export markets, with a raft of transport infrastructure projects shifting into gear.

While a slowdown in the global commodities market is expected to see GDP more than halve from 7.8% in 2014 to 3.5% this year, according to the IMF, Mongolia’s drive to boost exports, tourism and trade has kept the funding of key transport projects on track.

Rail and aviation projects are seen as particularly pivotal for increasing the country’s logistical capacity, with construction firms set to benefit throughout the development stage. 

Rail projects gathering pace

Mongolia has pledged to invest heavily in an upgrade of its rail network, which is expected to boost the country’s exports – particularly of coal – with China earmarked as the lead recipient.

Approval has been secured for construction of a 267-km rail line from the Tavan Tolgoi coal mine, which is being developed in the south of the country, to Gashuun Sukhait on the border with China. The line will allow coal from the mine to be transported directly by rail to markets in China, rather than by truck, achieving significant cost savings.

N. Tumurkhuu, minister of roads and transportation, told press earlier this year that logistics account for more than 60% of the per-tonne cost of transporting coal to China. The new direct rail link could reduce logistics costs by as much as 50%, according to local media reports, while also cutting down on pollution and improving the longevity of the road network.

A second Tavan Tolgoi rail project could also be in the cards, thanks to Japan’s ambitions to challenge Chinese investment in the region. During a recent visit to Mongolia, Japan’s prime minister, Shinzo Abe, affirmed that Japan had a key role to play in developing infrastructure in Mongolia and Central Asia to foster greater connectivity.

Japan was the country’s largest foreign donor in 2013, according to figures from the OECD, accounting for 37% of all assistance received that year. However, this stands in contrast to the most recent export figures, as Japan accounted for just 0.4% of Mongolia’s exports last year, compared to the 87.9% that were directed to China.

In late October the two countries inked a series of infrastructure deals, including a memorandum of understanding paving the way for Japanese firms to take part in the construction of a second rail line that will help connect Tavan Tolgoi to eastern export markets, such as Japan and the US.

The Tavan Tolgoi East Line, which is to be developed separately from the rail link to the Chinese border at Gashuun Sukhait, is expected to run some 1300 km, according to Mongolia’s prime minister, Ch. Saikhanbileg, though greater detail about the proposed route of the line – which would likely have to pass through China or Russia – has yet to be released.

With estimated reserves in excess of 6bn tonnes, the Tavan Tolgoi mine could prove to be a useful alternative energy source for Japan, which remains mired in a nuclear power debate following the accident at the Fukushima plant in 2011.

Airport to boost capacity

Japan’s new rail project comes on the heels of another investment aimed at expanding Mongolia’s aviation capacity.

A joint venture between Japan’s Mitsubishi Corporation and Chiyoda Corporate are leading the development of Ulaanbaatar’s new international airport, while loans from the Japan International Cooperation Agency (JICA), valued at more than $530m, are helping to fund the project. According to the JICA, the loan stands as the largest to be granted by the agency since it began providing support to Mongolia in the late 1970s.

Located some 60 km south of Ulaanbaatar, the new airport will have a passenger handling capacity of 3m when it opens in mid-2017, a significant increase over the current facility’s capacity.

While Chinggis Khaan International Airport, which continues to serve the capital, has increased its passenger handling capacity from 610,000 per year in 2008 to 1.1m in 2013, the facility can no longer keep pace with accelerating demand.

The new international airport has been designed with further expansion in mind, with infrastructure to be put in place that will enable the site to scale up to accommodate as many as 12m passengers per year.

Oxford Business Group is now on Instagram. Follow us here for news and stunning imagery from the more than 30 markets we cover.

 

 

Монгол Улс тээврийн дэд бүтцээ сайжруулж байна

In English

Олон улсын санхүүгийн байгууллагаас дахин дэмжлэг авсан Монгол Улс хэд хэдэн хөтөлбөр санаачилж, зам тээврийн цар хүрээгээ өргөсгөн, экспортын зах зээлд илүү сайн нэвтрэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлж эхэллээ.

Дэлхийн таваарын зах зээл удааширч, 2014 онд 7.8 хувь байсан Монголын ДНБ энэ онд талдаа буюу 3.5 хувь болсон энэ үед экспорт, аялал жуулчлал, худалдааны салбарыг сэргээх гэсэн хүсэл тээврийн төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэхэд нь нөлөөлж байна хэмээн Олон улсын валютын сангаас мэдээллээ.

Төмөр зам болон нисэх буудлын төслүүд нь энэ улсын тээврийн чадамжийг дорвитой хөгжүүлэх ба хажуугаар нь гүйцэтгэгч барилгын компаниуд ч гэсэн ашиг шим хүртэнэ гэж үзэж байна.

Төмөр замын төслүүд хурдаа авч байна

Монгол Улс төмөр замын салбараа сайжруулахад томоохон хөрөнгө оруулах амлалт өгөөд байгаа ба энэ нь тус улсын экспортонд ахиц үзүүлэх юм. Монголын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь нүүрс бол хамгийн их экспортлох орноор Хятад улсыг тооцож байгаа аж.

Өмнөд хэсэгт шинээр барьж байгаа Тавантолгой нүүрсний ордноос Хятад улсын хил дээрх Гашуун Сухайт хүртэлх 267 км төмөр замыг барих зөвшөөрөл батлагдсан. Энэ шугам нь уурхайгаас нүүрсийг Хятадын зах зээл рүү ачааны машинаар биш төмөр замаар шууд тээвэрлэж их хэмжээний зардал хэмнэх боломжийг олгох юм.

Зам тээврийн сайд Н.Төмөрхүү энэ оны эхээр хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ Хятад улс руу 1 тонн нүүрс зөөх өртгийн 60-аас илүү хувь нь тээвэрлэлтийнх болдог гэсэн. Шинэ шугам нь тээврийн өртгийг 50 хүртэлх хувиар багасгаад зогсохгүй хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, автозамын сүлжээний эдэлгээг сайжруулна гэж орон нутгийн хэвлэлээс мэдээллээ.

Мөн Япон улс Хятад улстай төв Азийн бүсэд хийх хөрөнгө оруулалтаараа өрсөлдөх зорилготой байгаагийн ачаар Монголд хоёр дахь Тавантолгойн төмөр замын төслийг боловсруулж магадгүй юм. Саяхан Монголд айлчилсан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Япон улс Монгол болон төв Азийн дэд бүтцийг хөгжүүлж, харилцаа холбоог сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх ёстой” гэж мэдэгдсэн.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Япон улс 2013 онд Монголын хамгийн том донор улс буюу бүх тусламжийн 37 хувийг гаргасан байна гэсэн тооцоо гаргасан. Гэхдээ өнгөрсөн жил гэхэд л Монгол улс экспортын 87.9 хувийг Хятад руу, 0.4 хувийг Япон руу гаргасан нь эрс өөр тоог харуулж байна.

Аравдугаар сарын сүүлээр хоёр улс хэд хэдэн дэд бүтцийн төслийн гэрээг үзэглэсэн ба үүнд Тавантолгойг дорнын бусад зах зээл буюу Япон, АНУ-тай холбох хоёрдагч төмөр замын шугамыг барих ажлыг Япон компаниар эхлүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг гэх мэт.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гашуун сухайтаар Хятадын хил рүү орох шугамнаас тусдаа байх Тавантолгойн Дорнын төмөр замын шугам нь 1,300-гаад км урттай болно гэсэн боловч ОХУ эсвэл БНХАУ-аар дайрах энэ замын талаар үүнээс өөр мэдээлэл хараахан гараагүй байна.

Ойролцоогоор 6 тонны нөөцтэй энэхүү уурхай нь 2011 онд Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчний талаар мэтгэлцэж байгаа Япон улсын хувьд чухал эрчим хүчний нөөц үүсвэр болох аж.

Нисэх буудал багтаамжаа өргөжүүлнэ

Японы шинэ төмөр замын төсөл нь Монголын нисэх онгоцны салбарыг чадавхижуулах бас нэгэн хөрөнгө оруулалтын хамт гарч ирлээ.

Японы Мицубиши болон Чиёода корпорацийн хамтарсан компани нь Улаанбаатарын шинэ онгоцны буудлын барилгын ажлыг авч явж байгаа бол Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA)-ийн 530 сая гаруй ам. долларын зээл нь тус төслийг хэрэгжүүлэхэд туслаж байна. ЖАЙКА-гийн хувьд энэ нь 1970-аад оноос Монгол Улсад туслаж эхэлснээс хойш оруулсан хамгийн их хэмжээний хөрөнгө оруулалт юм.

Улаанбаатараас өмнө зүгт 60 км-д орших шинэ нисэх буудал нь 2017 онд нээгдэх ба нэг дор гурван сая зорчигчийг хүлээн авах багтаамжтай болох нь одоогийн багтаамжнаас маш өндөр ахиц болох аж.

Чингис Хаан олон улсын нисэх буудал нь 2008 онд 610,000 зорчигч хүлээн авах боломжтой байснаас 2013 онд 1.1 сая хүн хүлээн авах хүртэл өргөжсөн ч зогсолтгүй өсч байгаа эрэлтийг гүйцэхээ больсон байна.

Шинэ олон улсын нисэх буудал нь дахин өргөжих төлөвлөгөөтэй баригдсан ба дэд бүтэц нь 12 сая хүртэлх зорчигчийг авах хэмжээнд өсөх боломжтой аж.