Banks in Mongolia are facing weaker profits this year as one of Asia’s fastest growing economies cools, triggering a downpour of higher borrowing costs and an increase in non-performing loans, while credit rating agencies are watching the banks’ vulnerability to China’s continued economic slowdown.
Recent downgrades in Mongolia’s credit rating following falls in commodity prices have piled more pressure on the banks by increasing their cost of borrowing in overseas markets. The devaluation of the tugrik, which has lost about a quarter of its value against the US dollar since the start of 2013, has also pushed up the price of new foreign currency loans as well as the cost of servicing existing loans.
Despite the gloomy outlook, banks in this mineral-rich country are working to regain some momentum by beefing up their retail operations. The newly appointed prime minister Ch. Saikhanbileg has promised to clear the way for the delayed second stage Oyu Tolgoi mining project, a $5bn investment that would help reinvigorate the economy.
Credit downgrades hit banks
The spate of ratings cuts on Mongolia are cooling the appetite for lending to private-sector banks. Standard and Poor’s (S&P) cut its long term sovereign credit rating from B+ to BB- in April amidst concerns over the health of the economy and dwindling foreign reserves. Moody’s has also flagged its concerns, cutting its assessment of Mongolia’s sovereign standing in mid-July to B2, a ranking which denotes high credit risk and maintained its outlook as negative.
Like S&P, Moody’s cited Mongolia’s strained external liquidity position as well as the government’s expansionary monetary and fiscal policies, including providing liquidity injections to the banking system. It also warned that Mongolia is vulnerable to any further slow down in the Chinese economy and a reduction in raw materials exports, which would add pressure to domestic growth and liquidity.
A third agency, Fitch Ratings, set a negative outlook for Mongolia’s banks, though it noted domestic lenders have a limited direct exposure to the mining sector because their capital levels are not strong enough to advance big loans. However, any prolonged downturn in the mining industry will impact the overall economy and the banks’ loan portfolios.
Weaker outlook
Positive revision to Mongolia’s credit outlook is unlikely for now with prices of key commodities coal and copper still weak. Economic growth stood at 7% in the first nine months of the year after the economy expanded by 12.3% in 2013, according to a National Statistical Office (NSO). In October, the World Bank lowered its growth forecast for Mongolia this year to 6.3%, down from the 9.5% it had predicted in July.
As a result of the contracting economy, banks are likely to see the performance of their loan books deteriorate further. Data issued by the NSO in November showed that outstanding loans stood at MNT12.8trn ($6.8bn) at the end of October, up 1.8% or MNT222bn ($118.2m) from the previous month and up 22.4% or MNT2.3trn ($1.2bn), year-on-year, noting that the pace of non-performing loans (NPL) – up 2.7% to MNT606.3bn ($322.8m) month-on month – being added to the banks’ ledgers was quickening.
At the start of the year, Moody’s placed three Mongolian banks, Khan Bank, Trade, Development Bank of Mongolia and XacBank, on negative outlooks, citing risks from rising bad loans, slower economic growth and a deteriorating operating environment.
There is also concern about the cooling of the local property market. House sales in Mongolia are significantly down on last year with apartment sales down to a level five times lower than in 2013 according to some estimates. With banks having extended credit to construction firms and developers, an increase in unsold real estate could drive NPL rates further.
G. Ganbold, CEO of Golomt Bank, said the property slowdown may require banks to adjust their risk exposures in certain areas. “One potential problem area is construction and real estate,” Ganbold told OBG. “We faced a big boom in 2011 and 2012, and now there are many unfinished projects or finished developments that cannot find buyers.”
Hope from Oyu Tolgoi, retail banking
Despite the weakening outlook, Mongolian banks still see potential for expansion in some areas. Khan Bank CEO, Norihiko Kato, sees growth in retail banking, particularly card and ATM services. “On the whole, there are opportunities to be had and while the banking sector may not grow as quickly as it has in the past few years, its expansion will continue to outpace that of the overall economy going forward,” Kato told OBG.
There are also hopes the government will clear some of the logjams that have held up major foreign investment projects, in particular the Rio Tinto project in Oyu Tolgoi, which has the potential to account for a third of GDP when fully up and running. Ch. Saikhanbileg said on being appointed, in mid-November, his main priority in office would be to invigorate the economy.
Onlooker agree it is the most pressing issue that needs to be solved. “If Saikhanbileg does not move quickly to resolve the Oyu Tolgoi impasse and stem the decline in economic growth, investors may choose to stay on the sidelines until after the 2016 elections,” said Marius Toime, a projects partner at international law firm Berwin Leighton Paisner in a Financial Times column.
Монгол улсын банкууд дарамтанд байна
Ази тивийн хурдан өсөлттэй эдийн засагтай орнуудын нэг болох Монголын эдийн засаг удааширснаар зээл олгох зардал ихэсч, хугацаа хэтэрсэн зээлийн багц огцом нэмэгдэж, улмаар банкны секторын ашиг багасч, хүндхэн байдалтай байна. Үүнийг зээлийн үнэлгээний агентлагууд Хятад улсын эдийн засгийн сааралттай холбон тайлбарлаж байгаа юм.
Монгол улсын зээлжих үнэлгээ саяхан буурсан нь бараа бүтээгдэхүүний үнийн бууралттай зэрэгцэн банкуудын гадаад зах зээлийн эх үүсвэрийн зардалыг нэмэгдүүлэн ихээхэн дарамт болж байгаа юм. Төгрөгийн ханш 2013 оноос эхлэн суларч эхэлсэн ба одоогоор төгрөгийн доллартай харьцах ханш 25%-иар өссөөд байгаа нь гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан болон шинээр авах зээлийг илүү өртөг өндөртэй болгож байна.
Хэдийгээр банкны сектор бүрхэг төлөвтэй байгаа хэдий ч байгалийн баялаг ихтэй Монгол улсын банкууд жижиг бизнесийн зээл, хэрэглээний зээл зэргээр дамжуулан иргэдийн банктай харьцах үйл ажиллагааг нэмэгдүүлэх дээр анхааран ажиллаж байна. Шинээр сонгогдсон ерөнхий сайд Ч.Сайханбилэг зогсолтонд орсон байгаа 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Оюу Толгой төслийн хоёр дахь үе шатны үйл ажиллагааг эхлүүлнэ хэмээн амлалт өгсөн ба энэ нь эдийн засгийг сэргээхэд ихээхэн туслах нь дамжиггүй.
Зээлжих зэрэглэл буурснаас болж Монголын банкууд цохилтонд оров.
Монгол улсын зээлжих зэрэглэлийн бууралтууд хувийн хэвшлүүдэд олгох сонирхлыг бууруулж байна. Өнгөрсөн 4-р сард Standard and Poor’s (S&P) агентлаг Монгол улсын эдийн засгийн төлөв байдал болон гадаад валютын нөөцийн хомс байдал зэргээс улбаалан удаан хугацааны зээлжих зэрэглэлийг B+ зэрэглэлээс BB- болгон бууруулсан. Харин 7-р сарын дундуур Moody’s агентлаг мөн адил зээлжих зэрэглэлийг зээлийн эрсдэл өндөр, сөрөг төлөвтэй хэмээн В2 үнэлгээ өгчээ.
S&P болон Moody’s агентлагууд Монгол улсын гадаад хөрвөх чадвар муу байгааг, түүнчлэн засгийн газрын мөнгөний болон санхүүгийн тэлэх бодлогууд, банкны системд хэрэгжүүлж буй хөрвөх чадварын дэд хөтөлбөрүүд зэргийн тухай онцлон тэмдэглэжээ. Мөн түүхий эдийн экспортын бууралт болон Хятад улсын эдийн засгийн зогсонги байдал зэрэг нь Монгол улсын эдийн засгийн өсөлт болон хөрвөх чадварт ихээхэн дарамт үзүүлнэ.
Дотоодын зээлдүүлэгч нарын хөрөнгийн хэмжээ нь их хэмжээний томоохон зээлд хангалттай биш байдаг тул уул уурхайн салбарынн шууд нөлөөлөл тэдэнд бага тусдаг хэмээн өөр нэг агентлаг болох Fitch Ratings хэлсэн ч Монголын банкуудыг сөрөг үзүүлэлттэй тогтоосон юм. Гэсэн хэдий ч удаан үргэлжлэх уул уурхайн салбарын уналт нь нийт эдийн засаг болон банкуудын зээлийн багцад ихээхэн нөлөөлөх болно.
Сөрөг төлөв байдал
Гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ доогуур байгаагаас Монгол улсын одоогийн зээлжилтийн төлөв нь эерэг үзүүлэлттэй байх боломжгүй байгаа юм. Үндэсний статистикийн газар (ҮСГ)-ын мэдээлснээр эдийн засгийн өсөлт нь 2013 онд 12.3 хувийн өсөлттэй байсны дараагаар эхний есөн сарын байдлаар 7 хувь болсон байна. Өнгөрсөн 10 сард Дэлхийн банк Монгол улсын эдийн засгийн энэ жилийн өсөлтийг 6.3 хувь хэмээн таамагласан нь 7-р сард гарч байсан таамаг болох 9.5 хувийн өсөлтөөс даруй бага байгаа аж.
Эдийн засгийн бууралтын дүнд цаашид ч зээлийн багц муудах хандлагатай хэмээн банкууд харж байна. Үндэсний стратегийн газрын 11-р сард гаргасан мэдээллээр 10-р сарын сүүлээр хугацаа нь хэтэрсэн зээлийн багц 12.8 их наяд төгрөг (6.8 тэрбум ам.доллар)-т хүрсэн ба энэ нь өмнөх сараас 1.8 хувиар буюу 222 тэрбум төгрөг (118.2 сая ам.доллар)-өөр өссөн байна. Өмнөх оноос 22.4 хувь буюу 2.3 их наяд төгрөгөөр (1.2 тэрбум ам.доллар)-өөр өссөн бол чанаргүй зээлийн багц сар болгон 2.7 хувь буюу 606.3 тэрбум төгрөг (322.8 сая ам.доллар)-өөр өсч байгаа нь банкуудын муу зээлийн санг хурдан нэмэгдүүлж байгаа юм.
Энэ жилийн эхээр Moody’s агентлаг Хаан банк, Худалдаа хөгжлийн банк болон Хас банкыг сөрөг төлөвтэй хэмээн тогтоосон нь муу зээлийн багцын өсөлтийн эрсдэл, эдийн засгийн удаашрал болон үйл ажиллагааны орчин муудаж байгаа зэргийг тооцоолон зэрэглэлийг тогтоожээ.
Мөн дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашралын асуудал бас байна. 2013 онтой харьцуулахад орон сууцны борлуулалт ойролцоогоор тав дахин буурсан гэсэн үзүүлэлт байна. Банкууд барилгын компаниуд болон гүйцэтгэгч компаниудад ихээхэн зээл олгосон ба худалдагдахгүй байгаа үл хөдлөх хөрөнгүүд нь чанаргүй зээлийн багцыг цаашид улам нэмэгдүүлэх ихээхэн магадлалтай юм.
Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд “Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн удаашрал нь банкуудыг зарим салбарын эрсдлүүдийг хянаж, өөрчлөхийг шаардах болно. Нэг болзошгүй эрсдэл бол яалт ч үгүй барилгын болон үл хөдлөхийн хөрөнгийн салбар юм,” хэмээн Оксфорд Бизнесийн Группэд ярилцлага өгөхдөө хэлэв. “Бид 2011, 2012 онд эдийн засгийн өндөр өсөлттэй байсан ба олон бүтээн байгуулалт явагдсан. Гэвч одоо худалдан авагч нь олдохгүй маш олон дууссан болон дуусаагүй төслүүд байна.”
Оюу Толгой болон арилжааны банкуудаас итгэл найдвар төрж байна.
Хэдийгээр Монголын эдийн засгийн төлөв байдал эерэг бус, сул байгаа хэдий ч банкууд тэлэх боломжийг зарим секторуудаас олж харж байна. Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като банкны ирээдүйн өсөлтийг иргэдийн банкнаас харж байгаа ба ялангуяа карт болон АТМ-ийн үйлчилгээнээс олж харж байгаа аж. “Ер нь боломжууд байгаа. Банкны сектор сүүлийн хэдэн жил шиг хурдтай өсөхгүй ч эдийн засаг урагшлах хэрээр банкны сектор өсөн тэлэх болно,” хэмээн Като Оксфорд Бизнес Группэд хэлж байна.
Томоохон гадаадын хөрөнгө оруулалт буюу тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг нийт хүчин чадлаараа бүрдүүлэх боломжтой Рио Тинтогийн Оюу Толгой төслийг гацааж буй асуудлыг засгийн газар шийдэх найдвар төрж байгаа. 11 сарын дунд ерөнхий сайд Ч.Сайханбилэг сонгогдсоныхоо дараа түүний засгийн газрын нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь эдийн засгийг сэргээх байгаа юм.
Хөндлөнгийн ажиглагч ч гэсэн энэ асуудлыг нэн түрүүнд шийдэгдэх ёстой асуудал хэмээн үзэж байна. “Хэрвээ Сайханбилэг яаралтай Оюу Толгойн асуудлыг шийдэж эдийн засгийн уналтыг зогсоохгүй бол хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийн дараа хүртэл хөрөнгө оруулалт хийхгүй азнана,” хэмээн олон улсын хуулийн фирмийн төслийн хамтрагч Marius Toime Financial Times сэтгүүлийн нийтлэлийн буландаа бичжээ.