Mongolia: Strengthening the regulatory regime

Монгол улс: Эрх зүйн зохицуулалтыг сайжруулж байна.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалд бэлтгэх үүднээс банкны салбарын хяналт, менежментийг шинэчлэн дээшлүүлэх, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) удирдлага зохион байгуулалтыг сайжруулах зэрэг шинэчлэл хийн Монгол улс санхүүгийн үйлчилгээний салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож эхэллээ.

Дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Ерөнхий Сайд Сүхбаатарын Батболдын санаачилгаар өнгөрөгч онд эхлүүлсэн МХБ-ийн Шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нь 2014-16 онд бүртгэгдэх гадаадын компаниуд үйл ажиллагаагаа явуулах таатай орчинг бүрдүүлэх болно гэж өнгөрөгч 8-р сард Frontier Securities фирмийн зохион байгуулсан “Монгол улс: Хөрөнгө Босголт ба Хөрөнгө Оруулалт” зөвөлгөөнд оролцогчид дүгнэсэн байна.

МХБ нь энэ оны 1-р сард Лондонгийн Хөрөнгийн Биржтэй стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, биржийн үйл ажиллагааны арга барил, дүрэм зохицуулалтыг нь зохимжтой болгон, эрхзүйн статусыг нь өөрчлөх (төрийн өмчөөс хувийн болгон шилжүүлэх) зорилготой юм. Ийнхүү тохиролцсоны үндсэн дээр ЛХБ нь шинээр менежментийн баг бүрдүүлэн Монголын биржийн хөгжил болон хувьчлах үйл явцад хяналт тавин, борлуулалт болон мониторингийн механизм бий болгож бүрдүүлэн ажиллахаар тогтов.

МХБ нь 2010 онд нэлээд эрчимтэй өсөлт үзүүлсэн амжилттай ажиллажээ. МХБ-ийн Шилдэг-20 Индекс нь энэ жил одоогийн байдлаар 110%-иар өсч, бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн нийт зах зээлийн хөрөнгийн хэмжээ нь 1 тэр бум ам. долларт хүрсэн байна. Чуулганд оролцсон шинжээчид хэлэхдээ Монгол компани байх, Монгол улсын хууль дүрмэнд захирагдах зэрэг зарим хууль тогтоол нь “тодорхойгүй, ойлгомжгүй” байдлаас гадаадын компаниуд энэ зах зээлийн гадуур оршиход хүргэж байна гэжээ.

”Хэрэв бэрхшээлтэй байдлыг засч, тухайлбал South Gobi Resource ХК нь МХБ дээр хамтран бүртгүүлэх боломжтой болох гэх мэт эрхзүйн орчинг боловсронгуй болгох юм бол бусад гадны компаниуд дагаад л зах зээлд ороод ирнэ” гэж South Gobi Resources-ийн Азийг хариуцсан Хуулийн Зөвлөх Сара Армстрон хэлжээ.

Санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг харгалзан Олон Улсын Валютын Сан (ОУВС)-аас энэ оны 3-р сард гаргасан тайланд дурдахдаа “Монгол улсын Засгийн Газраас (ЗГ) тус орон дахь банкны салбарыг шинэчлэн сайжруулах талаар нэлээд ахиц дэвшлүүд гаргаж байна” гэжээ. Хөгжлийг санхүүжүүлэх 2 ч Төрийн өмчит банк байгуулахын зэрэгцээ тус улсын ЗГ-аас хөрөнгийн ангилал болон алдагдлын заалтуудыг нарийвчлан боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ.

Өнгөрсөн 12-р сард ОУВС тус улсын ЗГ-аас банкны тухай хууль журмуудыг сайжруулахад авч хэрэгжүүлж байгаа “салбарын хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох”арга хэмжээг сайшаан, цааш нь дурдахдаа “Одоо л зөв цаг нь ирж хууль хяналтаа нарийвчлан тодорхой болгон амьдралд хэрэгжүүлж эхэллээ. Энэ л банкны салбарын хөгжилд дутагдаж байсан тулгуур дэмжлэг байв. Чухам үүний үр дүнд л энэ улсын хөгжилд банкны салбар жинхэнэ үүргээ биелүүлж хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй хөрөнгө зээлийг нь гарган өгч чадах билээ,” гэжээ.

Энэ үйл явцтай зэрэгцэн Солонгос улсын Банк тус улсын Төв Банктай харилцан ойлголцлын гэрээ байгуулж БНАСУ-ын мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх тэргүүн туршлагаас нэвтрүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ажиллахаар тохиролцож гарын үсэг зурсан.

Тус улсын эдийн засагт томоохон уул уурхайн орд ашиглах төсөл хөтөлбөр, үйлдвэрлэлээр дамжин гадаадын олон орноос орж ирэх хөрөнгийн урсгалын хандлага нь тодорхой болсон үед банкны салбарт ийм ахиц дэвшил гарсан нь нэн сайшаалтай явдал болсон юм. Тухайлбал зэс, алтны асар том нөөц бүхий Оюу Толгой 2013 оноос эхлэн тус улсын эдийн засгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх, цаашдаа цөөн жилийн дотор 7 тэр бум ам.долларын орлого авчирна хэмээн тооцоолж байгаа ажээ. Үүний зэрэгцээгээр Монгол улсын Засгийн Газар нь Таван Толгой хэмээх 7.5 тэр бум нөөцтэй асар том нүүрсний үүцийг ашиглах эрхийн талаар 10 сард шийдвэр гаргах ажил дээр ажиллаж байна.

Гэнэт тогтоогдсон улсын үүц баялгаа ашиглахад тус улсын нийслэл Улаанбаатар дахь ЗГ нь олон улсын 16 банк, Катар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хөгжлийн загвар жишээг дагахаар холбогдох зөвлөгөө авч байгаа тухай Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн тухай мэдээллэдэг 2point6billion.com хэмээх цахим хуудснаа 3-р сард бичжээ. ЗГ-аас 2011 оны 6-р сард Эрдэнэс Таван Толгой компаний хувь эзэмшүүлсний адил иргэддээ томоохон үйлдвэр, компаний хувьцаа эзэмшүүлэх, цаашдаа МХБ-ээр дамжуулан хувьцаагаа арилжаалах боломж бүрдүүлж байгаа ажээ.

Хэрэв энэ өөрчлөлт шинэчлэл нь бодож төлөвлөснөөрөө явбал иргэд нь гэнэт их мөнгөтэй болох тухай Крис Дивоншэр Элис 2011 оны 3-р сард нэгэн идэвхтэй цахим хуудаснаа “Уул уурхайн компаний борлуулсан хувьцааны үнэ нэмэгдснээр, Монголын иргэн бүр гэнэт Америк долларын саятан болох юм” гэж бичжээ.

Түүнчлэн 3-р сард 8 банк болон Монгол улсын Банкируудын Холбоо нь салбарын дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдсан Банк Санхүүгийн Академи хэмээх бие даасан институтын хувьцаа эзэмшигчид болжээ. Уг институт нь банкны салбаруудын дэмжлэгтэйгээр зээлийн мэргэжилтэн, теллер, гүйцэтгэх удирдлага, захирлуудад сургалт явуулж, цаашид банкны үйлчилгээ сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ. Одоогоор тус улсад 14 арилжааны банк, 188 Банк Бус Санхүүгийн Байгууллага ба 207 Хадгаламж Зээлийн Хоршоо үйл ажиллагаа явуулж байна гэж МУ-ын Төв Банк мэдээлэл өгсөн юм.

Банкны үйлчилгээ, ялангуяа бичил санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагад тохиолддог хамгийн том бэрхшээл нь хүн амын сийрэг суурьшил, тархсан байдал, хөдөө орон нутгийн хүн амын тоо нь 1.6 сая бөгөөд тэдгээрийн тэн хагас нь хагас нүүдлийн хэв маягаар амьдарч байгаа нь банкны үйлчилгээг хүртээмжтэй түгээх боломжийг хязгаарладаг байна. Энэ байдлыг шийдвэрлэх арга зам хайн өнгөрсөн 5-р сард МУ-ын Санхүүгийн Зохицуулах Хороо болон Төв Банкнаас17 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй ажлын баг Филиппин улсын Төв Банкны туршлагаас суралцах, мөн түүнчлэн хөдөлгөөнт санхүүгийн үйлчилгээ хүртээхэд тохирох эрхзүйн зохицуулалт, зохих хуулийн тогтолцоог бий болгоход хамтран ажиллах боломж эрэлхийлэн үйл ажиллагаатай нь танилцжээ.

 

Mongolia: Strengthening the regulatory regime

Mongolia is tightening regulation of its financial services industry in preparation for an expected wave of foreign direct investment, with reforms improving supervision of the banking sector and outside help sought to enhance oversight of the Mongolian Stock Exchange (MSE).

Reforms of the MSE launched by Prime Minister Sukhbaatar Batbold last year with the aim of developing the capital market are expected to create a proper functioning platform with multiple foreign companies listed by 2014-16, concluded panellists at “Mongolia: Capital Raising & Investment”, a conference held by Mongolian securities firm Frontier Securities in August.

MSE signed a strategic partnership contract with the London Stock Exchange (LSE) in January with the goal of improving the exchange’s technology platform, applicable rules and regulation, and updating its status (public to private). Under the deal, LSE has appointed a management team to oversee the bourse’s development and privatisation and provide trading and monitoring infrastructure.

While the MSE displayed impressive growth in 2010, with the MSE Top 20 Index up 110% year-to-date and the total market capitalisation of its listed companies sitting at around $1bn, analysts at the conference noted legal and regulatory barriers preventing foreign companies from listing, including the need to be Mongolian and subject to Mongolian law and “ambiguity” on certain legislation and regulation.

”If the problematic areas are fixed such that South Gobi Resources can co-list on the MSE, other foreign companies will follow,” said Sarah Armstrong, South Gobi Resources’ chief legal counsel for Asia.

With regard to the stability of the financial system, a report by the IMF in March found that the “authorities are making progress in restructuring the banking sector”. It said that alongside placing two state-owned banks under conservatorship, the government had also tightened prudential regulations on asset classification and loss provisions.

Last December, the IMF praised the government for a revised banking law that it said would “strengthen the regulatory framework”. “Finally, tougher supervision regulations have been issued and are now being enforced. These steps will serve to bolster the banking system and ensure that banks can play their crucial role in fostering development by providing credit to the private sector,” said the IMF.

Meanwhile, in August, the Bank of Korea signed a memorandum of understanding with the Bank of Mongolia to share South Korea's fiscal policy experience and expand cooperation between the two countries.

These developments in banking are significant given the anticipated inflow of funds into the economy linked to large-scale mining projects under development. For example, the massive Oyu Tolgoi copper and gold mine is set to increase the size of the economy by half when it comes on-stream in 2013, with an expected injection of $7bn over the next few years. Meanwhile, a government decision on development rights for the giant Tavan Tolgoi coal deposit – estimated to hold some 7.5bn tonnes of reserves – is due in October.

The sudden expected growth in national wealth has also led to Ulan Bator studying the models of nations such as Qatar and the UAE, with some 16 global banks also now advising the government, 2point6billion.com, a website devoted to Asian economic matters, reported in March. The government intends to grant citizens shares in a range of state-owned enterprises, as it did with Erdenes-Tavan Tolgoi in June 2011, with these firms then to be privatised via initial public offerings on the MSE.

If the move goes to plan, citizens could stand to reap a windfall, according to the website. “Assuming [mining-related] stocks sold raise the expected amount of value, Mongolia will suddenly become a country where every citizen is a US dollar millionaire,” Chris Devonshire-Ellis wrote in an op-ed piece on the site in March 2011.

Also in March, eight banks and the Mongolian Bankers Association became the shareholders of a newly established Banking and Finance Academy, an independent institution supported by the banking sector that will provide training for loan officers, tellers, executives, and directors to improve and standardise services. There are currently 14 commercial banks, 188 non-bank financial institutions, and about 207 savings and credit cooperatives, according to the central bank.

A major challenge for institutions offering banking services, particularly microfinance, has been the country’s low density and widely dispersed population, with the rural community of 1.6m, half of whom are semi-nomadic herders, rarely given opportunities to access banks. To address this, a 17-member delegation from the Financial Regulatory Commission of Mongolia and the Central Bank of Mongolia in May visited the Philippines’ Central Bank seeking cooperation in developing a coherent legal and regulatory environment to supervise mobile financial service providers.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Financial Services

The Philippines’ plan to tap Islamic banking potential

A new law supporting the development of Islamic finance has been introduced in the Philippines, in a move expected to boost financial inclusion and investment opportunities.

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?