Mongolia: Strength in securities

In English

Монгол улс: Үнэт цаасны тогтвортой байдал

Тус улсын хөрөнгийн биржийг шинэчлэх төлөвлөгөө болон үнэт цаасны шинэ хуулийн төсөл батлагдахад чиглэсэн шинэ дэвшлийн ачаар Монголын хөрөнгийн зах зээл дэх гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхол өсөж байна.

Тус улсын эрдэс баялгийн бялуунаас зүсэм хүртэх гэж гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид тэмүүлэхийн сацуу, Монголын дотоодын үнэт цаасны зах зээлийн хөрөнгөжүүлэлт ирэх 10 жилд 3 тэрбум ам.доллараас 45 тэрбум ам.долларт хүрнэ гэж үзэж байгаа ажээ. Үүний зэрэгцээ, тус улсын тэргүүлэгчид Монголын хөрөнгийн биржийн (МХБ) хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах асуудалд ач холбогдол өгч байгаа.

2013 оны эхээр жагсаалтанд оруулахаар товлож, 10 тэрбум ам.доллар босгоно гэж үзэж байгаа, Монголын уул уурхайн компани болох Эрдэнэс Таван Толгойг (ЭТТ) Хонг Конг, Лондон, Монголын биржүүд дээр гурван зэрэг хувьцааг нь гаргах гэж байгаа нь тэдний хүчин чармайлтыг улам яаруулж байгаа билээ. ЭТТ нь одоогоор дэлхийд хөндөгдөөгүй байгаа өндөр илчлэгтэй хамгийн том нүүрсний ордын хяналт гэсэн үг юм. Үүнд цаг хугацаа чухал үүрэгтэй бөгөөд Хятадын эдийн засгийн удааширал нь өндөр илчлэгтэй нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн эрчтэй уналтанд хүргэж болзошгүй хэмээн ихээр санаа зовоох болсон байна.

Дэлхийн Банк болон Олон улсын валютын сангийн дэмжлэгтэйгээр хоёр жилийн өмнөөс боловсруулсан үнэт цаасны шинэ хуулийг 5-р сард Их Хуралд (парламент) хэлэлцүүлэхээр өргөн барих болно хэмээн тус улсын албан тушаалтнууд орон нутгийн хэвлэл мэдээлэлд хандан дөрөвдүгээр сард мэдэгдсэн нь ЭТТ зэрэг өндөр хэмжээнд илэрхийлэгдэж, ирэх жилүүдэд олон нийтэд анхны хувьцааг нь (IPOs) зарлах гэж байгааг дагасан шуугианы хувьд уг шинэ хууль “чухал ач холбогдолтой” болохыг дахин харуулж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) дарга Д.Баярсайхан “Энэ хууль нь хадгаламжийн тооцооны данс болон давхардсан бүртгэл зэрэг олон шийдэгдээгүй асуудлыг шийдэх юм.” хэмээн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр хэлжээ.

Үнэт цаасны хууль нь Монголын хөрөнгийн бирж (МХБ) болон Лондонгийн хөрөнгийн биржийн (ЛХБ) хооронд байгуулсан стратегийн хэлэлцээрийн амжилтыг баталгаажуулахад чухал гэдгийг нотлох болно хэмээн Баярсайхан хэлэв. ЛХБ нь одоогоор олон улсын шилдэг туршлагын түвшинд хүрэхийн тулд биржээ өөрчлөхөд нь МХБ-д тусалж байгаа юм.

2011 оны 4-р сард эцэслэсэн уг хэлэлцээрийн дагуу, ЛХБ нь програм хангамжийн лиценз, сургалт, засвар үйлчилгээ, ажилчдын сургалт, МХБ-ийг хэрхэн хөгжүүлж, улмаар хувьчлах тал дээр зөвлөгөө өгөх зэрэг зах зээлийн технологийг МХБ-д хангаж өгөх юм.

“ЛХБ-ийн менежмент болон МХБ-ийн шинэчлэл яригдаж байгаа нөхцөлд, хууль эрх зүйн хүрээний чухал өөрчлөлтүүд болон МХБ дээр олон нийтэд зарлах анхны хувьцааны арилжааны шугамаар (IPOs) хувьчлах гэж байгаа төрийн өмчит олон тооны аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар санал болгож буй засгийн газрын төлөвлөгөөний хувьд – миний ойлгож байгаагаар бол ирэх сар жилүүдэд дотоодын биржэд хөрөнгө оруулах томоохон боломж байна гэсэн үг.” хэмээн Сингапурт байрлалтай Хан Хөрөнгө оруулалт, менежментийн байгууллагын удирдах гишүүн Травис Хамилтон хэлжээ.

МХБ сүүлийн жилүүдэд гайхалтай өсөлттөй байсан байна: 2010 онд хувьцааны үнэ 121% хүрч, 2011 онд 73% хүрсэн хоёрдахь шилдэг өсөлт гарах үед тус биржийн хувьд дэлхийн хэмжээнд гарсан хамгийн шилдэг өгөөж тэмдэглэгджээ.

Иймэрхүү дүн нь шинээр гарч ирж буй зах зээлүүдийн хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн ФМЖи (FMG) байгууллагын хувьд 4-р сард Монголд чиглэсэн хөрөнгө оруулалтын сангаа эхлүүлэх шийдвэр гаргахад дэмжлэг болсон байж болох юм. ФМЖи Монгол нь доод тал нь 10,000 ам.долларын хөрөнгө оруулах ба МХБ дээр хувьцаа нь арилжигдаж буй, хамгийн амархан борлогдох дотоодын хамгийн шилдэг 25 компаниудад төвлөрч ажиллах болно. Түүний үнэт цаасны цуглуулгад буй таван хамгийн том холдинг бол: АПУ архи ундааны компани; Ремикон цемент бетонон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч; Шарын Гол ба ЭТТ уул уурхайн компани; Талх Чихэр талх чихрийн компани юм.

“[Монгол] бол ирээдүйн орлогын томоохон нөөц бөгөөд өлсгөлөн бөгөөд өсөн нэмэгдэж байгаа дэлхийд шаардлагатай чухал нөөцүүдтэйгээс гадна Хятад хэмээх бүхнээс илүү хамгийн том бараа бүтээгдэхүүний хэрэглэгчийн яг зэргэлдээх хөрш тул өртгийн хувьд давуу талтай.” хэмээн ФМЖи-гийн түнш, тус сангийн тэргүүлэх менежер Арилд Иохансен хэлсэн байна.

Хөрөнгө оруулагчийн идэвхийг үл харгалзан 6-р сарын сүүлээр болох парламентийн сонгуулийн босгон дээр өсөн нэмэгдэж байгаа “нөөц баялгийн үндсэрхэг үзэл” хэмээх тайлбартай зүйл санаа зовоож эхлээд байна. Энэ нь ялангуяа сөрөг хүчний улс төрч, авилгалын хэргээр саяхан баривчлагдаад байгаа Монгол ардын хувьсгалт намын (МАХН) тэргүүн Намбарын Энхбаяртай холбоотой юм. “Тэрээр нөөц баялгийн үндсэрхэг үзлийн эцэг дүр бөгөөд МАХН энэ дүрээрээ парламентад илүү олон Парламентийн гишүүдтэй болох боломжоо нэмэгдүүлэхийг зайлшгүй хичээх болно.” хэмээн Улаанбаатарт байрладаг Фронтиер Секюритис (Frontier Securities) байгууллагын шинжээч 5-р сарын сүүлээр Ройтерс мэдээллийн агентлагт хэлжээ.

Томоохон төслүүдийг гол дүрүүд хошуучилж байгаа үед - Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд ЛХБ-МХБ-ийн түншлэлийг хянаж байгаа нь – тус улсын хөрөнгийн зах зээлүүдийн баталгаат байдлыг сайжруулахад тус засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа нь илт байна. Гэвч 1.5 тэрбум орчим ам.доллар бүхий МХБ-ийн зах зээлийн хөрөнгөжилт олон улсын хэмжээнд харьцуулбал бага бөгөөд биржийн арилжаа одоогоор зөвхөн өдөрт хоёр цаг, долоо хоногт 5 өдөр хийгдэж байна.

Хэрэв тус засгийн газар МХБ-ийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад гадны мэргэжилтнүүдэд хандаж буй нээлттэй байр сууриа хэвээр хадгалж чадвал үүний үр дүнд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын аль аль нь илүү сэтгэл татагдах магадлалтай. Ирэх жилүүдэд томоохон уул уурхайн анхны хувьцааг олон нийтэд зарлах гэж байгаатай холбогдуулан уг хөрөнгийн бирж тус улсын өсөлтийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой.

 

Mongolia: Strength in securities

Foreign and domestic investor interest in Mongolia’s capital markets is rising thanks to fresh progress towards the approval of a planned new securities law and plans to modernise the country’s stock exchange.

The capitalisation of Mongolia’s domestic stock market is expected to rise from $3bn to $45bn in the next 10 years, as foreign and domestic investors seek a slice of the country’s mineral wealth. Additionally, the country’s leadership has prioritised improvements to the Mongolian Stock Exchange’s (MSE’s) regulatory framework.

Concerns over a triple listing of Mongolian mining company Erdenes Tavan Tolgoi (ETT) on the Hong Kong, London and Mongolian exchanges, which is currently slated for early 2013 and is expected to raise as much as $10bn, has added urgency to their efforts. ETT controls what is at present the world’s largest untapped coking coal deposit. Timing is also key, as there are growing worries that a slowdown in China may result in a sharp decline in international prices for coking coal.

In late April, local officials confirmed to local media that a new securities law, developed two years ago with assistance from the IMF and the World Bank, would be presented to the Great Khural (parliament) in May, adding that the new legislation was “essential” for the flurry of high-profile initial public offerings (IPOs), such as ETT, expected in the coming years.

“This law will solve many unresolved issues, such as savings books and duplicated registrations,” D Bayarsaikhan, the head of the Financial Regulatory Commission (FRC), told local media.

Bayarsaikhan said the securities law will prove crucial in ensuring the success of a strategic agreement between the MSE and the London Stock Exchange (LSE). The LSE is currently helping the MSE to transform its exchange to meet best international practice.

Under the deal, finalised in April 2011, the LSE will provide the MSE with market technology, such as software licensing, training and maintenance, staff training, and advice on how to develop and eventually privatise the MSE.

“Given the LSE’s management and modernisation of the MSE, important changes to the regulatory framework and the government’s proposed privatisation plan for many state-owned enterprises – a large number of which are expected to be privatised through IPOs on the MSE – I believe there are significant opportunities for investing in the local exchange over the months and years to come,” Travis Hamilton, the managing director of Singapore-based Khan Investment Management, told Bloomberg television in May.

The MSE has witnessed impressive growth in recent years; in 2010 the exchange recorded the best returns globally when share prices climbed 121%, and in 2011, it finished second best, with a rise of 73%.

Such figures likely helped motivate the decision of FMG, a specialist emerging markets investment firm, to launch a Mongolian-focused investment fund in April. FMG Mongolia will have a minimum investment of $10,000 and focus on the top-25, most-liquid domestically listed companies on the MSE. In its launch portfolio, the five-largest holdings are: APU, a beverage company; Remicon, a cement and concrete product manufacturer; mining firms Sharyn Gol and ETT; and Talkh Chikher, a confectionary company.

“[Mongolia] has huge future revenues potential and is blessed with key resources for a hungry, growing world, as well as the cost advantage of being right next door to the largest commodity consumer of them all, China,” said Arild Johansen, a partner at FMG and lead manager on the fund.

Despite the investor enthusiasm, concern is mounting over what is perceived to be the growth of “resource nationalism” in the run-up to the parliamentary elections in late June. This is particularly associated with Nambar Enkhbayar, an opposition politician and head of the Mongolia People's Revolutionary Party (MPRP), who was recently arrested on corruption charges. “He is the father figure for resource nationalism, and the MPRP will definitely try to capitalise on this and maximise their chances to get more MPs in parliament,” Dale Choi, an analyst with Ulan Bator-based Frontier Securities, told news agency Reuters in late May.

With massive projects being spearheaded by key figures – Prime Minister Sükhbaataryn Batbold is overseeing the LSE-MSE partnership – it is clear that the government is placing a high priority on improving the credibility of the country’s capital markets. However, the MSE’s market capitalisation of around $1.5bn is small in international terms, and the exchange currently only trades for two hours a day, five days a week.

If the government can maintain its open attitude to foreign expertise in enhancing regulation of the MSE, the resulting development will likely see it become more attractive to both domestic and overseas investors. With large mining IPOs expected in the coming years, the bourse has the opportunity to play a key role in the country’s growth story.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Financial Services

The Philippines’ plan to tap Islamic banking potential

A new law supporting the development of Islamic finance has been introduced in the Philippines, in a move expected to boost financial inclusion and investment opportunities.

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?