Mongolia: Shiny prospects

Text size +-
Recommend

Монгол: Гялалзсан хэтийн төлөв

Монголын метал болон нүүрстэй холбоотой тэсрэлт зогсолтгүйгээр эдийн засгийн эрүүл өсөлттэй явагдаж байгаа талаар сүүлийн үеийн улсын тоо мэдээнээс харагдана. Гэсэн хэдий ч Хятад улс дахь эрэлтийн огцом уналт болон томоохон уул уурхайн нийтэд зарласан хувьцааны цаг хугацааны сонголтын хувьд санаа зовоосон асуудал хэвээр байна.

11-р сарын дундуур Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоо баримтад дурьдсанаар бол Засгийн газрын 2011 оны эхний 10 сарын орлого 3.47 их наяд төгрөг (2.64 тэрбум ам.доллар) хүртэл өссөн бол нийт зарцуулалт болон цэвэр зээл олголт 3.29 их наяд төгрөгт (2.5 тэрбум ам.доллар) хүрсэн нь 189.7 тэрбум төгрөгийн (144.17 сая ам.доллар) илүүдэл үүсэхэд хүргээд байна.

Мөн энэ хугацаанд, гадаад худалдаа өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 90%-иар өсч, 4.33 тэрбум ам.долларт хүрчээ. Импорт 2.82 тэрбум ам.долларт хүрч өссөн нь өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулбал хоёр дахин нэмэгдсэн бол экспорт 1.5 тэрбум ам.доллараар өссөн нь 2010 оны эхний 10 сараас 66.5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй өргөн хүрээг хамарсан эдийн засгийн тэлэлт нь Дэлхийн Банкны тооцоолсонтой нийцэж, Монгол улсын ДНБ-ны өсөлт 2011 оны хоёрдугаар улиралд 17.3%-д хүрсэн дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Оюу Толгойн зэс алтны уул уурхайн үйлдвэрлэл 2013 ба 2014 оны хооронд оргил үедээ хүрэхээр тооцсон ба энэ үед уг уурхай дангаараа ДНБ-ийг 20%-оос 30%-иар нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Оюу Толгой эхний арван жилдээ, жил бүр ойролцоогоор 450,000 тон зэс, 650,000 унц алт үйлдвэрлэх хуваарьтай.

Монголын өмнийн Говийн бүсэд байдаг Таван Толгой нүүрсний орд 30-аас илүү жилийн үйлдвэрлэлийн настай, жилийнх нь үйлдвэрлэл 15 сая тон гэж тооцсон байдаг. Уг төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн өмчит Эрдэнэс Таван Толгойн нийтэд зарлахаар төлөвлөсөн хувьцаагаар 3 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтөй байна.

Тус улсын хэмжээлшгүй уул уурхайн баялаг нь түүнийг “Голланд өвчин” гэгчид (байгалийн нөөцийн салбар эрчимтэй өссөнөөр бусад бүх үйлдвэрлэлд хүндрэл учруулсан эдийн засгийн нөхцлүүдийг бий болгодог) өртөмтгий болгоно байх хэмээн санаа зовсон хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх эрүүл зүйл бол татвар хураалт болон аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц зэрэг эдийн засгийн бусад талбарын эрүүл үзүүлэлтүүд юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээлсэнээр бол,10-р сард татварын орлого 964.7 тэрбум төгрөгт (733.17 сая ам.долларт) хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 46.7%-иар өссөн байна. Бараа болон үйлчилгээнээс олсон татварын орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад,73.6%-иар өсч 494.6 тэрбум төгрөгт (375.9 сая ам.долларт) хүрсэн бол гадаад худалдаанд ногдуулсан татвар 84.2%-иар өсч 126.4 тэрбум төгрөгт (96.1 сая ам.долларт) хүрч, нийгмийн хамгаалалд оруулсан хувь нэмрийн өртөг 49.2%-иар өсч 120.5 тэрбум төгрөгт (91.58 сая ам.долларт) хүрчээ.

АНУ-ын засгийн газартай зэрэгцээд тус улсад 8-р сард төлөөлөгчөө илгээсэн Олон улсын валютын сан (ОУВС)-гийн хувьд эдгээр тоо баримтууд нааштай үзүүлэлт байж болох юм. ОУВС-гийн зорилго бол техник туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ орон нутгийн татвар хураалтыг сайжруулах олон улсын стандартуудад дасан зохицоход нь туслах явдал юм.

Үндэсний статистикийн хороо аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10%-иар өссөнийг мөн тэмдэглэжээ. Уг өсөлтийг уул уурхай болон олборлолтын 10%-ийн өсөлт дагуулсан бол эдийн засгийн төрөлжүүлэлтийг дэмжсэн засгийн газрын хүчин чармайлт үр нөлөөгөө өгч байх шиг байна. Аж үйлдвэрлэлийн салбарт 10%-ийн өсөлт гарсан ба үүнд нэн ялангуяа хүнс болон ундааны үйлдвэрлэлийн 9.6%-ийн өсөлт багтана.

“Манай эдийн засаг ганц хоёр түүхий эдийн материалын экспортоос хамаардаг тул маш эмзэг.” хэмээн Ерөнхий сайд С. Батболд OBG-д хэлжээ. “Бид энэ асуудлыг шийдэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлж, үүнийн тулд уул уурхайн бус салбаруудад чиглэсэн шинэ санхүүгийн болон дэмжих механизмуудыг нэвтрүүлж байна...Үүнд нэмүү өртөг шингээх, боловсруулах төвүүдийг Монголд байгуулах, ингэснээрээ бид зөвхөн түүхий эд экспортлох биш мөн илүү олон ажлын байр буй болгож, шинэ технологиудыг нэвтрүүлэх аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.”

Дотоодын өсөлтийн хүч тодорхой байгаа боловч үнэ болон тус улсын ихээхэн хэмжээний нөөцийн эрэлт удаашрах магадлалтай гэх мэт гадаад хүчин зүйлүүд уг тэлэлтэд саад тотгор учруулж болох юм.

11-р сард Бээжингийн цахилгаанаар ажилладаг унааны машины үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөө зарлагдсанаас хойш Лондонгийн металлын биржийн (ЛМБ) гурван сарын зэсийн үнэ 121 ам.доллараар (1.6%) өсч нэг тон нь 7760 ам.долларт хүрсэн байна. Гэвч дэлхийн зэсийн эрэлтийн ойролцоогоор 40%-ийг эзэлдэг Хятадын эрэлт нь сульдаж буй дэлхийн эдийн засгийн байдал болон санхүүгийн тодорхойгүй байдлын улмаас хохирч үлдэх магадлалтай.

Монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл бол 2012 оны хоёрдугаар улиралд Эрдэнэс -Таван толгой нь Хонг Конг болон Лондонд бүртгүүлэн нийтэд хувьцаагаа гаргах байсан хуваарь хойшилж байгаад санаа зовж байна.

11-р сарын 20-нд Эрдэнэс-Таван толгойн Санхүү хариуцсан захирал – Ангус Гайтнэсс Ройтер-т хэлсэнээр бол Монголын засгийн газар ордын талбайн зүүн хэсгийн хувьцааг 11-р сарын дундуур гурван газар зэрэг гаргахаар бүртгүүлэхэд гол хөдөлгүүр болж ажиллах шинэ компанийг байгуулах явцад хувьцааг худалдаалж эхлэхээс өмнө хийх ажил бас л их байна гэжээ.

“Энэ [хувьцааны бүртгэлтэй] зэрэгцээд, хэд хэдэн шийдвэрлэх хууль эрх зүйн болон техник асуудлууд байгаа.” хэмээн Гайтнэсс хэлэв.

Уг төслийн талбайн баруун хэсэг дэх хөрөнгө оруулалтын гэрээний хувьд засгийн газар шийдвэрт хүрч чадаагүйн улмаас тодорхойгүй байдал үүсээд байгаа. Гол үнэ хаялцагчдын дунд Хятад, Орос, АНУ, Япон, Өмнөд Солонгосын бүлгүүд байгаа нь яриа хэлэлцээ геополитикийн төрхтөй болж, 2012 оны 6-р сарын сонгуулиас өмнө Батболдын удирдлагад шахалт үзүүлж байна.

“[Хэзээ энэ эцэслэн дуусгавар] болохыг хэлэхэд хэцүү боловч, хүн бүр хэлэлцээрийг аль болох хурдан дуусгахын тулд чадах бүхнээ хийж байгаа гэдгийг би хэлж чадах байна,” хэмээн Гайтнэсс хэлээд мөн дээр нь уул уурхайн ирээдүйн хэтийн төлөвт нөлөөлж буй дэлхийн санхүүгийн өнөөгийн төлөв байдлын талаар санаа зовоосон хэдэн асуудал байсан гэдгээ хэлэв.

“Миний хувьд, БРИК-ийн [BRIC – Бразил, Орос, Энэтхэг, Хятад] улс орнуудын өсөлт тийм ч хурцаар буурч байгааг олж харахгүй байна,” гэж тэрээр хэлэв. “Энэ нь надад үнэ бат тогтвортой хэвээр үлдэж, тус улсын дэд бүтцийн хязгаарлагдмал байдал шийдэгдсэн үед компанийн ашиг улам өсөх болно.”

 

Mongolia: Shiny prospects

Mongolia's metals and coal-related boom shows no sign of abating, with recent state figures confirming healthy growth across the economy. However, there continue to be concerns over a demand slump in China and the timing of a major mine listing.

Data released by the National Statistics Office (NSO) in mid-November revealed that in the first 10 months of 2011 government revenues rose to MNT3.47trn ($2.64bn), while total expenditure and net lending amounted to MNT3.29trn ($2.5bn), creating a surplus of MNT189.7bn ($144.17m).

In the same period, foreign trade surged by 90% year-on-year (y-o-y), reaching a value of $4.33bn. While imports rose to $2.82bn, or more than twice last year's figure, exports were up by $1.5bn – a 66.5% increase on the first 10 months of 2010.

The broad-based swell of economic activity reported by the NSO tallies with World Bank estimates that Mongolia's GDP growth reached 17.3% in the second quarter of 2011 – the fastest in the world.

When production at the Oyu Tolgoi copper and gold mines reaches its expected peak between 2013 and 2014, that mine alone is expected to boost GDP by 20% to 30%. Oyu Tolgoi is scheduled to produce some 450,000 tonnes of copper and about 650,000 ounces of gold per year in its first decade.

The Tavan Tolgoi coal deposit, in Mongolia's south Gobi region, has an estimated production life of more than 30 years, with annual production of 15m tonnes. A planned initial public offering (IPO) of Erdenes-Tavan Tolgoi, the state-owned entity charged with developing the project, is expected to raise $3bn.

In a confidence boost to investors concerned the country's vast mineral wealth will leave it susceptible to so-called “Dutch disease” (when a booming resource sector creates economic conditions hurting all other industries), there were healthy signs in other economic areas such as tax collection and industrial output.

Tax revenues surged to MNT964.7bn ($733.17m) by October, a 46.7% y-o-y rise, according to the NSO. Revenues from taxes on goods and services increased 73.6% y-o-y to MNT494.6bn ($375.9m), while taxes on foreign trade rose 84.2% to MNT126.4bn ($96.1m), and the value of social security contributions went up 49.2% to MNT120.5bn ($91.58m).

Those figures will likely be welcomed by the International Monetary Fund (IMF), which, along with the US government, sent a delegation to the country in August. The IMF’s aim was to both offer technical assistance and help adapt international standards to improve local tax collection.

The NSO also noted a 10.1% y-o-y rise in total industrial output. While the increase was driven by a 10.8% rise in mining and quarrying, the government's efforts to encourage diversification seem to be taking effect. There was a 10.6% increase in manufacturing, including a 9.6% increase specifically for food and beverages production.

“Our economy is quite vulnerable as it depends on the export of one or two raw materials,” Prime Minister S Batbold told OBG. “We would like to address these issues by diversifying our economy, for which we are introducing new financial and support mechanisms aimed at the non-mining sectors. … This includes the creation of value-added and processing centres in Mongolia, so that we do not only export raw materials but also increase production, to create more jobs and bring in new technologies.”

The strength of domestic growth is clear, though external factors such as prices and a possible slowdown in demand for the country's vast resources could hinder expansion.

In November, reports that Beijing plans to encourage the development of electric vehicles saw the price of London Metal Exchange (LME) three-month copper climb $121 (1.6%) to end at $7760 a tonne. However, there are concerns that demand in China, which accounts for about 40% of global copper demand, could yet fall victim to the weakening global economic outlook and financial uncertainty.

Another factor in investor confidence for Mongolia is concerns over delays with the Erdenes-Tavan Tolgoi IPO, scheduled to list in Hong Kong and London in second-quarter 2012.

Angus Caithness, Erdenes-Tavan Tolgoi's CFO, told Reuters on November 20 that while the Mongolian cabinet set up a new company to serve as the vehicle for the triple listing of the eastern block in mid-November, there is still a lot of work to do before shares can begin trading.

“Obviously with this [listing], there are a number of legal and technical issues to be overcome,” said Caithness.

The uncertainty is raised by the government's failure to reach a final decision on an investment agreement for the project’s western block. With Chinese, Russian, US, Japanese and South Korean groups among the major bidders, the deal has taken on geopolitical aspects, putting pressure on the Batbold administration ahead of June 2012 elections.

“It is hard to say [when it will be finalised], however I do know that everybody is doing their best to conclude the negotiations as soon as possible,” said Caithness, adding that he had few concerns about the current global financial climate affecting the mine's prospects.

“I personally do not see the BRIC [Brazil, Russia, India and China] nations' growth slowing down too dramatically,” he said. “This suggests to me that prices will remain strong and once the infrastructure constraints in the country are resolved, the company's margins will increase even further.”

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Industry

Kuwait takes steps to encourage industrial growth and export...

A new GCC accreditation for Kuwait’s laboratories, coupled with the release of more than 1000 parcels of industrial land, should boost government plans to increase industrial output by 25% in the...

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?