Economic Update

Published 12 Mar 2012

In English

Монгол: Нарийн бодож боловсруулсан өсөлтийг эрэлхийлж байна

2011 онд ДНБ өсөхөд Монголын уул уурхайн салбарын эрч хүч тусалсан боловч, хэт халалтын улмаас өндөр инфляци, валютын ханшны үнийн хэлбэлзэл, цалингийн дарамтад хүргэж болох тул сонгуулийн энэ жилд төсвийн тал дээр илүү няхуур болгоомжтой байх нь зүйтэй.

Нэгдүгээр сарын сүүлчээр гаргасан Дэлхийн Банкны тооцооллоор бол, 2011 онд 14.9%-д хүрсэн өсөлт 2013 онд 15.1% байх болно гэж үзсэн байна. Дотоодын брокерүүдийн үзэж байгаагаар бол тус улсын 3 сая тооны цөөхөн хүн ам, байгалийн асар их баялаг нь уг өсөлт үргэлжлэх баталгаа болох ажээ.

Нэгдүгээр сарын тайланд, тус улсын хамгийн том брокерийн пүүсүүдийн нэг болох Би-Ди-Сек хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн шинжээчид “Монгол улс өнөөгийн өөрийн өсөлтөө үргэлжүүлэх байх гэж бид тооцоолж байна.” гэж бичжээ. “2012 онд бараа бүтээгдэхүүний үнэ нэг их унахгүй гарч чадвал 2012 оны ДНБ-ий бодит өсөлт 2011 оныхыг давж магадгүй. Зарим шинжээчид энэ жил энэ дүн өсч 23%-д ч хүрч магадгүй гэж тооцож байна.”

Хэрэг дээрээ эрчим хүчний хувьд өлсгөлөн Хятад улстай ойр хөрш байгаа байдал нь зарим талаараа Монгол улсын өрсөлдөх чадварыг хэвээр хадгалж магадгүй бөгөөд энэ нь Австрали эсвэл Африк, Өмнөд Америкийн зэрэг эрчим хүч, эрдэс баялаг импортлох боломжтой улс орнуудаас илүү хурдан хугацаанд, илүү хямд тээврийн зардал гаргах боломж олгодог.

Говийн цөлийн бүсийн Ханбогд суманд байрладаг ил уурхайн болон гүний уурхайн төсөл бүхий Оюу Толгой зэс, алтны уурхайн үйлдвэрлэл урьдчилан тооцсон ёсоор 2013-аас 2014 оны хооронд оргил үедээ хүрэх үед, жишээ нь, энэ нь дангаараа ДНБ-ийг 20-30%-иар нэмэгдүүлэх хандлагатай байна.

Монголын өмнийн Говийн бүсэд байдаг нүүрсний Таван Толгойн орд хэмээх уул уурхайн бас нэгэн томоохон төсөл нь жилд 15 сая тон үйлдвэрлэх чадалтай 30 жилийн үйлдвэрлэлийн настай гэж тооцсон байдаг. 2012 оны намар Лондон болон У лаанбаатарт олон нийтэд анхны хувьцаагаа зарлахаар төлөвлөж байгаа ба ойролцоогоор 3 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтөй байна. Нийтэд зарлах хувьцааг анх 6-р сард гаргах хуваарьтай байсан боловч одоогоор засгийн газар Хонг Конгт мөн хувьцаа гаргах зөвшөөрлөө хүлээж байгаа.

Эрдэс баялаг нь тус улсын өсөлтийн хөдөлгүүр боловч бусад салбарыг онгилон төнхөхөд хүргэсэн байгалийн нөөц баялгаас бүрдсэн санхүүгийн үр ашигийн ачаар буй болсон Голланд өвчнөөс зайлсхийхийн тулд хийж буй засгийн газрын хүчин чармайлтууд мөн үр нөлөөгөө өгч байгааг тоо баримтууд харуулж байна. Дэлхийн Эдийн засгийн тайланд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлаар дурдьсанчилан эрдэс баялгийг хөллөхийн тулд ил тод байдал болон нөөц баялаг ашигласны төлбөрийн ач холбогдлыг засгийн газар мөн таньж мэдсэн байгаа.

2-р сард хэвлэгдсэн баримт бичигт мэдээлэл/өгөгдөл олборлохтой холбоотой татвар болон оюуны өмчийн эрхийн шимтгэлүүд, орон нутгийн хөгжлийн зөвлөлүүд, засгийн газар болон компаниудын хооронд олон нийтийн хэлэлцээр байгуулах зэргийг санал болгосон байна.

“Манайх шиг улс орнууд өөрсдийн бүх харилцагч түншүүдэд шударга хариуцлагатай байдлаар эрдэс баялгийн нөөцөө хөгжүүлэхэд, тодорхой судалгаа болон зөвлөмжүүд туслах болно” хэмээн Элбэгдорж хэлэв.

Монгол улсын Худалдаа хөгжлийн банкны 4.8%-ийг худалдан авах Голдман Сакс хэмээх хөрөнгө оруулалтын банк, үнэт цаасны компанийн 2-р сард гаргасан шийдвэр нь төсвийн бодлогыг чангатгах засгийн газрын арга хэмжээнүүдэд мөн итгэл төрүүлэв. Хөрөнгө оруулалтыг зөвхөн 4.99%-иас доогуур түвшинд хийсэн, учир нь өндөр хувь эзэмших нь АНУ-ын зохицуулалтуудтай хамаатай асуудал болох байсан хэмээн эх сурвалж Ройтерс агентлагт мэдэгджээ.

Гэвч тухайн сард, Олон улсын валютын сангийн (ОУВС)албан хаагчид засгийн газар хэт их зарцуулалт хийж байгаагийн улмаас алсдаа хатуу газардана шүү хэмээн сануулж байгаа, нэн ялангуяа гадаад цохилт эдийн засгийг хөндсөн үед. Ази болон Номхон Далайн бүсийн орнуудыг хариуцсан ОУВС-гийн салбарын Дэд ахлах Стивен Барнетт сүүлийн тайланд дурдахдаа, засгийн газрын төсвийн өргөн хүрээний бодлого нь эдийн засагт савалгаа авчирч магадгүй гэжээ.

Тэрээр “2011 онд засгийн газрын зарцуулалт 60% хүртэл нэмэгдэж, энэ нь цаашлаад энэ жилд 30% нэмэгдэх төлөвтөй байна.” гэж бичжээ. Барнетийн үзэж байгаагаар бол ийм зарцуулалтын үр дүнд илүүдэл эрэлт буй болж энэ нь шууд өндөр инфляци, ихээхэн хэмжээний импортын өсөлт, валютын ханшны савалгаа, хувийн салбарынхныг шахан гаргах зэрэгт хүргэнэ.

“[Засгийн газрын зарцуулалт нэмэгдсэний] улмаас гарах үр дүнд хүмүүс илүү их мөнгөтөй болж, илүү их үрэх болно” хэмээн Барнетт 2-р сард олон нийтийн хэвлэл мэдээллээр мэдэгдэж байжээ. “Энэ зарцуулалтын ихэнх нь импорт болон хувирсанаар Монгол улсад бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг гадаадын компаниуд хамгийн их ашиг хүртэнэ. Мөн үүний үр дүнд Монгол улсад өндөр инфляци, өндөр цалин буй болж, Монголын компаниудын өрсөлдөх чадвар буурна.”

Үнэндээ, 2012 оны 1-р сарын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрсөн сартай харьцуулахад 2.8%-иар нэмэгдсэн ба өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 10.2%-иар нэмэгдэж, үүнд зөвхөн 1-р сард хүнс болон тээврийн үнэ ойролцоогоор 5%-иар нэмэгджээ. 2011 онд инфляци 10.2%-иар нэмэгдсэн гэж тооцож байна.

Тус улсын эрдэс баялгаас орж ирсэн баялгийг хуучирсан дэд бүтэц болон үйлчилгээг шинэчлэхэд зарцуулж байгаа Улаанбаатарынханд баяр хүргэж байх хооронд дэлхийн цохилт, нэн ялангуяа Хятад улсаас ирэх эрэлт огцом буурсны улмаас тус улсын нээлттэй хязгаарлагдмал эдийн засаг эмзэг байдалд орж байна. Ийм хатуу эрсдлээс зайлсхийхийн тулд өсөн нэмэгдэж байгаа татварын орлоготой зэрэгцээд төсвийн сахилга батыг чангатгаж, эрчим хүчний өсөлтийг хангах нь урт хугацааны тогтвортой өсөлтийг бий болгоход чухал бүрэлдэхүүн хэсэг болно.

 

Mongolia: Seeking measured growth

Momentum in Mongolia’s mineral sector helped GDP growth surge in 2011, however, extra fiscal vigilance is needed this election year as overheating could lead to high inflation, exchange rate volatility and wage pressures.

According to World Bank estimates in late January, growth reached 14.9% in 2011 and will be 15.1% in 2013. Domestic brokerages point to the country’s low population, at 3m people, and abundance of natural resources as evidence that the expansion will continue.

“What we expect is that Mongolia will continue its current growth path,” analysts from BDSec Joint stock company, one of the country’s largest brokers, wrote in a January report. “Real GDP growth in 2012 could even surpass 2011 if 2012 passes with no huge decrease in commodity prices. Some analysts even expect that it will reach as high as 23% this year.”

Indeed, Mongolia will likely keep its competitive edge due in part to its proximity to energy-hungry China, which allows for faster delivery times and cheaper transportation costs for energy and mineral imports than possible from countries such as Australia or those in Africa and South America.

When production at the Oyu Tolgoi copper and gold mine, a combined open pit and underground mining project in the Khanbodg district in the Gobi Desert, reaches its anticipated peak between 2013 and 2014, for example, it alone is expected to boost GDP by 20-30%.

Another large mining project, the Tavan Tolgoi coal deposit, in Mongolia’s south Gobi region, has an estimated production life of more than 30 years with annual production of 15m tonnes. A planned initial public offering of Erdenes-Tavan Tolgoi in London and Ulaanbaatar scheduled for fall 2012 is expected to raise as much as $3bn. The listing was originally scheduled for June, but the government is currently seeking dispensation to list in Hong Kong as well.

Though minerals are the engine of the country’s growth, figures suggest government efforts to avoid Dutch disease – whereby the financial benefits of a resource boom lead to a hollowing out of other sectors – are also having an impact. The government has also recognised the importance of transparency on tax and royalty payments in harnessing mineral wealth, with President Ts. Elbegdorj contributing to a World Economic Forum report on the issue.

The paper, published in February, recommended publishing data mining-related tax and royalty payments, creating local development councils and making public agreements between government and firms.

“The case studies and recommendations will help countries such as ours develop our mineral resources in a fair and responsible manner for all stakeholders,” Elbegdorj said.

Investment banking and securities firm Goldman Sachs’ February decision to buy a 4.8% stake in the Trade and Development Bank of Mongolia also boosted confidence in government measures to tighten fiscal policy. A source told Reuters the investment was only kept below 4.99% because a higher stake would have been subject to US regulations.

However, in the same month IMF officials warned the government there may be an eventual hard landing due to overspending, especially if external shocks hit the economy. Steven Barnett, a deputy division chief in the IMF’s regional office for Asia and the Pacific, said in a recent report that the government’s expansive fiscal policy could cause economic volatility.

“Government spending increased 60% in 2011 and is set to rise a further 30% this year,” he wrote. This spending, argued Barnett, had created excess demand and would lead directly to higher inflation, a substantial increase in imports, exchange rate volatility and a squeezing-out of the private sector.

“The result of [increased government spending] is people will have more money, and they will spend more,” Barnett told local media in February. “A lot of that spending falls on imports, so the foreign companies that sell goods to Mongolia benefit the most. It also results in higher inflation and higher wages in Mongolia and makes Mongolian firms less competitive.”

Indeed, the consumer price index in January 2012 increased by 2.8% compared to the previous month, and by 10.2% compared to the same period last year, with food and transport prices rising around 5% in January alone. Inflation is estimated to have risen by 10.2% in 2011.

While Ulaanbaatar is to be applauded for using the country’s mineral wealth to upgrade out-dated infrastructure and services, the economy’s openness and narrow base leaves it vulnerable to global shocks, particularly a demand slump from China. To avoid such a hard landing, maintaining tight fiscal discipline in the face of growing tax revenues and energy growth will be a necessary component in establishing stable long-term growth.