Mongolia: Ringing the changes

Text size +-
Recommend

In English

Монгол улс: Өөрчлөлтийн хонх

Монголын Цахилгаан холбооны салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед Монголын үүрэн телефоны тэргүүлэгч компаниуд гадаадын компаниудтай хамтран шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж эхлээд байхад төрийн өмчит суурин утасны компаний хүч улам суларч байна.

Гар утасны хэрэглээ ихэссэний улмаас Монголын цахилгаан холбоо компани 1 сард 200 ажилтанаа цомхотгохоор болсныг мэдэгджээ. Улсын нийслэл Улаанбаатар хотод суурин утас хэрэглэгчид 1 минутад 15 төгрөгөөр ярьдаг байсан бол өсч 20 төгрөг болов.

Гар утасны хэрэглээ 2006 онд 30%-иар өсч байсан бол эдгээр өөрчлөлтүүд нөлөөгөөр 2011 онд 100% өсчээ. Энэ хугацаанд гар утас хэрэглэгчдийн тоо 721,000-аас 2сая 750 хүрч харин суурин утас хэрэглэгчийн тоо 195,000-аас 135,000 болон буурчээ. 2010 онд Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбарт нийт орлогын 73 % буюу 471 тэрбум 471 тэрбум төгрөг (367.38 сая ам.доллар) гар утаснаас оржээ.

2011 оны 12-р сард 1 сая хэрэглэгчтэй Монголын үүрэн телефоны тэргүүлэгч Мобиком Корпораци Оросын Ростелеком компанитай хамтран ажиллах удаан хугацааны гэрээнд гарын үсэг зурсан нь гар утасны салбар сүүлийн үед өргөжин тэлж байгааг харуулж байна.

Энэхүү гэрээний дагуу Мобиком Ростелеком компаниуд хил дамнасан 4x10 Gbps багтаамжтай сүлжээг 2012 оны 8 сард ашиглалтанд оруулна. Энэ шинэ холбоо нь Монгол улсыг Орос болон Европтой харилцах боломжтой болгох юм.

Мобиком Корпораци нь Монголын нийт хэрэглэгчдийн өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээг хангахын тулд Европод суурилсан броадбэнд интэрнэттэй олон улсын ярианы сүлжээ системийг хослуулан ашиглахаар ажиллаж байна. Ростелеком компанитай хийсэн гэрээ нь шинэ сүлжээг ашиглалтанд оруулахад нөлөөтэй юм” гэж Мобикомын Ерөнхий захирал асан Д. Болор орон нутгийн мэдээллийн хэрэгслээр хэллээ.

Үүрэн холбооны утасны салбарыг хөгжүүлэхэд нэмэр оруулж буй Мобикомын гол өрсөлдөгч 400,000 хэрэглэгчтэй Юнител компани 2011 оны сүүлээр АНУ-ын Сэвэн Нэтворк компанитай хамтран GreenBerry гар утасны үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээ нь компьютерийн программ хангамж, дата болон санах байгууламжийг нэгдсэн эх үүсвэрээс байршил харгалзахгүй ашиглах Cloud компьютерийн технологи ашиглах боломжийг олгож байна.

Монголын гурав дахь хүчтэй өрсөлдөгч 230,000 хэрэглэгчтэй Скайтел компани 2011 оны 11 сард Андройд үйлдлийн системд тохирох хэрэглээний программ зохиох уралдааныг зарласан. Хэд хэдэн ухаалаг гар утсанд ашиглаж болохуйц үйлдлийн системүүд батлагджээ. Компаний мэдээлснээр Мобикомын хэрэглэгчдийн 25% нь iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утас, tablet ашиглаж байна.

Болор хэлэхдээ: “Уламжлалт дуу хоолой дамжуулах ярианы үйлчилгээ өөрчлөгдөн цар хүрээ нь багасч байгаа тул ирээдүйд орох орлогыг IPTV, өндөр хурдны үүрэн холбооны интернэт, интернэт протокол г.м үүрэн холбоонд суурилсан интернет үйлчилгээнүүдээс бүрдүүлэх юм.” Бид 3G үйлчилгээний өсөлтийг дэмжихээр хамгийн сүүлийн үеийн Андройд үйлдлийн системтэй ухаалаг суурин утаснууд импортлож эхлээд байна.

Төрийн өмчит МЦХ компаний албаны хүмүүсийн хэлж байгаагаар 2007 онд Өмнөд Солонгосын Цахилгаан холбоонд тус компаний 40% нь зарагдан хэсэгчлэн хувьчлагдаж, эрчимтэй өрсөлдөөнт зах зээлд оршин тогтнохын тулд шинэлэг үйлчилгээнүүдийг төрийн туслалцаатайгаар нэвтрүүлэх шаардлагатай байна гэжээ.

“Засгийн газар бидэнд 3G үүрэн холбооны лицензийн эрхийг олгохоор амласан боловч харамсалтай нь одоогоор хэрэгжээгүй байгаа. Бид нар болон манай хамтрагчид лиценз эзэмших эрхийг авахаар тэсэн ядан хүлээж байна. Учир нь энэ нь бидэнд үүрэн холбооны салбарт өрсөлдөх боломжийг олгон хувьчлалын асуудлыг бүрэн шийдвэрлэхэд түлхэц болох юм” гэж МЦХ компаний гүйцэтгэх захирал О. Батчулууны хэлэв.

Батчулуун нэмж хэлэхдээ өнгөрсөн 10 жилд МЦХ компаний орлого зах зээлийн 90%-иас 8-9% болтлоо буурсан хэдий ч бүх үүрэн холбооны операторуудын нийт ажилчдыг нийлүүлснээс 5 дахин илүү ажилчдыг ажиллуулсан хэвээр байна гэжээ.

2008 онд харилцаа холбооны зохицуулах хороо 3G үүрэн холбооны лицензийг Mobicom, Skytel, Unitel, G-Mobile гэсэн 4 үүрэн холбооны операторт олгосон. 2009 оноос 3G үйлчилгээ нэвтэрч, 2010 оны сүүлчээр Улаанбаатраас гадна Дархан, Эрдэнэт хотуудад хүрч цар хүрээгээ тэлсэн. Монгол улс 17900км шилэн кабельтай ба үүний дийлэнх хэсгийг төрийн өмчит мэдээлэл харилцаа холбооны компани эзэмшдэг.

Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай улс хэдий ч хамрах хүрээ гэдэг нь зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудал юм. Гар утас хэрэглэгчдийн 51% нь хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг. Энэ нь нүүдлийн болон хагас нүүдэлчин амьдралын хэв маягтай хүмүүст нарны эрчим хүчний шийдэл, 3G сүлжээ, харилцаа холбооны шинэ технологи, интернет ашиглах боломжуудыг олгох юм.

Үйл ажиллагаа нь хурдацтай хөгжиж буй Монголын цахилгаан холбоо компаний хувьд удаан хүлээгдсэн бүрэн хувьчлалын асуудлыг жигд явуулах тал дээр анхаарлаа хандуулан ажиллаж хэрэгтэй байна. Хэрэв хувьчлагдвал энэ салбарыг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах нь зүйтэй.

 

Mongolia: Ringing the changes

Underlining the rapid evolution under way in Mongolia's telecommunications sector, the state-run, land-line telecoms provider is cutting back while the main mobile players are introducing new features and announcing major international partnerships.

In January, Mongolia Telecom Company (MTC) announced it would need to lay off 200 workers due to “an increase in cell-phone usage”. It also said that the country's landline users – concentrated in the country’s capital, Ulaanbaatar – would face increased charges of MNT20 ($.02) rather than MNT15 ($.01) per minute.

The moves reflect the increase in the country’s mobile penetration rate to 100% in 2011 from just 30% in 2006. In the same period, mobile subscribers have risen from 721,000 to 2.75m and landline subscribers have fallen from 195,000 to 135,000. In 2010, the mobile segment brought in some 73% of the total income of the information and communications technology (ICT) sector, with MNT471bn ($354.67m) in revenues.

To highlight the impact of the recent expansion in the cell phone industry, MobiCom – Mongolia’s top mobile provider, with an estimated 1m subscribers – signed a long-term cooperation agreement with major Russian provider Rostelekom in December 2011.

Under the deal, MobiCom and Rostelekom will deploy a new cross-border optical link with a total capacity of 4x10 Gbps. Construction is expected to be completed by August 2012. The new link will enable interconnection between Mongolia and Russia, while also connecting Mongolia to Europe.

“The MobiCom corporation is positioning to integrate its operation with the global broadband internet access based in Europe in order to build an international call network system for the current and future needs of Mongolian customers. Another advantage regarding the cooperation deal with Rostelekom is new network capabilities,” D. Bolor, the former general director of MobiCom, told local media.

In another sign of the mobile-based telecoms sector's growing maturity, MobiCom’s main rival Unitel, which has an estimated 400,000 subscribers, announced in late 2011 that it was launching its “GreenBerry” mobile mail service under a cooperation deal with US-based firm SEVEN Networks. The service will implement cloud computing technology, which provides software, data access and storage resources from remote servers.

To remain competitive, the country’s third main provider, Skytel, which currently has around 230,000 subscribers, held an Android operating system application development competition in November 2011. Several applications proved successful, underlining the potential for the smartphone segment. Approximately 25% of MobiCom’s subscribers are already using smart phones and tablets that utilise the iOS, Android and Windows operating systems, according to the firm.

“Traditional voice services are changing and margins are very low, so future revenues lie in mobile internet services, such as IPTV, high-speed mobile internet and voice over internet protocol,” said Bolor. “To support growth in 3G services, we have started importing new handsets, particularly smartphones that use the latest Android operating system.”

Officials from MTC say the state-run firm, which was partially privatised in 2007 with 40% sold to South Korea's Korea Telecom, needs such innovative services to keep itself viable on the dynamic and competitive playing field, adding that it will need further government assistance.

According to O. Batchuluun, the president and CEO of MTC, “The government pledged to issue and grant us a 3G mobile licence, but unfortunately this has not yet been implemented. We and our partners are looking forward to finally receiving this licence because it will enable us to compete in the mobile sector and will serve as a boost towards [full] privatisation.”

Batchuluun added that while MTC’s revenues have dropped from 90% of the market to 8-9% in the past decade, it still employs more than five times the number of people than all the mobile operators combined.

In 2008, the Communications Regulatory Commission issued 3G mobile licences to the country’s four mobile operators, Mobicom, Skytel, Unitel and G-Mobile. Provision of 3G services began in 2009, and by late 2010 had been extended beyond Ulaanbaatar to Darkhan and Erdenet. Mongolia has around 17,900 km of fibre-optic cable, most of which is owned by the Information Communication Network Company, a state-owned enterprise.

However, in the world’s most sparsely populated country, coverage is inevitably an issue. With 51% of mobile phone users living and working in rural areas, it is expected that nomadic and semi-nomadic people will increasingly use either solar-powered solutions or 3G networks and newer technologies for communications and internet access.

As Mongolia’s telecoms market matures rapidly, care will need to be taken to ensure the long-awaited full privatisation of MTC goes smoothly. If it does, foreign investors will be more encouraged to participate in the sector’s growth.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In ICT

ICT expansion to position Oman as regional digital services leader

Oman is looking to strengthen its position as a digital services leader in the region, with a series of new developments designed to bolster the ICT sector.

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?