Mongolia: Industry changes in the making

Монгол улс : Аж Үйлдвэрийн Хөгжлийн Гараа

Монгол Улс дан ганц уул уурхайн чиглэлээс олох орлого, хөрөнгө оруулалтаас хамааралгүйгээр үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарыг илүү дэмжснээр аж үйлдвэрийн хөгжлийн эхлэлийг тавина гэдэгт илүү итгэлтэй байгаа илэрхийллээ.

Оюу Толгой зэсний уурхай нь 2020 он гэхэд ДНБ-ий гурвны нэг хэсгийг бүрдүүлэх болно гэснээс үүдэн уул уурхайн аж үйлдвэрлэлийн огцом өсөлт ‘Голланд өвчин’ бий болох вий гэж болгоомжилж байна.

3-р сард Ерөнхий Сайд Сүхбаатарын Батболд Bloomberg –т өгсөн ярилцлагадаа “Уул уурхайн сайн салбартай байх нь чухал бөгөөд энэ нь бусад салбарыг урагш түлхэх зэвсэг болох юм. Бид бусад салбарт ажлын байрыг олноор бий болгоход анхаарлаа хандуулж байна.Мөн нэмүү өртөгийн бараанд анхаарах болно” гэжээ.

9-р сард Сангийн Яам улсын ноос ноолуурын салбарыг дэмжих үүднээс 300 тэрбум төгрөгийн (234,6 сая ам.доллар) бонд гаргасан. Уг бондоос 150 тэрбум төгрөг (117,3 сая ам. доллар) нь жижиг, дунд үйлдвэрлэлийг, 100 тэрбум төгрөг (78,2 сая ам.доллар) нь ноос нооолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг, 50 тэрбум төгрөг (39,1 сая ам.доллар) нь дотоодын үйлдвэрүүдэд тэмээ болон хонины ноос нийлүүлдэг малчдыг тус тус дэмжих зорилготой юм.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны Дэд Сайд Х. Золжаргал 9-р сарын дундуур мэдэгдэхдээ 108 тэрбум төгрөг (84 сая ам.доллар) ний бонд аль хэдийн арилжаалагдсан бөгөөд олсон орлогоо арилжааны банкуудаар дамжуулан зээл хэлбэрээр олгож бизнесийг дэмжнэ гэлээ. 2009 онд ноолуурын үйлдвэрлэл нийт 2,6 сая хүн амын гурвны нэгийг ажилтай, орлоготой болгосон бөгөөд энэ нь дэлхийн ноолуурын зах зээлийн ойролцоогоор 20 хувийг бүрдүүлсэн байна. Гэвч ямааг ихээр өсгөх нь бэлчээрийн даацад муугаар нөлөөлдөг ажээ. Түүнчлэн гол төлөв арын хаалгаар наймаа хийж, улсын ноолуурын экспортын гурвны хоёрыг бүрдүүлж ирсэн Хятад улсын эрэлт хэрэгцээнээс хэт хамаарах нь нийлүүлэгчдийг зах зээлийн үнээс маш доогуур үнээр бараагаа зарахад хүргэдэг.

Австралийн ноос экспортлогч Г. Шнейдэрийн гаргасан судалгаагаар Монгол улсын ноолуурыг ихэвчлэн Хэнтий, Сүхбаатар аймаг нийлүүлдэг ба үнэ жилд 50 хувийн өсөлттэй байдаг бол энэ тухай салбарын тэргүүлэгчид хэлэхдээ Хятад, Европын хууль ёсны худалдан авагчдын хүчтэй өрсөлдөөнөөс энэ салбарын олох орлого үүнээс өндөр байх боломжтой гэжээ.

Монголын Ноолуурын Холбооны мэдээлснээр одоогын 180 сая ам.долларын орлогын ихэнхийг ноолуурын борлуулалт эзэлдэг бөгөөд энэ нь нийт экспортын 80 хувь юм. Хэрэв экспортод гаргахаасаа өмнө ноолуураа боловсруулах боломжтой болбол үүнээс олох орлого 480-520 сая ам.доллараар нэмэгдэх ажээ.

Монголын Ноолуурын Холбоо 5-р сард мэдэгдэхдээ тухайн салбарт 100 тэрбум төгрөгийн (78,2 сая ам доллар) санхүүжилт хийж буй нь уг салбарт 1800 гаруй ажлын байр шинээр бий болгох Засгын Газрын төлөвлөгөө юм.

Энэ оны 10-р сард Ерөнхий Сайд Засгын Газрын өмнөөс 433,400 тонн улаан буудай, 191,500 тонн төмс, 97,200 тонн хүнсний ногоо хураан авч улсын түүхэнд хамгийн өндөр ургац авсан явдалд нийт газар тариаланч, хөдөө аж ахуйн салбарт ажиллагсадад баяр хүргэсэн. ХХААХҮ Яамны Сайд 7-р сард мэдэгдэхдээ нийт 160,000 малчид 43 сая мал маллаж байна гэлээ.

Хөдөө аж ахуйн түүхий эдийг харилцан солилцоход чиглэгдсэн энэ эерэг үзүүлэлт нь биелэлээ олжээ. 2012 оны 1 сараас эхлэх бараа бүтээгдэхүүний харилцан солилцоо нь бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүүлэхийн зэрэгцээ худалдагч, худалдан авагчид хоорондоо бодит үнээр худалдаа хийх зорилготой.

Хэдийгээр хөдөө аж ахуйн салбар хөгжиж буй мэт боловч НҮБ-ийн Аж Үйлдвэрлэл Хөгжилийн Байгууллагын 2-р сарын тайланд тэмдэглэснээр 2008 оны байдлаар нийт 48,000 ажиллагсадтай байсан үйлдвэрлэлийн салбарт ч мөн адил Засгын Газар анхаарлаа хандлуулах нь зүйтэй. Төрийн болон хувийн салбарын хооронд байнгын харилцаа бий болгон зээл олгох, дэд бүтцийг сайжруулах, боловсрол олгох, сургалт явуулах зэрэг арга замаар Засгын Газар энэ салбарыг дэмжиж болох юм гэж НҮБийн байгууллага санал болгосон байна.

 

Mongolia: Industry changes in the making

Mongolia’s government is emphasising its plans to diversify from reliance on mining-related revenues and investment in the hope that the development of the manufacturing and agricultural sectors will create a more advanced industrial base.

With the Oyu Tolgoi copper mine alone set to account for one-third of Mongolia’s GDP by 2020, the reliance on the booming mining industry has raised fears of “Dutch disease”, a term describing cases in which the financial benefits of a resource boom lead to a hollowing out of other sectors.

“It is important to have a good mining industry,” Prime Minister Sükhbaataryn Batbold told Bloomberg in March. “But it is a tool of moving many other things forward. What we want to focus on [is] creating jobs in many other industries. We’d like to focus now on value-added products.”

In September the Ministry of Finance issued MNT300bn ($234.6m) worth of Mongolian bonds to support the wool and cashmere sector. Of the funds to be raised, MNT150bn ($117.3m) will go towards developing small and medium-sized enterprises, MNT100bn ($78.2m) is to support the producers of wool and cashmere products, and MNT50bn ($39.1m) will go to herders who sell camel and sheep wool to domestic factories.

The deputy minister for food, agriculture and light industry, Kh. Zoljargal, told local media in mid-September that MNT108bn ($84m) in bonds had already been sold, adding that the money would be distributed to businesses in the form of loans through commercial banks.

In 2009 the cashmere industry provided jobs and income for a third of the country’s population of 2.6m, supplying about 20% of the global market. However, an oversupply of goats is negatively affecting biodiversity and undermining herding livelihoods. A further challenge has been overdependence on demand from China, which has historically bought around two-thirds of the country’s cashmere exports, though often through back-door deals that have led to suppliers selling their products for prices far below market value.

While prices rose around 50% year-on-year in April for Mongolian cashmere derived from the Khentii and Sukhbaatar regions, according to data from Australian wool exporter G Schneider, industry leaders say profits could be much higher on the back of strong competition from legitimate buyers in China and Europe.

According to the Mongol Cashmere Association (MCA), current annual revenues of around $180m are dominated by sales of raw cashmere, which makes up 80% of exports. If the country had the capacity to refine all of its cashmere before exporting it, profits could rise to between $480m and $520m. The MCA also said in May that the government’s plan to raise MNT100bn ($78.2m) in financing for the sector could lead to the addition of around 1800 jobs for the industry.

On October 10 the prime minister thanked farmers and other agriculture workers on behalf of the government for the biggest harvest in the country’s history, with 433,400 tonnes of wheat, 191,500 tonnes of potato and 97,200 tonnes of vegetables having been produced. The agriculture ministry reported in July that 160,000 stockholders were breeding approximately 43m livestock.

The positive results in agricultural output come as plans to establish an agricultural raw materials exchange are gathering pace. Set to start work in January 2012, the proposed exchange is hoped to do away with middlemen and allow herders to deal directly with buyers of their goods and products, with the aim of ensuring fair prices for both and also improving product quality.

Although the agriculture sector is showing signs of development, the UN Industrial Development Organisation stressed in a February report that it is equally important for the government to maintain a focus on manufacturing, which employed just 48,000 Mongolians in 2008. The UN body suggested there should be regular dialogue between the public and the private sectors, with the government providing support in the form of credits, improved infrastructure, and training and education initiatives.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Industry

Kuwait takes steps to encourage industrial growth and export...

A new GCC accreditation for Kuwait’s laboratories, coupled with the release of more than 1000 parcels of industrial land, should boost government plans to increase industrial output by 25% in the...

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?