Mongolia cleans up its energy act

In English

Монгол Улсын Засгийн Газар байгаль орчин хамгаалах тал дээр гол анхаарлаа хандуулан ногоон хөгжлийн бодлого боловсруулан, томоохон салхин цахилгаан станцыг нээж, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны зүгээс уул уурхайн салбарынхантай нүүр тулан ажиллаж байгаа хэдий ч ногоон болох зорилтыг тогтвортой хөгжүүлэх нь ихээхэн чадавхи шаардаж байгаа аж.

Энэ оны 6 дугаар сарын 24-ний өдөр Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Сайд С.Оюун 2030 он хүртэлх зорилтыг тодорхойлсон хөгжлийн бодлого болон 2020 он хүртэл авах эдийн засгийн арга хэмжээнүүдийн талаар танилцуулсан байна. Энэхүү хөтөлбөр нь Засгийн Газрын үндэсний Ногоон Хувьсгал хөтөлбөрийн нэг хэсэг.

Дэлхий дээр анх удаа “ногоон хөгжил” нэртэй болсон яам маань 2012 онд үүсэн байгуулагдснаасаа хойш газар нутаг, уул усаа хамгаалах олон арван үе шаттай ажил хийж байгаагийн нэг нь уул уурхайн хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хойшлуулсан явдал юм.

Энэ оны 6 дугаар сард байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд байгаа Хятад улс руу нүүрс зөөвөрлөх гол гол замуудыг хааснаа мэдэгдсэн нь энэ талаар хүчтэй ажиллаж буйн илрэл юм. Түүнчлэн Таван Толгой нүүрсний уурхайгаас Хятад Улс руу бүх нүүрс энэ замаар дамжин өнгөрөх тул Цагаан Хадны гаалийн хяналтын талбайг хаана гэж Сайд мэдэгджээ.

Долоо хоногийн өмнө Сайд С.Оюун болон Эрчим Хүчний Яамны Сайд М.Сономпил нар 122 сая ам.долларын өртөг бүхий Салхит салхин цахилгаан станцын тууз хайчлах ёслолд оролцсон байна. Салхит салхин цахилгаан станц нь 12,000 гектор газрыг хамрах бөгөөд 50 МВ-ын хүчин чадалтай юм. Цахилгааны хэрэгцээний 5 хувийг хангах зорилгоор барьсан станц нь 100,000 оршин суугчдын өдөр тутмын цахилгааны хэрэгцээг хангах бөгөөд энэ нь жил бүр 18 тонн хүлэмжийн хийг бууруулсантай тэнцэнэ. Засгийн Газар Монголын хамгийн анхны салхин цахилгааны компани болох Клийн Энержитэй цахилгаан худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд нэг кватт цахилгааныг 9,5 центээр худалдан авах юм байна.

2020 он гэхэд Засгийн Газар нийт цахилгааны хэрэгцээнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, 80 орчим хувийг нүүрснээс гаргаж авахаар төлөвлөөд байна.

5 сард Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж : “Монгол улсын Засгийн газрын хувьд ногоон хөгжил нь зайлшгүй хийх ёстой зүйл” хэмээн Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн удирдлагуудад хэлжээ.

Ногоон болох зорилгодоо хүрэхэд ихээхэн саад бэрхшээлтэй тулгараад байгаа тул дараагийн арван жилд нийт 1650Мваттын хүчин чадал бүхий гурван цахилгаан станц барих гэж байна. Энэ хугацаанд алт, зэс болон нүүрсний уурхайн уршиг байгаль орчинд сөрөгөөр нөлөөлж хөрс, ус бохирдуулан ургамал амьтанд хор учруулсаар байх болно.

Энэ жил нүүрсний утаа Улаанбаатарыг хахааж байна. 2012 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэснээр Улаанбаатар хот нь агаарын бохирдлоороо Ираны Ахвазын дараа жагсжээ. Өвөл агаарын хэм -34 хүрэхэд иргэд гэрээ дулаацуулахаар нүүрс түлдэг байна.

Олон улсын ажиглагчид: “ Монгол улсын удирдагчид байгалийн баялагт суурилсан аюултай үйл ажиллагааны өсөлтөөс болж байгаль орчныг мөнхийн аюулд учруулахгүй байх тал дээр ажиллах ёстой” гэлээ.

НҮБ-ийн Байгаль Орчныг Хамгаалах Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ачим Стайнер New Scientist сэтгүүлийн 6 дугаар сарын дугаарт өгсөн ярилцлагадаа ”Монгол Улс байгаль орчны доройтол, эдийн засгийн их хэмжээний хохирол зэргийг дагуулсан хөгжлийн нэг замыг эсвэл хязгааргүй ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч нь ядуурлыг бууруулах, дажгүй цалин хөлстэй ажлын байр, тогтвортой хөгжих замын аль нэгийг сонгох суурь сонголтын өмнө ирээд байна” гэжээ.

Засгийн Газар өөрийн зүгээс нүүрсхүчлийн хийг багасгах, хөрөнгө оруулагчдын нүдэнд ногоон байх зэрэг чадварыг харуулах нь чухал бол үүндээ олон нийт, бизнесийн тэргүүлэгчдийг татан оролцуулж олон талыг харсан татаас, шагнал урамшуулалаар дэмжих нь зүйтэй.

 

Mongolia cleans up its energy act

The government in Mongolia is taking steps to clean up its reputation when it comes to the environment, with a green development policy planned, a huge wind farm opening and the Ministry of Environment and Green Development confronting the mining industry. However, balancing growth with green objectives is still proving a challenge.

On June 24, the minister of environment and green development, S. Oyun, unveiled a development policy that identifies objectives towards 2030 and economic measures to be taken until 2020. The programme is part of the government's Green Civilisation strategy.

The ministry, the first in the world to have a portfolio of "green development", has already taken steps since its creation in 2012 to protect certain lands and water, and it has placed a moratorium on new mining exploration licences.

In June the ministry further displayed its growing clout by announcing the closure of a key route for coal transport to China, citing environmental damage. Specifically the ministry said it would shut down the Tsagaan Khad Customs stockyard, through which all coal from the Tavan Tolgoi mine must pass on its way to China.

Just a week earlier, Oyun and M. Sonompil, the minister of energy, led the ribbon-cutting ceremony for the $122m Salkhit wind farm. Salkhit covers an area of 12,000 ha and has an installed capacity of 50 MW. With a potential to meet about 5% of electricity demand, it will provide some 100,000 residents with daily electricity – equal to a decrease of 18m tonnes of greenhouse gas (GHG) emissions each year. The government has signed a power purchase agreement with Clean Energy, Mongolia’s first wind energy company, agreeing to pay 9.5 cents a KWh.

By 2020 the government has targeted 20-25% of the energy mix to come from renewable sources; coal supplies about 80% of the country’s energy.

"For the government of Mongolia, green development is not a choice; it is something we must do," the president of Mongolia, Ts. Elbegdorj, told a UN Environment Programme (UNEP) official in May.

However, the country has met obstacles in pursuing its green agenda and still plans to build three coal-fired power stations with a combined capacity of 1650 MW in the next decade. Meanwhile, gold, copper and coal mining continues to take its toll on the environment, with negative side effects including polluted water, soil compaction and harm to vegetation.

Smog from burning coal has choked Ulaanbaatar this year. In 2012 the World Health Organisation named it the second-worst city for air quality behind Ahvaz in western Iran. Residents use coal to heat homes when winter temperatures plunge to -34°C.
International observers say that the despite the country's resource-based, breakneck growth, its leaders have to act now to avoid long-term harm to the environment.

"Mongolia has a fundamental choice between a development path that triggers increasing social exclusion, environmental degradation and significant economic costs or one that recognises that vast mineral wealth and abundant potential for clean energy can be engines for poverty eradication, decent jobs and sustainable development," UNEP's executive director, Achim Steiner, told New Scientist in June.

While the government's steps will improve the county's green credentials in investors' eyes and contribute to reducing carbon emissions, it needs to develop a wide-ranging set of subsidies and incentives to get business leaders and the public on board.

Read Next:

In Mongolia

Peter Ong, Chairman, Enterprise Singapore

What advantages does Singapore offer tech companies seeking a springboard into ASEAN?  

In Environment

Abu Dhabi’s role in global urban planning

Against the backdrop of global discussions about sustainability and urban planning, Abu Dhabi is hosting a series of events aimed at addressing modern challenges of urban development and fostering...

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?