Mongolia: Cementing growth

Монгол улс: Эдийн засгийн өсөлтийг бэхжүүлэх нь

Дэд бүтцийн томоохон төслүүдийг ирэх 2 жилийн хугацаанд санхүүжүүлэх засгийн газраас гаргах бондыг баталсан явдал нь орон сууцны барилга, зам тээврийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болох ба боломжийн үнэтэй орон сууц барих, зам тээврийн сүлжээг сайжруулах зэрэг нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлогын асуудлыг шийдвэрлэх юм.

Төмөр зам, зам тээвэр болон эрчим хүчний хангамжийг хөгжүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газар Хөгжлийн Банкаар дамжуулан 5 тэрбум ам. долларын бондыг гаргах асуудлыг 9-р сарын 19-нд баталлаа.

5572 км зам, 900 км хурдны замыг шинэчлэн засварлах шаардлагатай байгааг Засгийн газар тогтоосон бөгөөд энэхүү төслийг 4.9 их наяд төгрөгийн (3.5 тэрбум ам.доллар) хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх юм. Мөн ОХУ болон Хятад улсаар дамжин өнгөрөх төмөр замын сүлжээг өөрчлөн шинэчлэхээр төлөвлөж байна. Засгийн газар нийтдээ 30.9 их наяд төгрөгийн (22.11 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалтыг дэд бүтэц, уул уурхай, барилга, эрчим хүчний салбарт 2010-2015 онуудад оруулахаар төлөвлөжээ.

Мөн Хөгжлийн Банкны 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилгоор 100,000 айлын орон сууцыг Улаанбаатар хотод 2016 гэхэд барих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүнээс 75,000 айлын орон сууцыг хот болон хотын гадна байрлах 17 өөр нутаг дэвсгэрт барихаар төлөвлөж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 2.3 сая куб метр бетонон зуурмаг шаардагдах бөгөөд ирэх таван жилийн хугацаанд жилдээ цементын хэрэглээ доод тал нь 400,000 куб метрээр өсөх юм. Дотоодын үнэт цаасны Фронтьер Секьюретис-ийн тайлангийн дагуу бетон зуурмагийн өнөөгийн зах зээлийн жилийн хэрэгцээ 800,000 куб метр байна.

Улаанбаатар хотын орон сууц, нийтийн тээврийн салбарыг сайжруулах асуудалд анхаарлаа хандуулсан өнгөрсөн 9-р сарын олон улсын чуулга уулзалт дээр Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүл нь Токио хотыг газар хөдлөлтийн дараагаар хэрхэн хурдан, түргэн шуурхай байдлаар сэргээн босгож байгаа туршлага болон аюулгүй ажиллагааны түвшин зэргийг харгалзан хот байгуулалтын хувьд загвар хот болгох талаар судалж байгаагаа илэрхийлсэн байна.

Нүүрс, зэсийн томоохон ордуудаас олох ашиг орлогын шууд бус үр нөлөөллийн улмаас Улаанбаатар хотын хүн ам ирэх жилүүдэд өсөх хандлагатай байгаа бөгөөд үүнээс улбаалан нийтийн тээврийн салбарыг мөн сайжруулах шаардлага гарч байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 42% оршин сууж байгаа бөгөөд ирэх 18 жилд энэхүү тоо 55% хүрэх хандлагатай байна. Хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр барилгын материалын хангамжийн асуудал шийдвэрлэгдэж эхэлж байгаа бөгөөд “Монголын Алт” компани (MАК) нь өдөрт 3000 тонн цемент бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 111.2 сая ам.долларын өртөг бүхий цементийн үйлдвэрийг барих гэрээг Данийн цемент, инженер шугам сүлжээний FLSmidth компанитай өнгөрсөн 9-р сард байгуулжээ. МАК-ийн үйлдвэр нь шохойн чулуун орд газрын ойролцоо буюу Улаанбаатараас 330 км-ийн алсад орших юм.

“Ремикон” ХК нь 250,000 – 300,000 тонн хүчин чадалтай 8 сая ам.долларын өртөг бүхий цемент бүтээгдэхүүний үйлдвэрийг барихаар төлөвлөж байгаагаа энэ жилийн эхэнд мэдээлж байсан юм. “Ремикон” ХК нь хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэн 2016 он гэхэд Монгол улсын цемент бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч болсон тохиолдолд тус үйлдвэрлэлээс олох ашиг орлого нь долоо дахин нэмэгднэ гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн Банкны тайлангийн дагуу цементийн хэрэглээ өнгөрсөн 10 жилд арав дахин нэмэгдсэн бөгөөд ойрын хугацаанд 2 сая тоннд хүрэх магадлалтай байна. Одоогийн байдлаар Монгол улсын хөгжиж буй барилгын салбарын цементийн хэрэгцээний 80%-ийг Хятадаас хангадаг. Гэвч барилгын материалын тээвэрлэлтийн саатал өнгөрсөн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд Дэлхийн Банкны мэдээллээр барилгын материалыг импортлоход шаардагдах хугацаа 15 хоногоос ойролцоогоор 45 хоног болж уртасчээ.

Барилгын салбарын бас нэгэн томоохон асуудал нь ажиллах хүчин юм. Дэлхийн Банкны 2012 оны 6-р сарын тайланд “хязгаарлагдмал ажиллах хүчин нь засгийн газраас хэрэгжүүлэх зам, орон сууцны хөтөлбөр болон хувийн хэвшлийн орон сууцны хөгжлийн хөтөлбөр зэрэгт бэрхшээл учруулах юм” гэжээ. Одоогийн байдлаар Монгол улсын хөдөлмөрийн зах зээл Хятадын ажилчдаас ихээхэн шалтгаалж, албаны хүмүүс Хятадаас ажилчид оруулж ирэх явдал нь үндэсний эсэргүүцэлтэй тулгарч байна гэж үзэв. Шүүмжлэгчид Засгийн газрыг гадаадын ажилчдын тоог 2.8 сая хүн амд 3%-иас хэтрэхгүй хувьд байхаар хуульчлах шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд нэг орноос ажиллах хүчний тоо 1%-иас хэтрэхгүй байх ёстой гэж үзэж байна.

Засгийн газрын бонд гарснаар дэд бүтцийн томоохон зорилтуудыг биелүүлэх боломж нэмэгдэж байгаа бөгөөд барилгын материалын хангамж болон ажиллах хүчний асуудлыг цаашдаа шийдвэрлэх нь зүйтэй.

 

Mongolia: Cementing growth

The government’s approval of a bond release over the next two years to help fund major infrastructure projects should provide a much needed boost to the construction housing and transport sectors, with affordable housing and road connectivity cited as top policy concerns.

On September 19, the government confirmed the release of bonds worth up to $5bn from the Development Bank to fund “large-scale projects, such as improvement of the railway network, road construction, and energy and power supply developments”.

The government has identified 5572 km of roads and 900 km of highways that require restoration under the umbrella of a MNT4.9trn ($3.5bn) development programme. Additionally, there are plans to overhaul rail links with Russia and China. In total, the government plans to invest MNT30.9trn ($22.11bn) in infrastructure, as well as a number of sectors, including mining, construction and energy, between 2010 and 2015.

As part of its development plans, Ulaanbaatar also wants to build 100,000 affordable family homes across the country by 2016 as part of the Development Bank-funded “Homes for 100,000 Households” programme, with 75,000 of these to be built in 17 different locations in and around the city. The project will require approximately 2.3m cu metres of concrete mortar – an increase of at least 400,000 cu metres of concrete mortar annually – in the coming five years. Current market demand is around 800,000 cu metres annually, according to a report by Frontier Securities, a local securities firm.

Speaking at an international conference held in September that focused on the plans for overhauling Ulaanbaatar’s housing and public transport network, Mayor E. Bat-Üül said he was studying Tokyo as a model for the city’s urban construction system, due to the speed, efficiency and safety levels seen in the Japanese city’s post-earthquake re-building.

Given the expected rapid urbanisation that will likely see Ulaanbaatar’s population swell in the coming years as an indirect result of the wealth generated from the country’s vast coal and copper mines, such grand public transport schemes will be required to sustain growth. Ulaanbaatar is already home to 42% of the population, a figure expected to rise to 55% over the next 18 years.

As development plans forge ahead, concerns over the supply of construction materials have eased with the announcement in September that FLSmidth, a Denmark-based cement and engineering firm, had been awarded a contract worth approximately $111.2m from Mongolyn Alt (MAK) Group to build a greenfield cement plant with a capacity of 3000 tonnes per day. The MAK plant will be located near a limestone deposit, some 330 km from Ulaanbaatar.

Domestic firm Remicon JSC also confirmed earlier this year that it was planning to build an $8m cement production facility with a 250,000- to 300,000-tonne capacity. Should Remicon double its capacity and become the country’s principal supplier by 2016, analysts have suggested its earnings could rise more than sevenfold.

According to a World Bank report, cement consumption has grown more than tenfold in the past decade and is expected to reach 2m tonnes in the near term. At present, some 80% of the cement currently supporting Mongolia’s surging construction growth is imported from China. However, transport delays for materials have worsened in the past year, the bank has written, with reports indicating that the amount of time required to import materials has increased from 15 days to around 45.

Another major issue facing the industry is human resources. In a June 2012 update, the World Bank reported, “capacity constraints are likely to prove a significant impediment to the massive road building and social housing plans announced by the government, as well as to housing developments planned by the private sector”. The labour market is currently dependent on Chinese labour, but officials have complained that this raises nationalistic tensions. Critics also say that the government must enforce the laws that stipulate the number of foreign workers should not exceed 3% of the 2.8m population, and that nationals from one country should not exceed 1%.

While the release of new funds raises the prospects of Mongolia achieving its ambitious infrastructure goals, measures that ease the supply of materials and labour to avoid timing and funding issues will also be necessary to continued building.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Construction

Dubai’s robust project pipeline boosts construction sector prospects

Construction demand in Dubai continues to be strong in the run-up to Expo 2020, supported by new tourism and hospitality projects, and public spending on infrastructure, although rising materials...

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?