Mongolia boosts support for SMEs

Text size +-
Recommend

In English

Монголын Засгийн газраас зарлаад буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийн татварын дарамтыг бууруулахад чиглэсэн шинэ арга хэмжээ нь хувийн секторыг үйл ажиллагааны хүрээгээ тэлж, идэвхжүүлэхэд нь туслах ёстой ч тэдний өсөлтийг дэмжих шаардлагатай зээл авахад ихээхэн сорилт тулгарсан хэвээр байж мэднэ.

Засгийн газар жижиг, дунд үйлдвэрүүдэд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварын босгод өөрчлөлт оруулах төслийг УИХ-д танилцуулна гэж нэгдүгээр сарын дундуур мэдэгдсэн. Уг төсөлд тусгаснаар бол 29.000 ам.доллараас бага орлоготой компаниуд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх юм. Одоогоор НӨТ-аас чөлөөлөх дээд хязгаар 5800 ам.доллар байгаа бөгөөд энэ нь 15 жилийн өмнө тогтоосноос хойш өөрчлөгдөлгүй өдий хүрсэн байна. Монголын 60.000 жижиг, дунд үйлдвэрүүдийн тал орчим нь хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчлэх үед НӨТ-аас чөлөөлөгдөх тооцоо бий аж.

Мөн УИХ-ын хэсэг гишүүдээс өнгөрсөн жил санал болгосон, жилийн дундаж орлогын доод хэмжээг 116.000 ам.доллар хүртэл өсгөнө гэж үзэж буй өөрчлөлт нь өргөн хүрээг хамраагүй ч жижиг, дунд бизнес эрхлэгчдэд илүү ашигтай байх боломжтой.

Уг хуулийн төсөлд тусгасан 875.000 ам.доллараас бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын 90 хувийг хөнгөлөх өөрчлөлтөөс бусад арга хэмжээ нь жижиг, дунд үйлдвэрүүдэд туслах болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь НӨТ-тай адилгүй бөгөөд ашигт малтмал, газрын тосны экспорт, импортын бүтээгдэхүүн, харилцаа холбооны салбар, мөн тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэлд хамааралгүй юм.

Монголын жижиг, дунд үйлдвэрүүд нь эдийн засгийнх нь өсөж буй хэсэг бөгөөд тэдний төлөөлөл өргөн аж. Арваннэгдүгээр сарын эцэст Хөдөлмөрийн яамны гаргасан мэдээллээр Монголд 90 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас гуравны хоёроос илүү нь жижиг, дунд ангилалд багтдаг гэнэ. Жижиг компаниуд нь Монголын ДНБ-ий ойролцоогоор 20 хувийг бүрдүүлж, 750 мянган хүнийг ажлын байраар хангадаг нь үндэсний ажиллах хүчний 70 хувийг төлөөлж байна.

Өсөлт рүү хүрэх бэрхшээл

Хөгжиж буй зах зээлийн адил Монголын жижиг бизнесийг өргөжихөд саад болж байгаа бэрхшээлийн нэг нь зээл авах боломж юм. Орон нутгийн сонинд хэвлэгдсэн АНУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эдийн засгийн профессор Паул Салливаны нийтлэлд “Энэ нь ялангуяа бичил бизнест, өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх зээл авахад, эсвэл тэднийг үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн худалдааны үедээ шилжихэд нь үнэхээр хэцүү юм” гэжээ.

Засгийн газар болон олон улсын агентлагууд нь Монголд сүүлийн хэдэн жил нэмэгдэж буй жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийн нөхцөлд анхаарлаа хандуулан, хэд хэдэн алхмыг хийж эхлээд байна. Дэлхийн банк, Германы хөгжлийн агентлаг, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг банкуудаар дамжуулан жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүргэх цуврал хөтөлбөрийг зохион байгуулж буй. Мөн Засгийн газар орон нутагт чиглэсэн, зах зээлийнхээс доогуур хүүтэй санхүүжилтээр банкуудыг хангах эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт төлөвлөөд байгаа аж.

Гэвч Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Рандолп Коппа “Оксфорд бизнес групп”-д өгсөн ярилцлагадаа их зүйлийг хийсэн байж магадгүй гэсэн байна. “Хамгийн том шаардлага бол Засгийн газар болон олон улсын эх үүсвэрийн аль алинаас нь урт хугацаатай, бага өртөгтэй санхүүжилт хэрэгтэй байгаа нь юм. Өргөжиж буй эдгээр хөтөлбөр нь жижиг, дунд бизнесийн тэдгээр портфелийг ихэсгэхэд банкуудад туслах болно” гэжээ.

Бусад бүс нутагт ч жижиг, дунд бизнесийн өсөлтийг дэмжих болно гэж “Ernst & Young”-ийн Петер Марки “Оксфорд бизнес групп”-д ярьсан юм.

“Сайн сургалтын тогтолцоогоор дамжуулан хүнд суртал багатай, хамгийн чухал Засгийн газрын мөнгөн тусламж, шууд тэтгэмжээр жижиг, дунд бизнесүүдийг эрчимжүүлж чадна. Энэхүү сургалт нь зайлшгүйд тооцогдох техникийн болон бизнесийн баримжаалах чадварыг хөгжүүлж, бизнесийн эрсдэл хүлээх, зохион байгуулах ажилд хүмүүсийг дэмжих ёстой” гэжээ.

Татварын хөнгөлөлт болон сайн санхүүжилтийг уялдуулсан, үнэ цэнэтэй хүний капиталыг бий болгох гэсэн чармайлт нь Монголын эдийн засгийн суурь хэмээх уул уурхайн салбараас гадна их өсөлтийг агуулсан төрөлжилтийг үндэслэхэд нэмэр болж чадна.

 

Mongolia boosts support for SMEs

New measures announced by the Mongolian government aimed at lowering the tax burden for small and medium-sized enterprises (SMEs) should serve as an incentive for private sector operators to expand, but businesses may still face challenges in obtaining the credit they need to sustain growth.

In mid-January, the government announced it would submit a plan to parliament to amend tax regulations regarding the payment of value-added tax (VAT) by SMEs. Under the proposal, companies with revenues of less than $29,000 would be exempt from VAT. At present, the exemption ceiling for VAT payments is set at $5800, a level put in place when the existing tax law was enacted 15 years ago and left unchanged since. According to estimates, around half of Mongolia’s more than 60,000 SMEs will be excused from submitting VAT returns once the amended legislation comes into effect.

Though likely to benefit most SMEs, the proposed amendment is not as extensive as one put forward by some parliamentary deputies last year, which called for raising the minimum income level to $116,000.

The draft legislation also contains an amendment that would establish a 90% rebate on income taxes for businesses with revenues of less than $875,000, another measure that would help SMEs. This amendment, unlike that on VAT, excludes companies operating in certain sectors, including minerals, petroleum products imports, oil exports and communications, as well as the production and distribution of alcoholic beverages and cigarettes.

Mongolia’s SMEs represent a large and growing segment of the economy. According to data provided by the Ministry of Labour at the end of November, of the just over 90,000 businesses registered in Mongolia, more than two thirds are classified as SMEs. Small companies generate around 20% of Mongolia’s GDP and provide employment to almost 750,000 people, representing 70% of the national workforce.

Obstacles to growth

As is the case in many emerging markets, one of the barriers to growth for smaller businesses in Mongolia is access to credit. In an opinion piece published in the local media, Paul Sullivan, professor of economics at the US National Defence University, wrote, “It is very hard, especially for the micro enterprises, to get credit to expand their businesses or to carry them through the production to trade cycles.”

International agencies and the government have already taken some steps to address this issue, and SME funding to Mongolia has increased in the past several years. The World Bank, the German Development Bank and the Japan International Cooperation Agency have established a series of pass-through loan programmes that have provided long-term, low-interest funds to banks, which in turn can make loans to SMEs. The government has also set up an SME fund that provides loans to banks at below-market rates, which can then be used to extend credit to local businesses.

However, in an interview with OBG, Randolph Koppa, the president of the Trade & Development Bank, said more could be done. “The biggest challenge is the need for more long-term, low-cost funding, either from the government or international sources. Extending these programmes will help banks expand their portfolios of SME loans.”

There are other areas in which the growth of SMEs can be supported, Peter Markey, a partner at Ernst & Young, told OBG.

“SMEs can be incentivised through government subsidies, direct grants, less bureaucracy, and more importantly, through a good education system. Education should encourage people to be entrepreneurial and take business risks while developing at the same time the necessary technical and business oriented skills,” he said.

Combined with tax breaks and better financing, efforts to build human capital could help diversify Mongolia’s economic base beyond the mining sector and ensure more inclusive growth.

Follow Oxford Business Group on Facebook, Google+ and Twitter for all the latest Economic News Updates. Or register to receive updates via email.

Read Next:

In Mongolia

Peter Ong, Chairman, Enterprise Singapore

What advantages does Singapore offer tech companies seeking a springboard into ASEAN?  

In Economy

Hisham Tawfik, Minister of Public Enterprise Sector, Egypt

What are the ministry’s priorities with respect to restructuring the public sector, and taking steps to improve efficiency and boost profitability?

Latest

Hisham Tawfik, Minister of Public Enterprise Sector, Egypt

What are the ministry’s priorities with respect to restructuring the public sector, and taking steps to improve efficiency and boost profitability?