Mongolia: Boosting local construction

In English

Монгол улс: Барилгын салбарын хөгжил

Барилгын салбар гадаадын хөрөнгө оруулагчдад өргөн боломжуудыг олгохын сацуу Монголын дэд бүтцийн шинэ давалгаа , орон сууцны төслүүд нь барилгын салбарын хөгжилд ихээхэн түлхэц үзүүлж байна.

Байгалийн баялагт тулгуурласан үсрэнгүй хөгжлийн тусламжтай эдийн засгийг өөрчилж, өргөн цар хүрээтэйгээр хотжилтыг хөгжүүлэхэд Монгол улс зам, гүүр, хувийн орон сууц барих зэрэг хөгжлийн далайцтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэв.

Засгийн газраас уул уурхайн салбар болон бусад салбарын олон төслүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийнхнээс дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүн амын нягтралыг бууруулах хиймэл дагуулт хотыг байгуулахаар хөрөнгө оруулалтыг эрэлхийлсээр байна.

Ажиллах хүчний эрэлт хэрэгцээ ихэссэн нь барилгын ажилчдад сайхан боломж юм. Гэвч компаниуд дэд бүтцийн өндөр шаардлагад нийцэхүйц түвшинд хүрэхийн тулд тус улсын барилгын салбарыг өөрчлөн шинэчлэх асуудал чухлаар тавигдаж байна. Зарим ажиглагчдын зөвлөснөөр Монгол улс шаардлагатай мэргэжлийн ур чадвартай компаниудыг татахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү хамруулах тал дээр хичээн ажиллах хэрэгтэй ажээ.

4 сарын эхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ойрын хугацаанд засагдах шаардлагатай зам гүүрийн жагсаалтыг гаргав. Улсын ойрын хөгжлийг тодорхойлох 4,9 тэрбум төгрөгийн ($3.75bn) төсөвтэй “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбосон 5572 км, 990 км хурдны замыг шинэчлэх болсныг мэдэгджээ.

Албаны хүмүүсийн мэдээллэснээр хөтөлбөрт шаардагдах 4.57 тэрбум төгрөгийн ($3.5bn) төсвийг уул уурхайн салбараас, 22.9 тэрбум төгрөгийг ($17.5m) гадаад дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжүүлнэ.

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт Шоелхаммер 3-р сарын сүүлээр мэдээллэснээр хотын нийтийн тээврийн системийг шинэчлэхэд, нийслэл хотын хүн амын 60% нь амьдардаг гэр хорооллыг хөгжүүлэхэд судалгаа шинжилгээний байгууллага чухал үүргийг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн.

Нийслэлийн иргэд шинэ хөгжлийн эрин үеийг тэсэн ядан хүлээж байна. 9.9 тэрбум төгрөгийн төсөвтэй барилгын болон тээврийн 115 төслийг 2030 онд дуусгахаар төлөвлөсөн гэж хотын дарга Мөнхбаяр мэдэгдэв. Одоогийн байдлаар хүн амын 42% нь Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд ирэх 18 жилд энэ тоо 55%-иас дээш болж өсөх хандлага ажиглагджээ.

Гуравдугаар сард Монгол улсын ерөнхий сайд С.Батболд нийслэлийн томоохон бүтээн байгуулалтын “100.000 айлын орон сууц” хөтөлбөрийн шинэ орон сууцны хоёр дахь давалгааг эхлүүлэх эрхийг баталгаажуулснаар хөтөлбөр дараагийн үе шатандаа шилжин ороод байна. Улаанбаатар Пост сонинд мэдээллэснээр засгийн газар орон сууцны нэгдүгээр ээлжийн захиалгын тоог 74.000 – аас 124.000 болгож өсгөсөн байна.

Ерөнхий сайд Батболд хоёрдугаар ээлжийн орон сууцны захиалгын тэн хагас нь бага ба дунд орлоготой иргэдэд зориулагдан хотын орчимд болон хөдөө орон нутагт 55м.кв буюу түүнээс бага хэмжээтэй орон сууц байхаар төлөвлөгдсөн гэжээ. Хөгжлийн банкнаас санхүүжиж буй уг хөтөлбөр нь төмөр зам, авто зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг томоохон төслүүдтэй зэрэгцэх гол төслийн нэг юм.

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар энэхүү үйл ажиллагааны барилгын салбарт үзүүлэх эерэг нөлөөллүүдээс онцолж “Уг хөтөлбөр нь биднийг дараагийн 15 жилийн турш ажлын байраар хангах юм” хэмээн ОБГ-т хэлжээ.

Монгол улсын хөгжлийн амин чухал хэсэг барилгын салбар болоод байгаа хэдий ч барилга гүйцэтгэгчидийн хүчин чадал, гадаад орчны дарамт шахалт, ажиллах хүч түүхий эдийн дутагдалтай байдал, тээвэрлэлтийн асуудлууд нь барилгын салбарын хөгжлийг хойш татаж байна гэж шинжээчид үзэж байна.

Дэлхийн банкны 2-р сард гаргасан тайлангаас үзэхэд барилгын үйл ажиллагааны 2011 оны 4 дүгээр улирлын үзүүлэлтийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад 20.5%-иар буурчээ. Лицензтэй зам барилгын компаниудын зөвхөн 5% нь л томоохон хэмжээний барилгын төсөл дээр ажиллах чадвартайг бас тусган оруулжээ.

Мөн замын салбарыг хөгжүүлэхийн тулд төрөөс компаниудын чадвар, хүчин чадал, санхүүжилт, гүйцэтгэл, ажиллах хүч, барилгын материал, бизнес болон төрийн бодлого зэрэгт анхааран ажиллах шаардлагатай гэжээ.

Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдад өргөн боломжуудыг олгож байгаагийн тод жишээ нь 2-р сард АНУ-д төвтэй ФЛСмидт фирм Улаанбаатараас 330 км зайд орших цементийн үйлдвэртэй хамтран ажиллахаар Монголын Алт Корпорацитай хийсэн 112 сая долларын гэрээ юм. Энэхүү үйлдвэр нь өдөрт 3000тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд цемент тоосгоны үнэ эрс унаж, импортын барилгын материалын үнэ хэлбэлзэж байгаа нь салбарынхны санааг зовоож, дотоодын бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй байгааг харуулж байна. Барилгын салбарын удаан хугацааны хөгжлийг дэмжихэд төрөөс гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэшсэн компаниудыг татан оролцуулахаар хүчин чармайлт гарган ажиллаж байна.

 

Mongolia: Boosting local construction

A wave of new infrastructure and phased housing projects in Mongolia looks set to give the country’s construction sector a huge boost while also generating wide-ranging opportunities for foreign investors in the building industry.

Mongolia is rolling out an extensive programme of developments that includes the construction of roads, bridges and homes as it gears up for an anticipated natural resources boom that is expected to transform the economy and pave the way for widespread urbanisation.

The government is funding many of the projects through its mining sector and state budget but is also looking to attract investment from the private sector for developments that include the building of satellite cities to reduce population density, road networks and infrastructure for power.

While the huge volume of work spells good news for Mongolia’s builders, concern has been raised that the country’s construction sector will require an extensive overhaul before local firms can meet increased demand for infrastructure. Some observers have also suggested that efforts to tap foreign investment need to be stepped up if Mongolia is to attract companies with the necessary expertise.

At the beginning of April, Mongolia’s Cabinet identified a list of several “urgent” roads and bridges to be built. It also announced that 5572 km of roads and 900 km of highways connecting Ulaanbaatar with aimags (provinces) would be restored under the umbrella of the country’s MNT4.9trn ($3.75bn) “New Up Building” programme, which is spearheading much of the country’s mid-term development.

While MNT4.57trn ($3.5bn) will be drawn from the mining sector for the programme, MNT22.9bn ($17.5m) of funding is expected to come from foreign and domestic investment, according to officials. The mission director of the Asian Development Bank (ADB), Robert Shoelhammer, meanwhile, announced at the end of March that the institution would play a key part in driving forward efforts to modernise the capital’s public transport system and develop the ger (yurt) areas where 60% of the city’s population live.

The capital city is expected to see much of the new development. The mayor of Ulaanbaatar, G. Munkhbayar, outlined 115 new construction and transport projects earmarked for the capital that are scheduled to be completed by 2030 at an estimated cost of $9.9bn. Approximately 42% of the population currently lives in the city and this number is expected to rise to 55% over the next 18 years. One of the capital’s largest ongoing construction projects, the “Homes for 100,000 Households” programme, is set to enter its next phase following Prime Minister S. Batbold’s confirmation in March that the green light had been given for the building of a second wave of new apartments. The government has already increased the number of homes in the first order from 79,000 to 124,000, according to The Ulaanbaatar Post.

Batbold said that the second order of homes, which would be built around the city and in rural areas, were aimed primarily at households on small or medium-sized incomes, with almost half the number of apartments expected to be less than 55 sq metres in size. The programme is one of a number of key projects, alongside railways, roads and the Sainshand Industrial Complex, being funded by bonds issued by the Development Bank.

The president of the Mongolian Builder’s Association, M. Batbaatar, highlighted the positive impact the new wave of activity would have on the industry, telling OBG, “For the next 15 years, this programme will give us work.”

But while the construction sector looks set to play a vital role in Mongolia’s development, analysts believe the industry could be held back by challenges in key areas, such as capacity and regulatory constraints, shortages of materials and manpower, and transportation bottlenecks.

A report issued by the World Bank in February showed that construction activity in the country dropped 20.5% in a year-on-year comparison in the fourth quarter of 2011. It also pointed out that only 5% of licensed domestic road construction companies were found capable of large construction projects. “The government would need to urgently address the following areas in order to expand road sector capacity successfully: company capabilities and capacity, business and government policy, funding and performance, labour force, and construction materials,” it said.

There are signs that Mongolia is opening up to foreign investment as opportunities become available, such as the announcement in February that the US-based firm FLSmidth had won a $112m contract with the local Mongolyn Alt Group to supply a greenfield cement plant some 330 km from Ulaanbaatar. Once built, the plant should have a 3000-tonnes-per-day supply capacity.

However, while the cost of cement and bricks has fallen in recent years, the cost of other, mostly imported, materials has fluctuated, prompting concern from industry players that domestic production of key supplies is insufficient. Although the government’s initiatives are expected to fuel considerable growth in construction, the call is growing for greater efforts to be made to attract more foreign investment and expertise that would bolster the sector’s prospects in the long term.

Read Next:

In Asia

Prime Minister Mahathir Mohamad, Malaysia

Which main structural challenges to the Malaysian economy are being addressed by the government’s Shared Prosperity Vision 2030?

In Construction

Dubai’s robust project pipeline boosts construction sector prospects

Construction demand in Dubai continues to be strong in the run-up to Expo 2020, supported by new tourism and hospitality projects, and public spending on infrastructure, although rising materials...

Latest

Hisham Tawfik, Minister of Public Enterprise Sector, Egypt

What are the ministry’s priorities with respect to restructuring the public sector, and taking steps to improve efficiency and boost profitability?