Mongolia: Another possible CHP5 delay
Хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг ойрын хугацаанд гаргах асуудлыг хойшлуулах шалтгаан болж байж магадгүй өрсөлдөхүйц төслүүдтэй зэрэгцэн, Дулааны 5-р цахилгаан станц (ДЦС5) хэмээн нэрлэгддэг 450-МВ-ын дулаан болон цахилгаан хосолсон шинэ гол станцын хэрэгжилтийн асуудал тодорхой бус байсаар байна. Оксфорд Бизнес Групэд ярилцлага өгч байсан гадаадын оролцогчид технологи болон тусгай мэргэжлийн ур чадварыг санал болгох сонирхолтой хэвээр байна. Гэвч төсөл хэрэгжих чадварын талаар дотроо маргаантай байгаагийн улмаас уг явц зогсонги байдалд орсон шиг байна.
Эрчим хүчний дэд бүтэц хангалттай бус мөн ханган нийлүүлэлтийн сүлжээнд цаашлаад хязгаарлалт үүсэхээс сэргийлэхийн тулд цахилгаан үүсгүүрийн илүү хүчин чадлыг суурьлуулах шаардлага байгааг бүх намууд хүлээн зөвшөөрч байгаа. Нийслэл болон хүн амын ихэнх хувьд үйлчилж байдаг Төвийн эрчим хүчний системийн (ТЭХС) хувьд цахилгаан үүсгүүрийн иж бүрдлүүд нь хуучирсан, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг: ДЦС2 1961 онд, ДЦС3 1968 онд баригдсан, ДЦС4 1983 онд, Дархан 1965 онд, Эрдэнэт 1987 онд баригдсан. ДЦС4 ойролцоогоор 40%, ДЦС3 38%-ийн бүтээмжтэй ажилладаг.
Уул уурхайн төслүүд ар араасаа цуварч, эдийн засгийн ерөнхий үйл ажиллагаа түүнийг нь дагахын хирээр эрэлт хэрэгцээ эрс нэмэгдсэн гэж үздэг. Төсөлдөө мөн цахилгаан станц барихаар тусгаад буй Професи Көүл (Prophecy Coal)-ийн 2013 оны 5-р сарын тайланд дурдсанаар бол 2013 онд гэхэд Монгол улс 100 МВ-ын дутагдалд орно, харин 2014 онд 228 МВ, 2015 онд 425 МВ, 2016 онд 525 МВ. ТЭХС болон Баруун бүсийн эрчим хүчний систем (ББЭХС) Оростой 220-кВ болон 110-кВ-ын шугамаар харилцан холбогдсон байдаг гэвч тийм цахилгаан үнэтэй бөгөөд урт хугацаанд үүсэх дутагдлыг нөхөж чадахгүй юм.
2012 оны 2-р сард Төрийн өмчийн хорооноос (ТӨХ) ДЦС5-ийн талаарх санал хүлээн авах хүсэлт гаргасан ба 2 консорциумаас үнийн санал хүлээн авсан байна: Самсунг С&Т ба Солонгосын Өмнөд цахилгаан Ко; болон Францын ЖиДиЭф Суэз, Солонгосын ПОСКО Эрчим хүч, Японы Сожиц Корп, Монголын Ньюком (30:30:30:10). 2011 оны 6-р сард Азийн хөгжлийн банк Засгийн газрын зөвлөхийн байр суурьтай орж ирсэн ба тухайн жилийн 7-р сард ТӨХ нь ЖиДиЭф групэд хамгийн таатай үнийн санал өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэ хооронд 2012 оны 6 сард сонгуулиуд явагдаж, эвслийн засгийн газар 8-р сард байгуулагдав. Үүний дараа уг тендер ТӨХ-ноос шинэ яам болох Эдийн засгийн хөгжлийн яам руу шилжив. Мөн Эдийн засгийн хөгжлийн яам болон Эрчим хүчний яамны хооронд Хамтарсан ажлын хэсэг байгуулагдав.
10-р сард санал болгосон ДЦС5-ын байрлал ДЦС3-ын газар луу Улаанбаатар хотын зүүн зүгт шилжив. 12-р сард энэ нь өөр байрлал руу дахин өөрчлөгдсөн байна. Шуудхан хэлэхэд, энэ нь уг хэргийг аз туршихад хүргэж болох байлаа, үүнд өнөөгийн нүүрсээр галладаг станцыг орлуулахаар ашигласан тохиолдолд л олон улсын болон олон талт дэмжлэгийг нүүрсээр галладаг станцууд гол төлөв авч чаддаг. Уг хэрэгтэй ойр байдаг нэгэн эх сурвалжийн дурдсанаар бол ДЦС5-ыг дахин байрлуулах нь саналаа өгсөн оролцогчдыг үргээхгүй ажээ.
2013 оны 2-р сард, хамтарсан ажлын хэсэг санал өгсөн хоёрыг эцсийн байдлаар хамгийн сайн үнийн саналаа өгөхийг хүсчээ. Хэвлэл мэдээлэлд дурдсанаар бол ЖиДиЭф-ийн консорциумыг илүүд үзсэн хэвээр байгаа ба 3- сард Ажлын хэсгээс гаргасан тайланд мөн ижил зүйл дурджээ. Гэвч тухайн сард Ерөнхий сайд Норовын Алтанхуяаг олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ уг асуудал огт хэрэгжихгүй байж ч магадгүй ажээ. Тэрээр шинэ ДЦС бол шийдлийн гарц биш бөгөөд; улмаар уурхайн аманд барих шийдлийг илүүд үзсэн байна.
Чандганын цахилгаан станц бол 1 тэрбумаас илүү тоннын нөөцтөй Чандганын уурхайн дэргэд баригдахаар төлөвлөсөн 4х150-МВ-ын төсөл юм. Тус ордыг эзэмшдэг Канадын компани болох Професи Коул үүнийг боловсруулжээ. Тус Груп цахилгаан станц барих зөвшөөрлийг хэдүйнээ авсан ба тус засгийн газарт цахилгаан эрчим хүч худалдан авах гэрээний өргөдлөө өргөн барьсан байна. Өөр нэгэн төсөл болох Хятад улс руу цахилгаан эрчим хүч зарж, дотоодын сүлжээнд ханган нийлүүлэлт хийх Шивээ Овоогийн уурхайн дэргэд баригдах 4800-МВ-ын цахилгаан станцын төслийг 2008 оноос хойш хэлэлцэж байгаа ажээ.
Засгийн газарт хийсэн танилцуулгадаа ЖиДиЭф консорциум нь ДЦС-ын төсөл бол тус улсын хувьд хамгийн ойлгомжтой шийдэл ажээ. Энэ нв зөвхөн бүтээмж өндөр (60%-д) ба цэвэр төдийгүй Дэлхийн Банкнаас тогтоосон стандартын хэмжээнд буюу түүнээс доош хэмжээний ялгаруулалттай боловч уурхайн аманд барих төсөлтөй харьцуулбал хэд хэдэн тодорхой давуу талуудыг санал болгож байгаа. Уурхайн аманд барих цахилгаан эрчим хүчний станцад өндөр хүчдэл, тогтмол-гүйдэл бүхий дамжуулалтын шугам суурьлуулах шаардлагатай бөгөөд энэ нь үнэтэй бөгөөд холын замыг туулсны эцэст эрчим хүчний алдагдалд хүргэж болзошгүй. ЖиДиЭф консорциумын маргаж байгаагаар бол энэ нь мөн Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүч болон дулааныг хоёуланг нь үйлдвэрлэн нийлүүлэх боломжийн хувьд давуу тал багатай юм гэжээ. Хэрэв засгийн газар уурхайн аман дээрх шийдлийг сонговол ДЦС5-ын шууд хангаж чадах байсан дулааныг нийлүүлэхийн тулд хотод зөвхөн дулаан ялгаруулдаг бойлерийг урсарч байрлуулах хэрэг гарна.
4-р сарын эхээр хамтарсан ажлын хэсгийнхэн хоёр консорциумыг хамтран ажиллахыг зөвлөсөн боловч Японы Олон улсын хамтын ажиллагааны банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк зэргийг хамарсан зарим зээлдүүлэгчдийн хатуу заасан шаардлагуудаас үүдэх боломжгүй зүйл юм. Тендерийн өрсөлдөхүйц, ил тод байдлын үйл явцын хүрээнд тухайн төсөл ялаагүй л бол тэд оролцох боломжгүй юм. ДЦС5 төслийн хувьд стратегийн ашиг сонирхол бүхий гадаадын ажиглагчдын хувьд бол хуучин засгийн газрын үед санаачилсан төслүүдийн үндэслэл болон нарийвчлалыг анхааралтай нягтлан шалгах хүч тэнцвэржүүлэх хүндхэн асуудалтай шинэ засгийн газар нүүр тулж байгаа байдлыг хүлээн зөвшөөрч байгаа. Үүний зэрэгцээ Монгол улс эрчим хүч, уур уурхай зэрэг чухал салбаруудад Гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр сүүлийн үед тэмцэлдэж байсан нь гадаадад түүний нэр хүндийн асуудалд хүргэж байгаа. Хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийн асуудал санаа зовоохын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний гол төслүүдийг цаашид улам хойшлуулах нь засгийн газрын зүгээс зайлсхийхийг хичээж буй цахилгаан эрчии хүчний дутагдалд хүргэж магадгүй юм.