Mongolia’s construction sector busy – and stretched

In English

Төрийн болон хувийн салбарын жинтэй эрэлт Монголын барилгын үйлдвэрлэлийг тодорхой хугацаанд ажилтай байлгах хэдий ч барилга байгууламжийн худалдаанд тулгарч буй нүсэр хэрэгцээ нөөцийг тэлж, зардлыг өсгөж байна.

2013 оны эхээр гарсан Дэлхийн банкны тайланд дурьдсанаар, Монгол улсын хөрөнгийн зарцуулалт сүүлийн 10 жилийн хугацаанд 35 дахин нэмэгдсэн, ДНБ-д барилгын салбарын эзлэх хувь 2012 онд 25.6% болж ихэссэн нь ерөнхийдөө төрийн зардал нэмэгдсэнтэй холбоотой байна. Түүнчлэн тайланд бичсэнээр 2012 онд банкны нийт зээлийн 16-аас илүү хувийг барилгын үйлдвэрлэлд олгосон нь өмнөх жилийн үзүүлэлтээс 11.8%-аар илүү байгаа бөгөөд зээл олголтонд үл хөдлөх хөрөнгийн эзлэх хувь 17.3% болж өссөн нь уул уурхайн салбарын эзлэх хувийн 14.4% үзүүлэлтээс ч өндөр байгаа юм.

Хүчин чадал нэмэгджээ

Хэдийгээр барилгын үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ хурдтайгаар өсөн нэмэгдэж байгаа ч Дэлхийн банкны зүгээс тус салбар дахь үр ашиг муутай шинэ төслүүдийг нэгтгэх боломж бололцоо төдийлөн сайн бус байгаа тухай дурьджээ.

“Төслийн үнэлгээ, худалдан авалт, гэрээ байгуулах, хяналт шинжилгээ хийх зэрэг ажлууд одоогоор боловсруулагдаж байгаа, мөн капиталын төсөв дэх огцом өсөлтөөс хамааралтай байна” хэмээн Дэлхийн банкны тайланд бичсэн байна. Олон улсын зээлдэгчийн зүгээс ур чадвартай ажиллах хүчний нөөц хязгаарлагдмал, материалын зардал хомсдолтой байгаа зэрэг нь зардал нэмэгдэж, чанар буурахад нөлөөлж болохыг тэмдэглэжээ.

Засгийн газар эдгээр хязгаарлалтуудын заримыг хөнгөвчлөх зорилгоор 86.3 сая ам.долларын эргэлтийн фондын зээлийг элс хайрга, ган, цемент шохой зэрэг барилгын материалын нийлүүлэлт хэлбэрээр 60 аж ахуйн нэгжид олгосон билээ. Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайханы хэлсэнчлэн цөөн хэдэн жилийн хугацаанд Монгол улс цемент, ган болон бусад гол түүхий эдийн үйлдвэрлэлийн хэрэгцээгээ өөрөө хангадаг болохоор зорьж байгаа гэж байна.

“Барилгын компаниудад аль хэдийнээ дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн цонх, муу усны хуванцар хоолой, тоосго зэргийг нийлүүлээд байна” гэж тэрээр 9-р сарын 4-нд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. “Түүнчлэн ойрын хугацаанд бид дотооддоо 15 гол барилгын түүхий эдийг үйлдвэрлэж, нийлүүлдэг болох юм” хэмээн нэмж хэлсэн байна.

Энэ салбарын оролцогчид өнөөдөр дотоодын нийлүүлэлт нь 30-40%-тай байгаа цемент жилийн эцэс гэхэд дотоодоосоо 80% хүртэл авдаг болох төлөвлөгөөтэй Засгийн газрын тус хөтөлбөрийг барилгын салбарт ач холбогдол бүхий үр нөлөөг үзүүлнэ гэж байгаа юм.

Түүнчлэн Засгийн газар барилгын талбай дахь аюулгүй байдлын дүрэм журмыг чангатгах алхамыг авч байгаа нь илүү их ажиллах хүчнийг, ялангуяа дотоодын ажиллах хүчний анхаарлыг татах юм. Хэдийгээр богино хугацаанд зарим төслийн үр нөлөө удаашралтай байгаа ч урт хугацааны үр дүн нь илүү аюулгүй, найдвартай салбарыг бий болгоно гэж үзэж байна.

Өсөлт ажиглагдаж буй салбар

Барилгын салбар дахь хамгийн хурдацтай өсч буй сектор нь тээврийн дэд бүтэц юм. Монгол улс авто зам, ялангуяа төмөр замын сүлжээгээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа билээ. 3000 км авто зам баригдаж байгаа бөгөөд үүний 1700 км-ийг 2013 оны эцэс гэхэд дуусгах юм. Тусгай ачаа тээвэрлэхэд зориулсан 1800 км төмөр замын ажлыг 2018 он гэхэд дуусгах төлөвлөгөө байна.

Макс группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, авто замын ажил төрөөс ихээхэн хамааралтай байдаг, эдгээр төслүүдийг үргэлжлүүлэхэд хувийн салбарын хийж чадах зүйл хомсхон боловч улсын бүх аймгуудыг ирэх хоёр жилийн хугацаанд авто замаар холбох шинэ төлөвлөгөө нь барилгын салбарыг ажилтай байлгахад нөлөөлнө гэсэн юм.

Түүнчлэн Монгол улсад хотжилт эрчимжиж, хотууд ялангуяа нийслэл хот хөгжиж байгаа нь өсөлтийн гол хүчин зүйл болж байна хэмээн Д.Ганбаатар ярьжээ. Хот чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэх тусам байр орон сууц, жижиглэнгийн тоног төхөөрөмжийн хэрэгцээ нэмэгдэхэд хүргэнэ гэсэн байна.

“Монгол улсад барилгын үйлдвэрлэл жижиглэнгийн салбарын огцом өсөлтөөс шууд хамааралтай байдаг” гэжээ. Тэрээр цааш нь “Энэ нягт харилцаа улам олон барилгын төслүүдийн, ялангуяа Улаанбаатар дахь барилгын төслүүдийн гол залуурдагч болсоор байх юм” гэсэн байна.

Орон сууцны салбар дахь жинтэй эрэлт хэрэгцээ үнийг хөөргөсөн нь бага хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрийг 6-р сард эхлүүлсэнтэй ч бас холбоотой юм. Гэхдээ Д.Баярсайханы хэлсэнчлэн барилгын материалын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төрийн бодлого үр дүнгээ өгөөд эхлэхээр инфляцийн дарамт мөн буурна гэжээ. Түүнээс гадна, 2014 оны эцэс гэхэд 33000 орон сууц ашиглалтанд орох билээ.

Бага орлоготой иргэдэд зориулсан бага хүүтэй зээлийн давуу тал, барилгын компаниуд зах зээлийг тэргүүлж байгаа орон сууцны хэрэгцээг хангахад чиглэсэн үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг эхлүүлэх зэрэгтэй уялдан ойрын хэдэн жилийн хугацаанд орон сууцны эрэлт хэвээр хадгалагдах магадлалтай байгаа юм. Хэдийгээр барилгын компаниуд орон сууцны бодит хэрэгцээнээс ашиг олж байгаа боловч хэзээ нэгэн цагт өртөг зардал нэмэгдэхтэй нүүр тулах нь гарцаагүй аж.

 

Mongolia’s construction sector busy – and stretched

Strong demand from both the public and private sectors will keep Mongolia’s construction industry busy for the foreseeable future, though the heavy calls on the building trade is stretching resources and pushing up costs.

According to a World Bank report issued in early 2013, capital expenditure in Mongolia has experienced a 35-fold increase over the past 10 years, with the construction sector’s contribution to GDP expanding by 25.6% in 2012, mainly due to a rise in public spending. More than 16% of all bank loans went to the construction industry in 2012, the report said, up from 11.8% the prior year, while the real estate sector’s share of lending climbed to 17.3%, higher than mining’s 14.4%.

Capacity stretched

Although demand on the construction industry is growing quickly, the World Bank said the capacity of the sector to absorb extensive new projects is not always keeping pace.

“Institutions for project appraisal, procurement, contracting and monitoring are currently under development and are being strained by the rapid increases in the capital budget,” the World Bank report said. The international lender also noted a limited pool of skilled labour and a shortage of material inputs, which could drive up costs and compromise quality.

The government has moved to alleviate some of these constraints, providing $86.3m in working capital loans to 60 companies involved in the supply of construction materials, such as gravel and sand, steel, cement and lime. According to Ts. Bayarsaikhan, the minister of construction and urban development, it is hoped that within a few years, Mongolia will be self-sufficient in steel manufacturing and cement, along with a number of other key materials.

“Construction companies are already being supplied with bricks, PSP pipes for water and windows made by domestic manufacturers,” he said in an interview with the local media on September 4. “Thus, in the near future, we’ll be able to domestically manufacture and supply 15 main construction materials.”

Industry participants say the government programme will have a significant impact in the sector, with plans to have up to 80% of all cement locally sourced by the end of the year, up from 30-40% today.

The government has also taken steps to tighten safety regulations on construction sites, which could attract more labour, particularly local, to the sector. While the effect in the short run has been to delay some projects, the long-term result is expected to be a safer and more secure industry.

Growth areas

One of the fastest-growing segments of the construction sector is transport infrastructure. Mongolia is working to expand its road and rail networks in particular. Almost 3000 km of major roads are under construction, with 1700 km of these due for completion by the end of 2013. There are also plans for building 1800 km of mainline rail lines for dedicated freight cargoes, set to be completed in 2018.

D. Ganbaatar, the president of Max Group, a local conglomerate, said that while road development largely depends on the state, with only so much the private sector could do to drive such projects forward, new plans to connect all of the country’s provinces by road within the next two years should add to the construction sector’s order book.

So too will the increasing urbanisation of Mongolia, with developments in the cities, and in particular the capital, being a growth driver, Ganbaatar told OBG. As more people move to urban areas, the need for both housing and retail facilities is increasing.

“In Mongolia, construction has been positively affected by the fast growth of the retail sector,” he said. “This tight relationship will continue to be a key driver of more construction projects, especially in Ulaanbaatar.”

In the housing sector, strong demand is pushing up prices, with a state-backed, low-cost mortgage loan scheme introduced in June contributing to the upward trend. However, Bayarsaikhan has said inflationary pressures will ease as the state’s efforts to boost the supply of construction materials begin to have an effect. Moreover, according to the minister, some 33,000 housing units are set to come onto the market before the end of 2014.

The expectation is that demand for housing will remain high for some years to come, as citizens in lower income brackets seek to take advantage of inexpensive loans and developers launch real estate projects aimed at the growing higher end of the market. While construction companies could benefit from the substantial need for housing, they are likely to continue facing higher costs for some time.

Read Next:

In Mongolia

Peter Ong, Chairman, Enterprise Singapore

What advantages does Singapore offer tech companies seeking a springboard into ASEAN?  

In Construction

Dubai’s robust project pipeline boosts construction sector prospects

Construction demand in Dubai continues to be strong in the run-up to Expo 2020, supported by new tourism and hospitality projects, and public spending on infrastructure, although rising materials...

Latest

Beligh Ben Soltane, Chairman, Tunisian Investment Authority (TIA)

What are the expected implications of Law No. 47 of 2019, which was adopted in April 2019 to improve the business and investment climate?